Ноос, ноолуурын “Ханбогд кашмер” компани өөрийн үйлдвэрт угаасан дээд зэргийн чанартай “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий түүхий ноолуурыг Итали Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компаниуд болох “Коломбо”, “Фалконери” компанийн захиалгаар олон улс хоорондын ачаа тээврийн машинаар экспортлож эхэллээ.
Энэ сарын 3-ны өдөр 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан тээврийн машин Улаанбаатараас хөдөлсөн. Тэгвэл ноолуур ачсан тээврийн машин зургадугаар сарын 22-ны өдөр Италийн ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн төв болсон Пиемонте мужийн Биелла хотод амжилттай очжээ. Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага тус тус оролцов.

Элчин сайд Ц.Жамбалдорж Биелла хотод ажиллах үеэрээ Италийн ноолуур, ноосон бүтэгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг ганцаар үйлдвэрлэгч Монголын угаасан ноолуурын Итали болон Европын Холбооны зах зээлд гаргах хэмжээг цаашид нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн асуудлыг хөнгөвчлөх, эрсдэлийн даатгалын зохион байгуулалтыг сайжруулах боломжийн талаар санал солилцов. Энэ оны хэмжээнд “Ханбогд кашмер” компани “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий 400 гаруй тонн түүхий ноолуурыг Италийн дээрх компаниудад төдийгүй Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэр бүхий компанид газрын тээврээр нийлүүлэх юм.

| Монголын "Цагаан алт" ноолуурыг Итали хүртэл амжилттай тээвэрлэжээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |