Эрхэм үзэгч танаа
Домогт Бөмбөгөр ногоон театрын Алтан үеийн аварга жүжигчид, найруулагчдын та бидэнд өвлүүлж өгсөн УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Театр үзэгчгүй бол юу ч биш, хоосон байшин. Тайзнаа үзэгчид жүжигчдийн амьд харилцаа байсан цагт театр амьд байдаг. Нэг ёсондоо театрын эзэн нь үзэгч та юм шүү дээ. Нийтийн сүлжээгээр театрыг гутаасан, уран бүтээлчдийн сэтгэлийг сэвтээсэн мэдээлэл гарч буйд бид сэтгэл эмзэглэж сууна. Гайт коронавирусыг биендээ халдааж театртаа, бусдад тараахыг хэн хүсэх билээ. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг шүү дээ. Уран бүтээлчид эмзэг, элгэн халуун сэтгэлтэй хүмүүс байдаг. Бид үзэгчид та нартайгаа уулзах гэж хэчнээн их хүсэж тэмүүлсэн билээ. Та нарынхаа алга ташилт, хүндлэлээс бид амьдрах, бүтээх урам зориг авч байдаг юм. УОК, Соёлын яамнаас гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэн, НМХГ-аас өгсөн шаардлагад нийцүүлэн хорио цээрийн дэглэмийг хүн бүр чадлынхаа хэрээр чандлан сахиж, театрынхаа булан тохой бүрийг ариутгаж, халдвараас урьдчилан сэргийлэх хаалгыг үзвэрийн болон ажиллагсдын хэсэгт суурилуулж, үзэгчдийнхээ аюул эрсдэлгүй, тав тухтай нөхцөлийг хангахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн билээ.
Манай театр гуравдугаар сарын 1-нд хууль журмын дагуу бүх ажиллагсдын “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн үйл ажиллагаагаа эхлүүлж “Анна Каренина” жүжгийн сургуулилтад орж, түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэй тус жүжгийн тоглолтыг гуравдугаар сарын 4 (196 хүн), 5 (236 хүн), 6 (247 хүн)-ний өдрүүдэд хийж, 679 хүнд үйлчилсэн юм. Үзэгч түмнээсээ уучлалт гуйхын ялдамд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 04,05-нд жүжиг үзсэн хүмүүс 03 дугаар сарын 09-нд 09:00-17:00 цагт, 03-р сарын 06-нд жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 10-нд 09:00-17:00 цагт УДЭТ-т ирж, шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалж, нэг ч хүнээс халдвар битгий илрээсэй гэж залбирч байна. Бид вирус халдварыг биенээсээ, театраасаа шүүрдэн зайлуулж, хогийн тантанд үүрд булшлан эрхэм үзэгчидтэйгээ халуун дотно сэтгэлээр уулзах тэр цаг ойрхон гэдэгт итгэж байна.
Мөн гуравдугаар сарын 07-14-ны өдрүүдийн тоглолтын тасалбарыг УДЭТ-ын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож ямар нэгэн шимтгэлгүйгээр 100 хувь буцаан авах боломжтой.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
| УДЭТ: Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсэж ирдэг шүү дээ |
|
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |