Чойжин ламын сүм музейд шинэ үзэсгэлэнгийн танхим баригдахаар төлөвлөгдөж байгаа талаар цахим сүлжээнд нийтлэгдсэн билээ. Тэгвэл тус үйл ажиллагааны дагуу Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “1904-1908 онд Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээсэн. Энд шашин номын үйл ажиллагаа явагддаг байсан. Энэ сүмийг Ерөнхий сайд асан Л.Амар, Х.Чойбалсан нар хэлмэгдүүлэлтийн жилүүдэд музей болгох шийдвэр гаргаснаар 1938 онд нураах эрсдэлээс хамгаалсан түүхтэй. Музейд хосгүй үнэт 6000 орчим өв бий. Энд Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүдийг хадгалагддаг. Дурсгал зургаан сүмд бид үйл ажиллагаа явуулдаг. Музей маань Соёлын яамны харьяа, төрийн үйлчилгээний төсвийн байгуулга байгаа. Энэ музей байгуулагдаад 115 жил, музей болоод 85 жилийн түүхтэй. Манай музей төвийн халаалт, төвлөрсөн шугам байхгүй. Гүний худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг байгууллага. Манайх 20 ажилтантай. Бид музейгээ төвийн шугамд холбож болох эсэхийг мэргэжлийн байгууллагад үзүүлж, шинжлүүлсэн. Соёлын өвийн үндэсний төв, Физикийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар энэ сүм музейд халаалт тавихын тулд эхлээд дулаан алдалтыг зогсоох ёстой. Тэгэхийн тулд гадна талд өрлөг өрөх шаардлагатай болсон. Гэвч түүхэн дурсгалт музей учраас эх төрхийг нь алдагдуулж болохгүй учраас байрыг дулаалах боломжгүй.
Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор музейг хоёр га хамгаалалтын бүсэд тогтоосон байдаг. Гэвч 2010 онд намайг музейн захирлаар ирэхэд кадастрын зураггүй, гэрчилгээгүй байсан. Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй. Музей кадастрын зураг, гэрчилгээгүй байснаас болоод дөрвөн булангаас нь хувийн байгууллагууд авч барилга барьсан байсан. Бүгд кадастрын зураг гаргуулаад, гэрчилгээ авчихсан байсан. Бид 2010 оноос хойш музейн ажлаа хийхээс гадна, “таван маргаан”-тай 13 жил явлаа. Үр дүнд нь алдсан бүх газраа буцааж авсан. Монголынхоо ирээдүйг авч явах үр хойчдоо бүрэн бүтэн газартай нь өвлүүлэх боломжтой болсондоо манай хамт олон баяртай байна. Чойжин ламын сүм музей нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барина гэж энэхүү хөтөлбөрт албан ёсоор орсон байгаа.
Музей бол үзэсгэлэнгийн сан хөмрөгийн өрөөгүй оршин тогтнох боломжгүй юм. Гэтэл энэ музей сүм хийдийн зориулалтаар баригдсан, зориулалтын бус барилгад байгаа учраас сан хөмрөгийн өрөөгүй юм. Сан хөмрөгөө хадгалж, арчиж, тордох ёстой. Гэтэл манайд тийм байргүй. Хана тааз, хоргонд байгаа үзмэрүүдийг шавж хорхойнд идэгдэх, байгалийн цас бороо норж, сүйдэх эрсдэлтэй. Үзэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэх ёстой.
Гэтэл маш хүйтэн орчинтой. Сүмийн ажилчид -40 хэмийн хүйтэнд эсгий гуталтай ажиллаж байна. Манай ажилчид жил бүр эрүүл мэндийн үзлэгт ороход эмэгтэйчүүд нь бөөр давсаг, эмэгтэйчүүд, гуурсан хоолойн үрэвсэл гэдэг өвчтэй болсон. Манайх халаалтгүй учраас цахилгаан халаагуур залгаж ажилладаг. Ийм хүнд нөхцөлд 580 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байна. Залуус энэ хүйтэн газарт ажиллаж чадахгүй гээд хүний нөөцийн хүнд байдалд орсон. Мэргэжлийн байгууллагуудаар ажлын нөхцөлөө дүгнүүлэхэд музейн ажилчид хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна гэсэн. Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимыг барихын тулд мэргэжлийн байгууллагуудад хандсан.
Түүх угсаатны хүрээлэн, нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ танхимыг барих шаардлагатай гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг. Шинэ байрны загвар зураг түүхэн дурсгалт барилгыг нурааж, барихгүй. Музейн сан хөмрөг хадгалах зориулалтын барилга бариулна. Энэ барилгыг эх төрхөөр нь үр хойчдоо үлдээхийн тулд шинэ сан хөмрөгийн өрөө, үзэсгэлэнгийн танхимтай болох гэж байна.
| Д.ОТГОНСҮРЭН: Чойжин ламын музейг үр хойчдоо үлдээхийн тулд шинэ сан хөмрөгийн барилгатай болох гэж байна |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |