Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн Хорин нэгийн-Арал гэх газар Эгийн голын эрэг дээр таван хүн зугаалж байснаас нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 8-ны өдрийн 18:49 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 28 настай, эрэгтэй П-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. П нь осолдох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гурван бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг: Хантай багийн Шүлхэгнэг гэх газраас Хантай гэх газар хүртэл 30 километрт завиар, хоёрдугаар бүлэг: Хонгор багийн Хорин нэгийн-Арал гэх газраас Могойн тохой гэх газар хүртэл нийт 15 километрт, голын эрэг дагуу явган болон автомашинтай, гуравдугаар бүлэг: Хонгор багийн Хорин нэгийн-Арал гэх газраас Баянгийн-Ар гэх газар хүртэл нийт 16 километрт завиар, 2-2.5 метрийн гүнд гурван удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн П-гийн цогцсыг долдугаар саын 12-ны өдрийн 17:00 цагт Эгийн голын бургасан дотор усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн Сүмийн булан гэх газарт долдугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас ОБЕГ долдугаар сарын 9-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг: Ноён-Уул гэх газраас Сүмийн булан гэх газар хүртэл нийт 85 километрт завиар урсаж, голын эрэг дагуу нийт 15 километрт явганаар болон автомашинтай, хоёрдугаар бүлэг: Сүмийн булан гэх газраас Ноён-Уул гэх газар хүртэл нийт 90 километрт завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:35 цагт түр зогсоосон. Долдугаар 13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн Зараа булан гэх газар 14 хүн Хэрлэн голын эрэгт зугаалж явснаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат иргэн Б голын усанд сэлэхээр ороод живсэн тухай тухай дуудлагыг долдугаар сарын 10-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус аймгийн харьяат иргэн Б /28 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 12-ны өдрийн 10:10 цагт иргэн Б-гийн цогцсыг /осолдсон газраас 15 километрт/ Зараагийн хошуу гэх газар усны мандалд хөвж байсныг олж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлж өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн Алтанхундагын тохой гэх газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 километрт/ 17 хүн Хараа голын эрэгт зугаалж байснаас нэг хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 11-ний өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нэгдүгээр багийн Алтанхундага гэх газраас Бүрэнтолгой гэх газар хүртэл нийт 13 километрт завиар урсаж, 2-2.5 метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 13-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Шимт нарс гэх газар /сумын төвөөс зүүн зүгт 35 километрт/ 13 хүн Хараа голын эрэгт зугаалж байснаас нэг хүн нь загас барьж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар 11-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид долдугаар сарын 12-ны өдрийн 07:43 цагт очиж, тус сумын харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 12-ны өдрийн 08:10 цагт /осолдсон газраас зүүн зүгт таван метр зайд гурван метрийн гүн/ Шимт нарс гэх газраас цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн Бага түргэний хүрхрээ гэх газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 километрт, сумын төвөөс урд зүгт 100 километрт/ 12 хүн зугаалж байснаас Бага түргэний хүрхрээний усанд нэг иргэн хаднаас халтирч осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 21:30 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:15 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид долдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн Цагдуултайн-Ам гэх газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 километрт, сумын төвөөс баруун хойд зүгт 50 километрт/ Цагдуултайн-Амны хиймэл нууранд хоёр иргэн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 16:40 цагт очиж, тус аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Г /32 настай эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:00 цагт иргэн Н-ийн цогцсыг нуурын эргээс таван метрийн зайд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид долдугаар сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиж хоносон. Долдугаар сарын 13-ны өдрийн 06:15 цагт иргэн Г-гийн цогцсыг эргээс 15 метр, зургаан метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.
Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Улаантолгой гэх газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 километрт, сумын төвөөс зүүн зүгт гурван километрт/ долдугаар сарын 12-ны өдрийн 20:50 цагийн орчим нэг зорчигчтой автомашин Тамирын голыг гатлах гэж яваад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 23:05 цагт очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн А /42 настай, эмэгтэй/, охин Э /12 настай, эмэгтэй/-ийн хамт “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинтай Тамирын голыг гатлах гэж яваад автомашин нь живж, иргэн А, Э нар автомашины бүхээг дээрээ сууж байсныг эсэн мэнд аюулгүй газарт автомашины хамт татаж гаргасан байна.
| Усны ослоор дөрвөн хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болжээ |
|
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |