Дэлхий дээрх гранж рок урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг болох Nirvana хамтлагийн ахлагч Курт Кобейн 1994 оны дөрөвдүгээр сарын 5-нд амиа егүүтгэснээр Nirvana хамтлаг тарсан байдаг. Түүнээс хойш хамтлагийн басс гитарчин Крист Новоселич хөгжмийн замналаа орхиж, харин бөмбөрчин Дэйв Грол өөрийн Foo Fighters хамтлагийг байгуулж, өнөөг хүртэл уран бүтээлээ идэвхтэй туурвиж байгаа билээ.
Харин 1994 оны дөрөвдүгээр сард Nirvana хамтлаг өөрсдийн бүтээсэн хамгийн сүүлийн дуу болох “You Know You are Right” дууг цацсанаас хойш 27 жилийн дараа буюу өнөөдөр тус хамтлагийн “Drowned in the Sun” гэх шинэ дуу цацагджээ. Энэхүү дууг Nirvana хамтлагийн фен клубын ахлагч Эрик Хоган “Over Bridge” гэх төслийн хүрээнд компьютерээр бүтээсэн байна. Тухайлбал, Nirvana хамтлагийн 30 орчим дууг компьютерийн хиймэл оюун ухаанд ачаалуулж, тус хамтлагийн онцлогийг шингээсэн хөгжмийн дуугаралт, Курт Кобейны хоолойн өнгийг маш сайн гаргасан аж. Мөн цаашид “Over Bridge” төслийн хүрээнд “27 настнуудын клуб” буюу 27 насандаа амиа алдсан Курт Кобейнээс гадна Жими Хендрикс, Жим Моррисон, Эми Уайнхаус нарын шинэ дууг гаргах гэнэ.
| Nirvana хамтлагийн “Drowned in the Sun” шинэ дууг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээжээ |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |