Өөрийгөө Чингисхаан гэж нэрлэдэг М.Баасанжаргал гэх залуу өчигдөр оройн 23:00 цаг орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлж, цагдаагийн алба хаагчийг ёс бус үгээр доромжилж буйгаа цахим сүлжээгээр шууд дамжуулсан. Улмаар түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар баривчилснаар шууд бичлэг нь дууссан. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа. Тэрбээр
“Өөрийгөө Чингисхаан гэж нэрлэсэн М.Баасанжаргалын хэргийг шалгаж байгаа. М.Баасанжаргалын өнгөрсөн шөнийн үйлдлүүдэд нь холбогдох хууль, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасна. Хэрэв тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол баривчилгаанд явуулна” гэв.

| О.ЭРДЭНЭХИШИГ: Чингисхааныг согтуугаар жолоо барьсан, хурд хэтрүүлсэн, цагдааг доромжилсон хэргээр шалгаж байна |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |