Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубын супер од Лионель Месси Ла лиг дэх 644 дэх гоолоо оруулж, Бразил Улсын домогт тамирчин Пелегийн нэг клубын төлөө хамгийн их гоол оруулсан дээд амжилтыг эвджээ. Өдгөө 33 настай супер од Лионель Месси энэ талаараа “Би анх хөл бөмбөг тоглож эхлэхдээ хэзээ ч хэн нэгний дээр гарч, ямар нэгэн дээд амжилтыг эвдэнэ гэж төсөөлж байгаагүй. Ялангуяа Пелегийн амжилтыг шүү дээ” хэмээсэн байна.
Харин өдгөө 80 насыг зооглож буй Бразилын домогт тоглогч Пеле “Сатнос” клубын төлөө нийт 643 гоол оруулсан амжилттай байсан юм. Өөрийнх нь амжилтыг эвдэж, дээр нь гарсан талаар Пеле “Лионель, түүхэн амжилт тогтоосонд тань баяр хүргэе. Ялангуяа “Барселона” клубт илүү их баяр хүргэмээр байна. Бидэнд шиг нэг клубын төлөө урт, удаан хугацааг зориулж, хайрлаж байсан түүх, тамирчид ирээдүйд илүү ховордох болно. Би чамайг биширч байна Лионель Месси” гэжээ.
Эх сурвалж: Euro News
| Лионель Месси Пелегийн дээд амжилтыг эвджээ |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |