Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод “PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус тэмцээнд манай орны “ZEUS” баг амжилттай оролцон, хүрэл медаль хүртэж, 100 мянган ам.долларын шагнал хүртсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор “ZEUS” баг шагналын сангийн 40 хувийг Татварын ерөнхий газарт тушаах тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархсан. Харин Татварын ерөнхий газраас уг мэдээллийг ташаа болохыг зарлаж, “ZEUS” багийнхан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар нийт орлогынхоо таван хувийг тушаах хуулийн зохицуулалттайг дурдсан юм. Гэвч олон нийт үүнд бухимдалтай хандаж буй. Иймээс Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах байцаагч Б.Галбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.

-“PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрт шалгарсан “ZEUS” багийнхан орлогынхоо таван хувийг татварт төлнө, төлөхгүй гэх маргаан нийгэмд гараад буй. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ бол хүүхдүүдийг анх удаа тэмцээнд орж, амжилт үзүүлэхээр нь татвар авах гээд дайраад байгаа асуудал биш. Урьд өмнө нь хэрэгжиж байсан хууль. Хувь хүний албан татварын тухай хуулиар соёл урлаг, спортын тэмцээн, наадмуудад оролцож, амжилт үзүүлсэн иргэдийн шагналын нийт дүнгээс таван хувийн татвар ногдуулж авдаг. Гаднын тэмцээн, уралдаанд оролцоод ирсэн хүмүүсийн шагналын мөнгөнөөс нь таван хувиа суутгаж, орлогыг нь өгдөг. Тиймээс энэ хууль, тогтоомж гэнэт гарч ирсэн зүйл биш. Хүүхэд, залуус мэдээлэлгүй байсан учраас цочмог, бухимдалтай хандаж байх шиг байна.
-“ZEUS” багийн “PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аваргын тэмцээнд оролцох зардлыг цаад зохион байгуулагч орноос нь гаргасан юм билээ. Хэдий улсаас тэднийг тэмцээнд оролцоход тусалж, санхүүгийн дэмжлэг гаргаагүй байсан ч татвараа заавал төлөх ёстой гэсэн үг үү?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар тухайн иргэнээс авах татварын хувийг нийт шагналынх нь хэмжээгээр тодорхойлж, орлогын дүнгээс нь таван хувийг авдаг. Татвар бол үндсэн хуулиар баталгаажсан иргэний үүрэг. Хуулиар зохицуулсан албан татварыг бүхий л иргэн төлөх үүрэгтэй. Тухайн хуулийг УИХ-аас баталж, тогтмол ёсоор дагаж, хэрэгжүүлдэг. Тийм ч учраас хуулийнхаа дагуу л явах ёстой. Мэдээж тухайн баг, тамирчид Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасанд монголчууд бүгдээрээ баяртай байна. Гэвч орлого олсон иргэн тухай бүрдээ өөрийн орлогоо тодорхойлж, татвараа төлөх үүрэгтэй. Үйл ажиллагааны орлого 10 хувь, бооцоот тэмцээний орлого 40 хувь гэх зэргээр орлогын төрлөөсөө хамаарч төлөх татварын хувь, хэмжээ харьцангуй байдаг юм.
-Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ч мөн адил гаднын тэмцээнд өөрсдийн зардлаар явж, оролцчихоод татвар төлөх хэрэгтэй болох нь ээ?
-Татварын ерөнхий газарт татвар төлөгчөөр бүртгүүлж байж л явах ёстой л доо. Зарим талаараа “ZEUS” багийн дэмжигчид зөв ойлгох хэрэгтэй. Татварын ерөнхий газраас тухайн багийг е-спортын баг хэмээн бүртгэж, татвар төлөгч болгосон. Одоогийн нөхцөлд “ZEUS” багийн хүүхдүүд үнэн хэрэгтээ хэдэн төгрөг авсныг бид мэдэхгүй шүү дээ. Тус багийнхны хувьд эх орондоо ирмэгцээ өөрсдийн орлогоо нэгдсэн хэмжээгээр тодорхойлж, түүнийхээ таван хувийг нь татварт төлөх ёстой.
-Хэрэв татвар төлөхөөс зайлсхийвэл ямар хариуцлага тооцох вэ?
-Энэ талаар ярьмааргүй байна. Хэрэв ярих юм бол “ZEUS” багийн дэмжигчид “Шагналаа ч аваагүй байхад нь татвар авах, бүр торгох юм байна” гэсэн буруу ойлголт авах болно шүү дээ.
.jpg)
| Б.ГАЛБАДРАХ: “ZEUS” багийнхан орлогын албан татвараа зайлшгүй төлөх ёстой |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |