Хүн энэ бөөрөнхий дэлхийн хаана оршин суух нь тийм чухал биш бөгөөд хэнтэй хамт юу хийж, хүний энэхэн чөлөөг хэрхэн барж, туулах вэ гэдэг л нандин агуулга юм байна.
Бидэнд бусадтай адилгүй нэг зүйл байдаг. Тэр нь бидний оюун санаа.
Хэрвээ нэг ч гэсэн хүн миний бичсэн зүйлээс урам зориг, санаа сэдэл авсан бол миний бичиж байсны, хичээн зүтгэсний, унаж боссоны хэрэг гарлаа гэсэн үг шүү дээ.
Хүмүүс бичлээ гэж ярьдаг. Мөн дуу зохиолоо гэдэг. Үнэн хэрэгтээ өөрийгөө бичиж байгаа юм шүү дээ.
Яруу найрагчийн ажил бол талхыг зүсэж, цөцгийн тосоо түрхээд, цонхны цаана бороо орж байгааг ажингаа идэх шиг амттай.
Нэг найз маань “ Чиний тэр шүлгээр бүтээгдсэн дууг сонсоод уйлсан” гэж хэлсэн. Би дотроо “Тэр миний үгийг биш, өөрийнхөө доторх сэтгэлийг сонсоод уйлсан юм” гэж бодсон.
Шүлэг, хөгжим хоёр хүний дотоод ертөнцийг илүү хүчтэй, илүү гүнзгий илэрхийлэх боломж олгодог гэж боддог оо.
“Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн” гэдэг чинь би юм шүү дээ.
Магадгүй тэр үед л байгаль миний анхны багш, анхны яруу найрагч байсан байх гэж санадаг.
Өвөө, эмээгээсээ хойш би “өнчин” гэдэг мэдрэмжтэй үлдсэн. Гэхдээ энэ өнчирсөн мэдрэмж л намайг үгтэй ойртуулж, шүлгийн мөр бүрээр өөрийгөө засаж, эдгээх боломжийг өгсөн.
Бичдэг хүн сэтгэл зүйн янз бүрийн зам туулдаг. Уналт, босолт гээд л...
Шүлэг, яруу найраг бол миний тайтгарал, харин эсээ, өгүүлэл бодол минь.
Шүлэг, хөгжим хоёулаа мэдрэмжийн ертөнц рүү хөтөлдөг. Энэ хоёр нийлэхээрээ цөмийн бөмбөг болно биз дээ,
Надад дууны үг онцгой санагддаг. Учир нь, тэд зүгээр нэг үгийн цуглуулга биш, харин хүмүүсийн зүрхэнд хүрэх дуу болж амьдардаг.
Яруу найраг их олон талтай. Зөвхөн гэгэлзсэн, сайхан сэтгэл төрүүлэхийн тулд яруу найраг бичдэггүй.
Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын ярилцлагаас онцлох 15 эшлэл |
|
2025-05-05 20:01:37
2025-05-05 18:34:22
2025-05-05 18:28:48
2025-05-05 18:21:27
2025-05-05 18:21:10
2025-05-05 18:16:02
2025-05-05 17:46:16
2025-05-05 17:25:08
2025-05-05 17:14:04
2025-05-05 17:03:49
2025-05-05 16:56:41
2025-05-05 16:52:11
2025-05-05 16:45:19
2025-05-05 16:29:20
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |