УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр Сүнээ гэгч бүсгүй бусдын халдлаганд өртөж, сэхээнд байгаа тухай мэдээлэл цахим ертөнцөөр тархсан. Бүсгүйг улс төрийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой байсан хэмээн зарим эх сурвалж үзэж байгаа юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Сүнээ бусдын халдлаганд өртөн хагалгаанд орж, сэхээнд байгаа нь худал мэдээлэл” гэж твиттер хуудаснаа мэдээлсэн байдаг. Тэгвэл иргэн Б.Сүндэръяа өчигдөр NTV-ийн “Улаан бал” нэвтрүүлгийн үеэр “Би сэхээнд орсон нь үнэн. Гэтэл худал гээд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн дарга нь жиргэсэн.
Ийм байж болох уу” гэх утга бүхий зүйл ярьсан билээ. Мөн тэрбээр “Над руу
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллиийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Сүнээ гэх бүсгүй бусдын халдлаганд өртөж сэхээнд орсон нь худал мэдээлэл” гэж тухайн үед жиргэсэн жиргээ минь үнэн. Би худлаа мэдээлэл гаргаагүй. Тухайн үед “Хүнд хутгалуулаад сэхээнд хүнд байна” гэж бичсэн байдаг. Тэр мэдээлэл худлаа гэж би хэлсэн юм. Иргэн Б.Сүндэръяаг дарамталсан, заналхийлсэн хэрэг шалгагдаж байгаа. Би энэ талаар нягталж байгаад мэдээлэл өгнө” гэлээ.
| “Хандивын ширхэг ч төгрөгийг дарга, ажилтанд зарцуулсан зүйл байхгүй” |
|
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026-11-23 12:23:02
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |