“Цахим Суварга” Соёлын өвийн Гүйцэтгэх захирал Б.Батзоригтой ярилцлаа. Тус байгууллага нь өв соёлоо орчин үеийн шилдэг техник технологид тулгуурлан, мэргэжлийн өндөр түвшинд баримтжуулж, олон нийтэд түгээх зорилготой ажилладаг. Тэд тус зорилгынхоо хүрээнд “Монгол Бахархал” 2021-2025 төслийг хэрэгжүүлж байгаа аж.
-Та монголчуудын өв соёлыг баримтжуулах, зураг, бичлэг болгон хадгалах санааг юунаас, хэзээ олсон бэ?
-Би Генетик биотехнологич мэргэжилтэй. Гэхдээ гэрэл зураг, аялалд дуртай болохоор гадаад, дотоод руу аялалд явдаг. Ялангуяа мотоциклтой аялал сонирхдог байсан. 2009 онд Австри Улсаас дөрвөн найз минь гэрэл зургийн аялал хийхээр манайд ирсэн юм. Би тэднийг дагуулаад баруун аймгуудаар 28 хоног аялсан. Тэд хамгийн сайн камер, тоног төхөөрөмжтэй ирээд аяллынхаа туршид зураг авч явсан. Тэр үед надад нүүдэлчин хэв маяг, соёл, соёлын өв гэсэн ямар ч ойлголт байхгүй байв. Аяллын туршид тэд манай соёлыг сонирхож, гэрэл зураг авч байгааг нь харж, ажиглаад л явж байв. 2012 оны хавар найз маань намайг Австрит ирж BMW мотоциклоор аялагч гарт зориулан Монголыг танилцуулаач гэж урьсан. Энэ үед би гэрэл зураг сонирхдог, Монголоороо гэрэл зураг дараад аялдаг, үүндээ ид дурлаж явсан үе. Тиймээс чадлаараа буулгасан зургуудаа бариад Австрид пресентац хийлээ. Тэр үед би Ш.Гүрбазарын найрагчийн “Би Монголоороо гоёно” гэдэг үгийг санаж, мэдэрч байлаа. Тэр агшин миний хувьд гайхамшиг байсан. Ингээд Монгол өв соёл, өвгөд буурлуудын минь сургаал, домог, түүх гээд монголчуудын гайхамшигтай өв соёлыг баримтжуулж, мэдээллийн сан байгуулж хадгалж авч үлдэх хэрэгтэй юм байна гэдэг санаа төрсөн юм. Ингээд л өнөөдрийг хүртэл энэ салбарт дурлаж, ажиллаж байна даа.

-Та бүхний хэрэгжүүлж буй “Монгол бахархал” төслөөс өмнө “Миний Монгол” төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэж сонссон. Энэ тухай ярьж өгөөч?
-Монгол өв соёлыг баримтжуулж авч үлдэх хэрэгтэй гэдэг санаа төрснөөс хойш тууштай ажиллахаар зорьсон. 2012 оноос монгол өв соёлыг гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулан авч үлдэх “Миний Монгол” төслийг хэрэгжүүлсэн. Төслийнхөө хүрээнд 2013 онд баруун хязгаарт, 2014 онд зүүн хязгаарт аялж, баримтжуулсан материалаараа 20 цуврал танин мэдэхүйн нэвтрүүлэг хийж, “NTV”, “Боловсрол” телевизээр нийтэд нэвтрүүлж байлаа. Тэднээс найман нэвтрүүлгийг ӨМОЗО-ны “Одон” телевизээр гаргаж байсан. Энэ нь бидний хилийн чанадад өөрсдийн уран бүтээлээ гаргасан анхны алхам байсан юм. Ялангуяа Хятад Улс өөрсдийн гэсэн баримталдаг бодлого, нэвтрүүлэх шалгууртай. Бид тэдний шалгуурыг давж, уран бүтээлээ гаргаснаар урам зориг авсан.
-“Миний Монгол” төслийн ач холбогдол юу байв. Юу нь та бүхнийг дараагийн төслөө хэрэгжүүлэхэд урам зориг, түлхэц болсон бэ?
-Бид “Миний Монгол” төслийн хүрээнд 2014 оны хоёрдугаар сард Австрийн гурван хотод “Мултимедиа пресентаци” шоу зохион байгуулсан. Тухайн үйл ажиллагаа дууссаны дараа үзэгчид “Монголоор хамтдаа аялж болох уу. Монголд очиж үзмээр байна” гэх санал тавьж байсан юм. Энэ үйл ажиллагаанаас жилийн дараа намайг Увс аймагт явж байхад “Миний монгол” төслийн хүрээнд хийсэн номыг маань нэг жуулчин бариад бие даагаад аялж явсан. Номд орсон зургууд бүгд кординатын мэдээлэлтэй байсан нь аялагчдад дэмтэй байсан байх. Тухайн үед би маш их баярлаж, төслөөрөө бахархаж байлаа. Ингээд нийгэм, цаг үе, хөгжлөө мэдэрсэн шийдэлтэй байх нь үр дүнтэй, өгөөжтэй гэдгийг ойлгосон доо.

-“Миний монгол” төслийн дараа танайх бүтцийн хувьд шинэчлэгдэн “Цахим суварга” ТББ байгуулан дараагийн төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ талаараа хуваалцвал?
-Энэ ажил их хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулж байж босдог тул нэг хэсэгтээ төслөө түр зогсоосон. Хэсэг хугацааны дараа буюу одоогоос гурван жилийн өмнө Б.Гансүх, С.Отгонбаяр тэргүүтэй санаа нийлсэн залуус уулзаж зөвшилцөөд 2021 онд “Цахим Суварга” Соёлын өвийн эрэл хайгуулчид НҮТББ-ыг байгуулсан юм. Үүсгэн байгуулагчид минь өөрсдөөсөө эхний санхүүжилтээ босгоод 2021 оны наймдугаар сард Архангай аймгийг зорьж анхны хээрийн зураг авалтдаа гарч байлаа. Манай залуус бүгд монгол өв соёлоо судалъя, мэдье, баримтжуулъя, сурталчилъя гэсэн чин хүсэлтэйгээр ажлаа эхлүүлсэн. Ингээд 2022 онд баг хамт олноо улам өргөжүүлэн “Эрдмийн зөвлөл”, “Уран бүтээлийн баг”, “Судалгааны баг” гэсэн бүтцийн дагуу ажиллан 2025 он хүртэл “Монгол бахархал” төслийн хүрээнд нийт 100 мянган км зам туулж, 200 мянган гэрэл зураг, 50 мянган минутын дүрс бичлэг, 10 мянган минутын дуу бичлэгийн сан бүрдүүлэн өөрсдийн бүтээх Монгол өв соёлын цахим сан буюу платформдоо байршуулахыг зорьж байна. Бид цахим орчинд монгол өв соёлын суварга бүтээх гэж тэмүүлж, зорьж байгаа юм.
-“Монгол өв соёлын платформ бүтээнэ” гэлээ. Ямар төлөвлөгөөгөөр платформ хийх вэ?
-Монголчуудын амьдралын хэв маяг, ахуй, соёлын онцлог, соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчдыг гэрэл зураг, дүрс бичлэг болон танин мэдэхүйн нийтлэлээр илэрхийлэх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан нийтэд нээлттэй контентын сан юм. Энэ платформоос монголчуудын өв соёл тэр дундаа соёлын биет бус өвийн талаарх мэдээлэл, гэрэл зураг, холбогдох дүрс бичлэг, нэвтрүүлэг, нийтлэл зэргийг үзэх боломжтой.
-Танайхтай адил монгол өв соёлоор контент бүтээдэг, нэвтрүүлэг бэлтгэдэг, гэрэл зураг авдаг хувь хүн, байгууллага байдаг. Танайх тэднээс юугаараа ялгарах вэ?
-Монгол өв соёлыг судлах, баримтжуулах, сурталчлах чиглэлээр хувь хүн, байгууллагууд ажиллаж, маш олон төсөл хэрэгжиж байгаад бид баяртай байгаа. Тухайн төсөл юм уу, хувь хүн өөрийн гэсэн бодлого, чиглэлтэй, алсын хараатай байдаг байх. “Монгол бахархал” төслийн хувьд соёлын биет бус өвийн чиглэлээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар соёлын биет бус өвийн бүртгэлд долоон айд хамаарах 279 өвийг бүртгэсэн байдаг. Бид энэ өвөөс нэн яаралтай хамгаалах шаардлагатай, мартагдаж байгаа гэж үзсэн 80 өвийг сонгон судалгаа, баримтжуулалт хийн уран бүтээлээ боловсруулж байна. Хүмүүс соёлын биет бус өв гэхээр уртын дуу, бий биелгээ гээд язгуур урлаг гэж ойлгодог. Үүний цаана монголчуудын сав, шим ертөнцийн мэдлэг, мал маллах арга ухаан, зан үйл, тоглоом, баяр наадам, дом шившлэг гээд маш өргөн хүрээг хамардаг. Ялангуяа өдгөө бүдгэрээд буй өв соёлыг л амжиж баримтжуулахыг зорьж байна. Мөн манайх эрдмийн зөвлөлтэй учраас бид тухайн соёлын гол цөм, амин чанарыг нь ойлгож, судалж, түүнийгээ бусдад таниулж ажиллаж байгаагаараа давуу гэдгийг нүүр бардам хэлмээр байна. Ер нь бол шинжлэх ухааны үндэслэлтэй, хялбаршуулсан үг хэллэг бүхий тайлбартайгаар бүх насныханд зориулж цаг хугацаатай уралдан хийж байна даа.
-Ер нь Соёлын биет бус өвийг цаг хугацаатай уралдаж баримтжуулдаг гэх юм билээ. Та энэ тухай юу гэж ойлгодог вэ?
-Соёлын биет бус өв гэдэг нь өвлөн уламжлагчтайгаа хамт оршин байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд соёлын өв маш хурдтайгаар мартагдаж байна. Тухайн өвийг өвлөн уламжилж үлдэхгүй байна. Тухайлбал, Увс аймгийн Өндөрхангай суманд “Чулуун будаг”-аар авдар хээлэх буюу эрээлэх өвлөн уламжлагч бий. Өөр газар байгалийн чулуунаас будаг гаргаж, авдар, эргэнэг, унь, багана гээд гэрийн эдлэл хэрэглэлээ хээлдэг өвлөн уламжлагч байхгүй. Тэгэхээр тухайн өвлөн уламжлагч мөнх биш учраас аль болох “Цаг хугацаатай уралдаж чулуугаа яаж сонгодог юм, яаж шатаадаг юм, ямар малын арьсаар ямар цавуу зуурч ямар хэмжээтэй хольдог вэ, яаж ногоон, улаан өнгөтэй болгодог юм, яаж хатаахгүй хадгалдаг юм, ямар эдлэл хэрэглэлд ямар хээг хээлдэг вэ. Хээ нь ямар утга, бэлгэдэлтэй юм” гээд маш олон зүйлийн талаар асууж тодруулж баримтжуулж авах хэрэгтэй. Энэ өөрөө монголчуудын мэдлэг, нүүдэлчний байгаль эх дэлхийтэй дасан зохицож, уламжилж ирсэн мэдлэг. Иймээс цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй дээ.
-Та бүхэн платформийн төрлийг яагаад сонгосон бэ?
-Хүн төрөлхтөн анх үүсэн бий болсон цагаас эхлэн өөрсдийн түүхийг ямар нэг байдлаар хойч үеийнхэндээ үлдээхийг зорьсон байдаг шүү дээ. Тухайлбал, хэдэн мянган жилийн өмнөх хадны зураг, аялагчдын тэмдэглэл, ном судар, сурвалж бичгүүд гээд. Бүгд тухайн цаг үеийн түүхийг тухайн цаг үеийн нөхцөл боломжоор буулгаж үлдээсэн байдал нь. Үүнтэй адил 21 дүгээр зуун бол техник технологийн зуун. Бидний хийж буй платформ энэ нийгмийн хөгжилтэй уялдсан энэ нийгмийн түүхийн нэг. Өнөөгийн шаардлага бол цахим технологид суурилсан дата сан байна. Бидэнд өвлөгдөн уламжлагдаж ирсэн Соёлын өвийн мэдээллийг өнөөгийн шаардлагаар, боломжит хувилбараар өөртөө шингээсэн нэг төрлийн цахим сан юм. Энэ бол манай хамт олны хойч үедээ өвлүүлэн үлдээх өв юм.
“Цахим суварга” НҮТББ-ын талаар ярьж өгөөч?
-“Цахим суварга” ТББ бол хэн нэгний өмч биш. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх, платформоо баяжуулах, өв соёлоо сурталчлах, дараагийн үедээ өвлүүлэн үлдээдэг байхаар бодож НҮТББ-ыг үүсгэн байгуулсан юм. Ийм учраас манай багт би гэсэн ойлголт байхгүй.
| Б.БАТЗОРИГ: Цахим орчинд монгол өв соёлын “суварга” бүтээхээр зорьж байна |
|
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |