Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 2023 оны тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Ён Сам-тай зөвлөлдөх уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд, консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Дэд сайд Г.Амартүвшин БНСУ нь манай гуравдагч хөрш, бүс нутаг дахь чухал түнш орон гэдгийг онцолж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх улс төрийн яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулах, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг энэ оны хоёрдугаар хагаст зохион байгуулах санал тавив.
Дэд сайд Чой Ён Сам Стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд солонгосын тал чухал ач холбогдол өгдөгийг онцлоод Монгол Улстай бүх талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, хоёр улсын Засгийн газар хоорондын бүхий л механизмыг эрчимжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Дэд сайд Г.Амартүвшин БНСУ-д ажиллах үеэр Жэжү хотноо зохион байгуулагдсан Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгын өндөр түвшний улс төрийн уулзалтад оролцов. Тус уулзалтад Үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгад нэгдэн орсон 70 гаруй орны төлөөлөгчид оролцож, хамтарсан мэдэгдэл гаргав.
| Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Сөүл хотноо болов |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |