Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн салбар комиссын дэмжлэгтэйгээр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа болон Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв хамтран оролцогч талуудын хуурай боомтын талаарх ойлголтыг нэгтгэж, цаашид Монгол Улсад олон улсын хуурай боомтыг хэрхэн байгуулах, хөгжүүлэх талаар санал, бодлоо хуваалцан, оролцогч талуудын хоорондын уялдаа холбоог тодорхойлохын сацуу хуурай боомтуудын сайн туршлагуудын талаар сонсож, цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор “Хуурай боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх санаачилгууд” сургалтыг 2023 оны зургаадугаар сарын 20-21-ний өдрүүдэд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулж байна.
Далайд гарцгүй Монгол Улс хөрш орнуудаараа дамжин олон улсын худалдаанд оролцдог бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлдэг өндөр тоон үзүүлэлттэй байдаг. Үүнд тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрөх хяналт шалгалт, техник технологийн байдал ихээхэн нөлөөлж байдаг ба тээвэрлэлтийн хугацаа уртсанаас шалтгаалан далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөр болон торгуулийн төлбөрт их хэмжээний валютын алдагдал хүлээдэг.
Иймд энэхүү тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, худалдааг хөнгөвчлөхөд “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр чухал ач холбогдолтой болохын хувьд Монгол Улсад олон улсын хуурай боомтыг байгуулах нөхцөл боломжийн талаарх судалгаануудыг 2018 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа үе шаттайгаар хийж гүйцэтгэн тодорхой үр дүн гарган ажиллаж байгаагийн нэг жишээ өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн коммиссоос батлан гаргасан “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан олон улсын хуурай боомтыг Монгол Улсад байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллах чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгосны дагуу Далайн захиргааны бүтцэд Хуурай боомтын асуудал хариуцсан нэгжийг байгуулаад байна.
Монгол Улс энэхүү хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд, Чойбалсан зэрэг байршлуудад олон улсын хуурай боомтыг байryулахаар тусгасан бөгөөд Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд олон улсын худалдаа, тээврийн өнөөгийн эрэлт хэрэгцээ, шаардлагад үндэслэн баруун бүсэд Ховд, төвийн бүсэд Хөшгийн хөндий, зүүн бүсэд Бичигт байршлыг хэлэлцээрт нэмэлтээр оруулахаар холбогдох шийдвэрийг гаргуулан хэлэлцээрийн хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн сургалтанд Uni-pass Cupiа Гаалийн олон улсын агентлагийн төлөвлөлтийн багийн ерөнхий менежер ноён Сён Хюнг Ча, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Худалдан авах ажиллагааны бодлогын мэргэжилтэн ноён Хонгбин Жианг, НҮБ-ын Худалдааны логистикийн салбарын тээврийн хэлтсийн дарга хатагтай Фрида Юсеф, БНАЛАУ-ын Таналенг Хуурай боомтын ерөнхий захирал ноён Сахоне Филангам, БНХАУ-ын Бээжин хотын ZJX Логистикийн хүрээлэнгийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч ноён Сун Зонгуо, БНХАУ-ын Тээврийн шинжлэх ухааны академийн шинжээч ноён Ён Ян зэрэг олон улсын нэр хүндтэй экспертүүд урилгаар оролцож хуурай боомтын талаарх судалгааны үр дүн, сайн туршлагаа хуваалцаж байна. Мөн Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, ХХАХҮЯ, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, боомтын захиргаа, Гаалийн Ерөнхий газар, аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөөллүүд, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн ОУХНУС-ийн Бодлогын судалгааны төв, МУИС-ийн Бизнесийн сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл, МҮХАҮТ-ын Чөлөөт бүсүүдийн зөвлөл, Монголын тээвэр, зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын логистикийн холбоо, Монголын хот төлөвлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөл зэрэг мэргэжлийн ТББ-уудын төлөөлөл мөн тээвэр зууч, зураг төсөл, төлөвлөлтийн байгууллагуудын төлөөлөл зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
| “Хуурай боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх санаачилгууд” сургалт болж байна |
|
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |