АНУ-ын “Метро Голдвин Майер” компани, “MGM/UA” телевиз, Израилийн “Тадмор” энтертайнмэнт студи нар хамтран жүдо бөхийн дэлхийн аварга Саед Моллай, Саги Муки нарын амьдралаас сэдэвлэсэн олон ангит кино зохиол боловсруулж байгаа тухайгаа мэдээлжээ. Тус кинонд Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер болон Саед Моллай, Саги Муки нарын нөхөрлөл, жүдо бөхийн үнэ цэнийн талаар үзэгч, спорт сонирхогчдын төдийлөн мэддэггүй түүхийг өгүүлэх гэнэ.
Кино төслийг санаачлагч “Метро Голдвин Майер” компанийн Ерөнхийлөгч Стив Старк "Саед Моллай, Саги Муки хоёрын жүдогийн талбай дээрх гайхалтай өрсөлдөөн болон хэн ч атаархам ер бусын нөхөрлөлийн түүх нь дэлхий дээрх олон сая спорт сонирхогчид болон үзэгчдийн зүрхэнд хүрч чадна” хэмээжээ.
Эх сурвалж: Metro Goldwyn Mayer
| Саед Моллай, Саги Муки нарын амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ |
|
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |