Ухаалаг гар утасны “PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод гурван өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай орны “ZEUS” баг амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгаран 100 мянган ам.долларын шагнал хүртсэн билээ.
Монгол Улсынхаа нэрийг е-спортын ертөнцөд мандуулсан “ZEUS” багийнхан эх орондоо ирэхээр бэлтгэлээ базааж, тун завгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч манай уншигчдад баярын сэтгэгдлээ хуваалцахаас цааргалаагүй бөгөөд “ZEUS” багийн ахлагч Undaak буюу С.Ундрахтай цөөн хором ярилцлаа.
-“PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсанд баяр хүргэе. Дэлхийн аваргын тэмцээний босго хэр өндөр байв?
-Юуны өмнө биднийг энэхүү тэмцээнд оролцоход тусалсан, дэмжсэн бүхий л хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Энэ амжилтыг гаргахад маш олон даваа, саад бэрхшээл тулгарч, бүхэл бүтэн нэг жилийн бэлтгэл сургуулилалт шаардсан. Аваргын дайтай хүрэл медаль байлаа. “ZEUS” баг маань цаашид маш олон томоохон тэмцээн, наадамд урилгаар оролцохоор болсон. Бид цаашдаа өөрсдийн чадахаараа хичээж, Монгол Улсынхаа нэрийг илүү өндөрт гаргах болно.
-Танай багийг шагналынхаа мөнгөний 40 хувийг улсад хандивлахаар болсон гэх мэдээлэл цахим сүлжээгээр идэвхтэй тархаж байна. Энэ үнэн үү?
-Бид шагналынхаа мөнгөнөөс хандивлах талаар ярьсан зүйл байхгүй. Гэхдээ гаднын орноос олсон шагналынхаа таван хувийг хандивлаж, татвар төлөх хуулийн заалт байдаг юм билээ. Гэвч энэ тэмцээн маань ямарваа нэгэн бооцоо тавьж тоглодог эд биш. Хүмүүс тийм хандлага, ойлголттой байх шиг байна лээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учраас шагналын санг нь тэмцээн зохион байгуулагчид Дубайн Засгийн газартай зөвлөлдсөний эцэст гаргасан. Харин “ZEUS” багийн маань хуульч Монгол Улсад зохион байгуулж байгаагүй тэмцээн гэж үзсэн учраас шаардлагагүй татвар төлөхөөс зайлсхийж байгаа.
-“ZEUS” баг эх орондоо хэзээ ирэх вэ?
-“ZEUS” багийн менежер болон арын албаныхан эх орон руугаа хурдан буцаж очихоор идэвхтэй ажиллаж байгаа. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтааж, эх орондоо очихоор төлөвлөж байна.
-Танай багийн дэмжигчид болон энэ төрлийн спортыг сонирхогчдод хандан юу хэлэх вэ?
-Эцэг, эхчүүд видео тоглоомыг маш буруу, сөрөг талаас нь хардаг. Тэд хандлагаа өөрчилж, зөв талаас нь эерэгээр харах хэрэгтэй. “PUBG mobile” тоглоом бол е-спорт хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ төрөлд мэргэжлийн түвшний багууд өрсөлддөг, нэг төрлийн спорт болсон. Гэхдээ эсрэгээрээ энэ тоглоомонд донтсон залуус олон бий. Тэр залуус ердөө хоббигоороо энэ тоглоомыг тоглодог бол одоо өөртөө шаардлага тавьж, тодорхой хэмжээний цагийн хязгаартай тоглож байх хэрэгтэй. Хэрэв видео тоглоомын төрөлдөө илүү сайжирч, е-спорт төрөлд тогломоор байвал гаднын тэмцээнд хэрхэн ордог, энэ төрлийн спортын тамирчин өөрийгөө яаж бэлддэг зэргийг сайн судалж, зөв талаас нь харах хэрэгтэй болно. Мөн манай монголчууд хэтэрхий туйлшрамтгай. Иймд аль аль талдаа анхаарах хэрэгтэй. Түүнчлэн манай багийнхан бусдад их зөв үлгэр дуурайл өгч чадсан болов уу гэж бодож байна.

| "ZEUS” багийн ахлагч С.УНДРАХ: "PUBG mobile"-ын дэлхийн аваргад оролцож, алтын дайтай хүрэл медаль авлаа |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |