• Өнөөдөр 2024-04-27

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг: "Үүлэнгөү" ХХК-д хяналт шалгалт явуулахад, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь батлагдаж, хэрэг шүүхэд шилжсэн

2023-06-02,   542

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээний талаар олон нийтэд тогтмол, нээлттэй мэдээлэл хүргэж байх зорилгоор “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулж байна.

     Хаврын тариалалтын ажил өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 308.1 мянган га-д үр тариа, үүнээс 296.3  мянган га-д улаанбуудай, 9.9 мянган га-д төмс, 5.1 мянган га-д хүнсний ногоо, 5.7 мянган га-д малын тэжээл, 26.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 297.7 мянган га-д тариалалт хийснээр  үр тарианы тариалалт 78.0 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт  79.8 хувь, төмс 57.2 хувь, хүнсний ногоо 38.8 хувьтай тус тус явагдаж байна. 

Хаваржилтын нөхцөл байдал

Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 27.7 сая эх малын 64,4 хувь буюу 17.8 сая эх мал төллөөд байна. Улсын хэмжээнд 17.9 сая төл хүлээн авч, 16.0 сая төл бойжиж, бойжилт 89.7 хувьтай байна.

Улсын хэмжээнд 2023 оны тавдугаар 26-ны байдлаар нийт 2.3 сая мал зүй бусаар хорогдлоо. Үүнээс

  • тэмээ 2.1 мянга,
  • адуу 124.2 мянга,
  • үхэр 216.1.9 мянга,
  • хонь 970.6 мянга,
  • ямаа 997.2 мянга зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын 3.2 хувийг эзэлж байна. Малын зүй бус хорогдол хамгийн их болох Архангай /481.6/, Хэнтий /313.7/, Увс /287.1/, Сүхбаатар /181.3/, Завхан /163.4/ зэрэг аймгуудад нийт 1.427.1 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 61.7 хувийг эзэлж байна. 1,308,8 мянган  малын,  6051 мянган амьтны хүүр, сэг зэмийг (золбин нохой, муур, зээрний сэг зэм) зохих заавар, стандартын дагуу устгалд оруулж 51,6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүнсний салбарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн явц

УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хүрээнд хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр дөрвөн арилжааны банкаар 31 аж ахуйн нэгжийн нийт 108.9 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлэгдсэнээс, өнөөдрийн байдлаар 31 аж ахуйн нэгжийн 86.2 тэрбум төгрөгийн зээлийн хяналтын гэрээг байгуулаад байна. Үүнээс 43.5 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгө, 42.7 тэрбум төгрөгийн зээл нь хөрөнгө оруулалтын чиглэлийн зээл байна.

Махны нийлүүлэлт-нөөцийн мах, худалдаа

Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 174 дүгээр тогтоолын хүрээнд нөөцийн мах бэлтгэх 12 аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл олгосон. Зээлийн хүүгийн зөрүү болох 10.5 хувийг төрөөс хариуцахаар зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд нийт 12 аж ахуйн нэгж 7800 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 30 хувь нь үхрийн мах, 65 хувь нь хонины мах, 5 хувь нь ямааны мах юм.

Нөөцийн махны худалдааг энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэлийн есөн дүүргийн 481 зах, худалдааны төвд зохион байгуулж байна. Мөн амралтын өдрүүдээр 20 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж хонины гулууз махыг килограмм тутмыг нь 8300 төгрөгөөр борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах 544 тонн, 2400 тонн, ямааны мах 22 тонн, нийт 3000 тонн мах борлуулагдсан дүн мэдээтэй байна. Үнийн хувьд үхрийн мах килограмм тутмыг нь 10700 төгрөг, хонины мах 8600 төг, ямааны мах 6400 төгрөгөөр худалдаалж байна.

Нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдийн нэрс

  1. Агро нэгтгэл трейд ХХК
  2. Мах импекс ХК
  3. ХКҮ ХХК
  4. Мах экспорт ХХК
  5. Траст трейд ХХК
  6. Цэц манхан ХХК
  7. Гранд мийт ХХК
  8. И Эн Пи ХХК
  9. Дөмөн эрдэнэ ХХК
  10. Жаргалант мах импэкс ХХК
  11. Натурал грасс ланд ХХК
  12. Хишиг хангай деволопмент ХХК

ХХААХҮЯ, ЭМЯ-ны хамтарсан “шуурхай ажлын хэсгийн” хяналт шалгалт

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны лавлах 109 дугаарын утсанд ирсэн мэдээллийн дагуу мах боловсруулах үйлдвэрүүд, худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр ХХААХҮ-ийн сайдын 2023 оны А/226 дугаар тушаалаар шуурхай ажлын хэсэг байгуулсан. Таван байгууллагын 14 гишүүнтэй уг ажлын хэсэг Эмээлт дэх Үүлэнгөү, Дун фан интернейшнл ХХК-д хяналт шалгалт хийж, бэлтгэж байсан махнаас дээж авч шинжилгээнд өгөхөд итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр тус хоёр компанийх хоёулаа эерэг гарсан. Энэ хоёр компанийн тухайд хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулах шийдвэр гараагүй байхад ажиллаж байсан бөгөөд үйлдвэрийн агуулахуудыг нь лацдаж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан. Мөн НПГ-ын хяналтад зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Шуурхай ажлын хэсэг зөвхөн энэ хоёр үйлдвэрт хяналт шалгалт явуулаад зогсохгүй мэргэжлийн хяналтын байгууллагаас 2022 онд эрхийг нь цуцалсан 16 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхэд 10 нь ажиллаж, 6 нь ажиллагаагүй байсан.

Үйл ажиллагаа явуулж байсан зургаан аж ахуйн нэгжид байсан махнаас 41 дээж авч, агуулахыг түр битүүмжлэн лацдаж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн. Дөрөв аж ахуйн нэгжийн бэлтгэсэн махнаас дээж аваагүй. Мал эмнэлгийн гэрчилгээтэй, гарал үүсэл тодорхой, махыг тухайн үйлдвэрт үйлдвэрлэсэн хаяг шошготой, шинжилгээнд хамрагдсан байсан. Эрх нь сэргээгдсэн эсэхийг тодруулах хяналт шалгалтын ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.

Зах, худалдааны төвүүдэд хийсэн төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалт

ЭМЯ-ны Салбарын хяналт газрын даргын баталсан 2023 оны 10-00/30 дугаартай хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2 багийн 9 гишүүн “Хүчит шонхор” ХХК, “Анко” ХХК /Нарантуул-2/-ийн худалдааны төвүүдэд мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн нөхцөлд хяналт шалгалт хийлээ.

Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр 14 дээж сөрөг буюу ямар нэгэн зөрчилгүй гарсан. Улсын байцаагчийн албан шаардлага нэгийг, 3 зөвлөмж өгч ажилласан. Мөн тус худалдааны төвүүдэд мах боловсруулах үйлдвэрүүдэд дулааны аргаар чанаж боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил илрээгүй.

Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийж буй хяналт шалгалт

ХХААХҮ-ийн сайдын 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрийн А/253 дугаар тушаалаар “Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Энэ хүрээнд найман байгууллагын 15 гишүүнтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн урьдчилан байдлаар мал төхөөрөх 178, мах боловсруулах 80 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр ажиллаж байна.

Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны  техникийн зохицуулалт”-ын хүрээнд УЛСЫН ХЭМЖЭЭНД АТЕСТАТЧЛАЛД ХАМРУУЛНА.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.2-д Малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж, бүртгэнэ. 5.3-д Малын бүртгэлд малчны нэр, хаяг, бүртгэлийн дугаар, малын байршил, төрөл, удам, гарваль, нас, хүйс, үүлдэрлэг байдал, өсөлт, хөгжилт, сүргийн нөхөн үйлдвэрлэл, ашиг шимийн гарц, чанар, эрүүл мэндийн үзүүлэлт, маллагааны хэлбэр, шилжилт хөдөлгөөн, шаардлагатай бусад мэдээлэл хамаарна. 5.7 Малын генетик нөөцийн мэдээллийг нэгтгэх, ашиглах, хянах, олон улсын болон бүс нутгийн мэдээллийн сүлжээтэй мэдээлэл солилцох, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг ХХААХҮЯ хариуцна. 18.2-д Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Үүнд, малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, үндэсний генийн санг бүрдүүлэх, ажиллуулах; зэрэг зохицуулалтуудыг хуулиар баталгаажуулж өгсөн.

Мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлснээр Монгол малын махны үнэ цэнийг нэмэгдүүлэх бөгөөд олон улсын зах зээлд гарах гол хөшүүрэг буюу экспортын шаардлага хангах юм. Мөн малын гарал үүсэл, ашиг шимийн мэдээлэл тодорхой болно. Малын удмын санг хамгаалж, үүлдэрлэг байдлыг хадгална. Малын хулгайтай тэмцэнэ. Малчин төрөөс олгох дэмжлэг урамшуулал, зээлд хамрагдахад бүртгэлийг үндэслэнэ. Малын тоо толгойд хяналт тавьж, шилжилт хөдөлгөөн баталгаатай болно.

2023 онд мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхтэй холбоотой санхүүжилт улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй.

Тав. ХХААХҮЯ-наас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг шилэн болгох ажлыг эхлүүллээ

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн таримлын тариалан эрхлэгч нарт мөнгөн хэлбэрээр зээл олгодоггүй. Харин таримлын үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо, техник, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмж, жимсний суулгац, хүлэмжийн ногооны үр зэргийг хүүгүй, урьдчилгаа төлбөр 10-30 хувийг төлүүлж тухайн оны намрын ургацын буудай болон бэлэн мөнгөөр төлөх нөхцөлтэйгөөр олгодог.

ХХААХҮ-ийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/147 дугаар тушаалын дагуу хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлтэй иргэн аж ахуйн нэгжүүдэд дахин зээл олгохгүй байх, хугацаа хэтэрсэн, чанаргүй авлагыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулан, хууль шүүхийн байгууллагад шилжүүлэх, сангийн мөнгөн хөрөнгийн тогтвортой байдлыг хангаж, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, өр төлбөр, авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор гэрээний нөхцөлийг сайжруулах, хуулийн хүрээнд авлага барагдуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг: "Үүлэнгөү" ХХК-д хяналт шалгалт явуулахад, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь батлагдаж, хэрэг шүүхэд шилжсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188