Bravo Circus олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, тус тоглолт нь ирэх сарын 21-30-нд Монгол бөхийн өргөөнд болох байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм байна.
Энэ талаар "Circus Mongolia" XXK-ийн захирал Ч.Хатанбаатар "Ирэх сарын 21-нээс Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтод олон улсад үзэгчдийн дунд байр сууриа олсон нэртэй циркчид тоглоно. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглоно" гэв.
Циркийн урлагийн 11 улсын 86 жүжигчдийн тоглолт болно |
|