Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн шилдэг тамирчдын амжилт Солийн Магсар багштай салшгүй холбоотой билээ. ХХ зууны шилдэг дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш, Монгол Улсын спортын гавьяат дасгалжуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч Солийн Магсар 1943 оны гуравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо мэндэлжээ. Тэрбээр нийслэлийн арван жилийн II дунд сургууль, ЗХУ-ын Ленинград хотноо П.Лесгафтын нэрэмжит Биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр 1961-1965 онд суралцан төгссөн аж. Түүний анхны багш Оросын чөлөөт бөхийн алдарт мэргэжилтэн Ю.Замятин байжээ.

Ю. Замятин, С.Магсар багшид өөрийн бөхийн эрдэм мэдлэгийг харамгүй зааж өвлүүлэн өгсөн байна. С.Магсар багш сургуулиа төгсөж ирээд чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхэм хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээн авсан гэдэг. Түүний чөлөөт бөхийн УШБ-тай ажилласан 1967-1977 оны хооронд Монголын “Алтан үе”-ийн шилдэг тамирчид олимп, дэлхийн медальтан, дэлхийн аваргууд төрөн гарсан байдаг билээ.
Дэлхийд хаанчилж байсан ЗХУ-ын хүчирхэг бөхчүүдийн ноёрхлыг С.Магсар багшийн шавь монгол бөхчүүд зогсоож тасалдуулах болов. Энэ нь орос ах нарт ая тал засагч зусарч бялдууч дарга нарт огт таалагдсангүй. Харин ч бүүр “Гал дээр тос нэмэв” гэгч болжээ. Оросын боол мэт аашилдаг дарга нарын уурыг хүргэсэн байна. Оросын утсан хүүхэлдэй мэт болсон дарга нар “С.Магсар шавь нартаа ЗХУ-ын бөхийг ялах хэрэгтэй. Бул хар чулуу болсон оросын бөхчүүдийг ялахгүйгээр амжилт гаргахгүй” гэж уриалдаг. Энэхүү уриалга нь ах дүү хоёр орны ган бат найрамдалд сэв суулгах хорлон сүйтгэх үйл ажиллагаа мөн” хэмээн буруутган хэмлмэгдүүлжээ. Түүнийг хэмлэгдүүлэхдээ чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн тамирчдын матаас, өргөдлийг гол баримт болгосон гэдэг.

Ийнхүү МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 1978 онд “Биеийн тамир, спортын байгууллага дотор бугшсан оросын эсрэг үзэлтэй зарим удирдах ажилтны намч бус үйл ажиллагааны тухай 178-р “Хар” тогтоол гэгчийг гаргасан байдаг билээ. Тус тогтоолын дагуу хэлмэгдсэн хүмүүсийн тэргүүн эгнээнд С.Магсар багш орсон байлаа. Тэр үеэс хойш чөлөөт бөхийнхний амжилт жилээс жилд улам бүр дордон уруудсаар өнөөг хүрчээ. Хэлмэгдүүлтэд өртсөн С.Магсар багшийг гэр бүлийн хамтаар нь Булган аймагт нутаг заан цөлсөн гэдэг. МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны хэлмэгдүүлэлт бүхэл бүтэн 12 жил үргэлжлэн явагдсаны дараа буюу ардчилсан хувьсгал ялсан 1990 онд С.Магсар багшийг АН-аас бүрэн цагаатгасан билээ. Харин С.Магсар багшийг хэлмэгдүүлж амьдралаар нь хохироосон МАХН-ынхан түүнээс уучлалт гуйхгүй байсаар бурхны орон руу явуулжээ. МАН одоо хүртэл С.Магсар багшийн гэр бүлээс нь уучлалт хүсээгүй хэвээр л байна.

С.Магсар багш МБТСЭ-ийн Төв зөвлөлийн чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч, Булган аймгийн БТСХ-нд дасгалжуулагч, УБТЗ-ийн зүтгүүрийн депод машинч, БТС-ын “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагч, БХЯ-ны байлдааны газарт биеийн тамирын зааварлагч, МУИС-ийн биеийн тамирын тэнхимд багш, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БТСУХ-ны улсын ахлах дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн захирлын албыг хашиж байгаад 2005 онд гавьяаны амралтад гарчээ.
С.Магсар багш 1967-1977- аад оны үед Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхнийг удирдан олимп дэлхийн дэвжээнд Монгол эх орныхоо нэрийг анх цуурайтуулах, Монголын тамирчид олимп дэлхийн анхны медалийг хүртэхэд өөрийн үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ. С.Магсар багш олимпын наадамд таван удаа, ДАШТ-д найман удаа оролцсон, Монголын спорт, олимпизмийн нэртэй зүтгэлтэн, Олон улсын шилэгдмэл шүүгч байлаа. Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр С.Магсар багш 1999 онд Монгол Улсын “ХХ зууны шилдэг дасгалжуулагч”-аар шалгарсан юм. Мөн Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо FILA-гийн “Алдрын одон”, МҮОХ-ноос “Алтан-Очир”, “Олимпын-Алдар” одонгуудаар шагнасан.

Тэрбээр өөрийн амьдралын 40 гаруй жилийг зориулсан чөлөөт бөхийн тухай “Афинаас Афинд” хэмээх номыг амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүүтэйгээ хамтран, бүтэн жилийн хөдөлмөр зүтгэл гарган хэвлүүлэн гаргасан билээ. Тус номонд 600 гаруй зураг хөрөг, график хүснэгт багтаасан байдаг. Энэ ном нь зөвхөн чөлөөт бөхийг оруулсан юм биш. Монголын олимпын түүхийг бараг тэр чигээрээ оруулдаг бүтээл болсон байдаг. Олимпод оролцож явсан 540 гаруй Монгол хүний тухай тус номонд орсон нь бий. С.Магсар багш “Би бөхдөө хайртай, Монголдоо хайртай. Миний баяр баясгалан, миний бардамнал, миний бахархал бол миний Монголын хүчтэнүүд юм. “Дэвжээ хотойлгож, дэлхийг донсголгож явсан энэ хүчтэнүүд Монгол Улсын маань нэрийн хуудас” гэж бодохоор үнэхээр бахархууштай” хэмээн өгүүлж байжээ.
| МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙГ ДЭЛХИЙД “ТАМГАЛСАН АЧТАН” |
|
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |