Өдрийн тэмдэглэлийн дэвтрээ, өнө удаж байгаа ч намайг “хаялгүй” байсаар л байгаа үзгээ, бэхээ, бэх арчих сальфетка тэгээд ойр зуурын юухан хээхэн цүнхлээд хаашаа ч юм явах сан. Бодлоо хөврүүлээд л, дулаан ороолтондоо улам бүр шигдэн шигдэн алхах сан. Тэгээд хэн ч мэдэхгүй ч хэн бүхнээс нууцлан сэтгэлдээ нандигнадаг зүйлээ ганцаараа, удтал бодох сон. Гэгээн орон зайд очих сон. Ийм бодол төрж, сэтгэл алдартал цас орж байна. Ийм л цаснаар гараад алхчихвал энэ цас хэзээ ч зогсохгүй будрах байх даа. Жавар тачигнаж, хүйтэн салхи ташуурдан үлээж байсан ч даарахгүй.

Хэзээ ч хөлддөггүй, ширгэж алга болдоггүй, мөнхийн шинээрээ байдаг сэтгэлийн гүн дэх нууц минь тийм дулаахан. Хүн бүхэнд хүнд хэлж болохгүй, хэлэх шаардлагагүй нууц гэж бий. Зарим нь “Надад ямар ч нууц зүйл байхгүй. Бүгдийг нь хэн нэгэнд, найздаа, эхнэртээ, нөхөртөө илэн далангуй амьдрахын тулд хэлдэг” гэдэг боловч сэтгэлийнхээ аль нэгэн зайд ямар нэг нууц үлдээсэн л байдаг. Нууцаа нууц хэвээр нь нандигнаж үлдээхийн тулд л ингэж хэлж байгаа юм. Түүнийг нь онгичиж, ухаад заавал мэдэх гээд байх шаардлага ч байхгүй. Мэдчих юм бол түүнд будрах цас, шиврэх борооноор ганцаар алхахдаа бодож сэтгэлээ баясгах юу ч үлдэхгүй шүү дээ. Тэгээд ч тэр нууц нь сүртэй ч юм биш дээ. Салаа гэзэгтэй жаахан охин саахалтынхаа хүүтэй чулуун гэр барьж тоглож асан, хэн нэгэн түүнд сайхан үгтэй захидал ирүүлдэг байсан тухай эсвэл бүр өөртэй чинь учирсан үгээр илэрхийлж чаддаггүй мөч хормын сэтгэгдэл гээд юу ч байж болно. Ер нь тэгээд нууц зүйл гэдэг дандаа л өнгөрсөн цагийн дурсамж, дурдатгалууд шүү дээ. Болж өнгөрсөн сайхан үйл явдал, болоосой гэж хүсэж байсан ч биелэлээ олоогүй мөрөөдөл зөн. Бодолдоо л амилуулж, сэтгэлдээ л амьдруулдаг тийм зүйлийг хөндөөд яах вэ дээ. Бүрэн дүүрэн өмчилж, эзэлж байж л санаа нь амардаг хүмүүний орчлонд нэгнийгээ зүрхээ жаргаах бодолтой нь үлдээх хэрэгтэй.
Малгайлан орж байгаа их цасыг мэдрэхийн тулд гадаа гарч хэсэг зогслоо. Яагаад ийм яруухан, гэгээн будардаг юм бол. Нууц нь юунд байна вэ. Нэг, хоёр... түг түмэн нууц. Тэдний нууцыг өөрсдөд нь үлдээхийн тулд би тайлж мэдэхийн тухай бодлоо орхилоо. Харин хаашаа ч юм одмоор. Гудамжаар дүүрэн надтай адил нууц алхаж явна. Ажлаа хурдхан дуусгаад, гэгээн алсад одъё..
| ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |