• Өнөөдөр 2024-04-27

Б.ОЮУМАА: УИХ-ын нөхөн сонгууль явуулах нэг тойрогт 900 сая төгрөг төсөвлөсөн

2021-09-08,   856

     Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргуудад ирэх аравдугаар сарын 10-нд УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар товлоод буй. Үүнтэй холбогдуулан нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших улс төрчдөө тодруулж, баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, МАН, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам өрсөлдөх болсноо мэдэгдээд буй. Сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа арга зүй, хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.
 
-УИХ-ын нөхөн сонгууль ирэх сард болох гэж байна. Сонгууль зохион байгуулах ажлын бэлтгэл ажлыг хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 10-ны ням гарагт зохион байгуулахаар УИХ-аас товлон зарласан. Үүнээс хойш Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталж, бэлтгэл ажлаа төлөвлөгөөний дагуу явж байна. Өнөөдрийн байдлаар сонгуулийн хороодод ажиллаж буй, хэсгийн хорооны бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулсан. Мөн мэдээллийн технологийн даамлууддаа сургалт зохион байгуулж гэрчилгээ олгосон байгаа. Сонгуулийн үеэр сонгогчийн санал авах ажлыг зохион байгуулах төрийн алба хаагчдаа сургахаас гадна зохион байгуулалтын ажил дээр санал солилцож, газар дээр нь ажилласан.
 
-Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт хэчнээн хүн нэр дэвшихээр бүртгүүлсэн бэ?
 
-Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 6-наар дуусгавар болсон. Хуулийн хугацаандаа багтааж найман нам нэг эвслээс болон бие даан нэр дэвшиж буй 17 хүн баримт бичгээ хүргүүлээд байна. Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах, хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дуусаад нягтлан шалгаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргах хуулийн заалттай. 
 
Үүнээс хойш есдүгээр сарын 18-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Нөхөн сонгуулийн сурталчилгаа УИХ-ын ээлжит сонгуультай яг ижил зарчмаар явна. Тодруулбал, хуулиар зөвшөөрсөн найман  арга хэрэгслээр явах ёстой. 
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг маш нарийн зохицуулж өгсөн. 
-Энэ удаагийн нөхөн сонгуульд улсын төсвөөс хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
 
-УИХ-ын нөхөн сонгуульд зарцуулах зардлыг УИХ-аас баталсан. Нэг тойрогт 900 орчим сая төрөг төсөвлөөд байна. 
 
-Сонгуулийн үеэр иргэдийн бүртгэл мэдээлэл хаяг байршилтай холбоотой маргаан нэлээд гаргадаг. Энэ удаад энэ маргааныг гаргахгүй талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
 
-УИХ-ын нөхөн сонгууль ээлжит сонгуультай эрх зүйн зарчмаар явдаг.  Өөрөөр хэлбэл, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх танилцуулах нягтлан шалгах давхардлыг арилгах, сонгогчдын гомдлын дагуу өөрчлөлт оруулах, шилжилтийг бүртгэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулах ёстой. Одоо Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны цахим системд сонгогчдын нэр байршсан.
 
Тиймээс иргэд цахим хаягаар нэвтэрч, мэдээллээ шалгах боломжтой. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг маш нарийн зохицуулж өгсөн. Ингэхдээ иргэний шилжих хөдөлгөөн сонгууль товлон зарласан хугацаанаас эхлээд санал авах өдөр хүртэлх хугацаанд хаягийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Сонгогчийн хувьд тодорхой тооны шилжих боломжтой хүн байгаа. Тухайлбал, нэр дэвшигчид, сонгууль зохион байгуулалтад ажиллаж байгаа алба хаагчид шилжих боломжтой. Тэгэхээр хэт олноор шилжих хөдөлгөөн гарахгүй гэж ойлгож болно. 
 
-Нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлын үеэр юуг анхаарах шаардлагатай вэ?
 
-Ямар баримт бичиг бүрдүүлж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх вэ гэдгийг хуулинд тодорхой заачихсан байгаа. Нэр дэвшигчид хуулийн дагуу баримт материалаа хүргүүлсэн байх ёстой. Хэрвээ нэр дэвшигчийн бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан бол дахин нэр дэвшүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх гэсэн хуулийн хугацаа бий. 
 
-Харин удаагийн нөхөн сонгууль өгөх сонгогчид юунд анхаарах ёстой вэ?

-УИХ-ын гишүүний сул орон тоо гарсан тохиолдолд нөхөн сонгууль явдаг. Тухайн тойргын төлөөллийг хангах зорилготой. Хэнтий аймгийн 18 суманд сонгууль болно Харин Сонгинохайрхан дүүрэг 27,  28  дугаар тойрог гэж хуваагдсан. Тэгэхээр тухайн тойргийн сонгогчид л саналаа өгөх эрхтэй гэсэн үг. Сонгуулийн сурталчилгаа явуулах, зохион байгуулалтын ажлыг сонгуулийн хороод өөрсдөө зохион байгуулна. 

Мэдээж хэрэг дээр хэлсэнчлэн, сонгогч саналаа өгөхөөр санал авах байр руу очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан маск зүүж, хүн хоорондын зайгаа баримтлан саналаа өгнө. Сонгуулийн байгууллагын зүгээс ч сонгогчийн санал ажиллагааг эрүүл ахуйн шаардлагыг хангасан, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийсэн байранд авах бэлтгэлээ ханган ажиллаж байна. Дэлхийн олон орон цар тахлын тархалттай нөхцөл байдалд сонгуулиа амжилттай зохион

Б.ОЮУМАА: УИХ-ын нөхөн сонгууль явуулах нэг тойрогт 900 сая төгрөг төсөвлөсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188