-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 76 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Бэлтгэл, сургуулилалтаа “Алдар” спорт хороо дээр хийж байгаа юу?
-Тийм ээ, “Алдар” спорт хороон дээрээ МУГД Цэрэнбаатарын Хосбаяр, МУГТ Бадрахын Одончимэг МУГТ Ганзоригийн Мандахнаран дасгалжуулагчийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Төмөрхуягийн Уянга-Эрдэнэ гэдэг. 2005 оны аравдугаар сарын 7-ны өдөр төрсөн. Айлийн гурав дахь хүүхэд. Аав, ээж, эгч, ах, дүү, нохойн хамт амьдардаг.
-Одоо хэдэн настай вэ, Аль аймаг, хотын хүүхэд вэ?
-Энэ жил 20 нас хүрнэ. Аав минь Завхан аймгийн Сонгино сумын харьяат. Би өөрөө унаган Улаанбаатар хотын хүүхэд л дээ.
-Найдансүрэн, та хоёрыг харахаар өндөр туранхай яг л сагсан бөмбөг, волейболын тамирчид шиг харагдаад байдаг. Жингийнхээ масс ихтэй тамирчдад бярдуулах тал гардаг уу?
-Бид хоёрын хувьд гэвэл Найдансүрэн маань багадаа волейболын спортоор анх хичээллэж байгаад МУГД Ц.Хосбаяр багшийн болж байсан юм. Найдансүрэн анх их л өндөр том биетэй санагддаг байсан шүү. Найдааг чөлөөт бөхөөр барилдах гэж орж ирж байхад би 49 кг-д барилддаг байв. Миний хувьд ер нь жаахан сүүлд өссөн гэх үү дээ. Бид хоёр жингийхээ охидоос бага зэрэг нуруу өндөр. Энэ маань ч барилдах үед давуу тал болж өгдөг гэж боддог. Миний хувьд бага жингээс дээш жин өгсөж барилдсан болохоор ерөнхийдөө барилдаж байгаа өрсөлдөгч болгон маань л надад их бяртай санагддаг. Ер нь жин хасаж барилддаггүй ээ. Би гол төлөв байгаа жиндээ юм уу, дээшээ жин өгсөж барилддаг.
-Чөлөөт бөх, сагсан бөмбөгийн спортоор давхар хичээллэдэг юм уу?
-Тийм ээ, ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд оюутан болоод “МУИС ШОНХОРУУД”-ын эмэгтэй багаас оюутны сагсан бөмбөгийн лигт тоглож эхэлсэн. Одоогоор сагсан бөмбөгийн бэлтгэлээ түлхүү хийж байгаа. Энэ жил манай баг оюутны лигийн аварга баг болсон.
-Багадаа ямар спортын төрлөөр хичээллэж байв?
-Багадаа чөлөөт бөхөөс өөр спортоор хичээллэж байгаагүй ээ. Анхны хичээллэсэн спорт чөлөөт бөх байсан.
-Чөлөөт бөхийн спортын чухам юу нь өөрийн чинь сонирхлыг татсан бэ?
-Хамгийн анх 2014 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргыг зурагтаар үзсэн. Спортын тайлбарлагч С. Шижирбат ахын тайлбарыг сонсоод барилдаж байгаа хүмүүсийг харах үнэхээр гоё сэтгэгдэл төрсөн. Тэгээд л аав, ээжээсээ гуйж байгаад “Алдар” спорт хороон дээрээ очиж байлаа. Манай ээж чөлөөт, самбо, жүдо бөхөөр барилддаг байсан ОУХМ Д.Номинчулуун гэдэг хүн бий. 1999 онд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн улсын аваргын 75 кг-д түрүүлж байсан юм билээ. Энэ бүхэн бас надад их нөлөөлсөн байх гэж боддог.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-2015 онд анх хичээллэж эхэлсэн. Гэтэл “КОВИД-19”-өөс болж хоёр жил гаран хичээллэж чадахгүй гэртээ байсан. Харин оюутан болоод чөлөөт бөхийн спортоосоо нэлээнгүй хугацаанд хөндийрсөн.
-Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?
-Чөлөөт бөхийн МУГД Ц. Хосбаяр багшийн шавь. МУГТ Б.Одончимэг, МУГТ Г. Мандахнаран багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.
-Энэ жилийн “U20” ангиллын УАШТ-д хэдэн барилдаан хийж мөнгөн медаль хүртэв?
-Манай жинд нийт зургаан тамирчин байсан. Миний хувьд дөрвөн барилдаан хийсэн байгаа.
-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “Хантайшир”-ын Т.Түвшинжаргалд хэдэн онооны зөрүүтэйгээр хожигдсон бэ?
-Т.Түвшинжаргалтай санасандаа хүртэл барилдаж чадаагүй ээ. Даралтад орж цэвэр ялагдсан. Чөлөөт бөхийн бэлтгэл хийхгүй, нэлээдгүй хугацаанд хөндийрсөн болохоор барилдаанаа сайн мэдрэхгүй байсан л даа.
-Түүнийг ялах боломж байсан уу, Өмнө Т.Түвшинжаргалтай хэдэн удаа таарч барилдаж байсан бэ?
-Т.Түвшинжаргалтай өмнө нь хоёр удаа барилдаж байсан. Миний хувьд сая болдог улсын аварга шалгаруулах тэмцээнд, сагсан бөмбөгийн оюутны лиг дуусаад 4-5 хоногийн дараа орсон. Тэмцээний өмнөх хоёр хоногт бэлтгэл хийгээд орсон гэхээр дэвжээний бэлтгэл ерөнхийдөө дутуу байлаа. Өөрийгөө мөнгөн медаль авна гэсэн төсөөлөл ч үгүй байсан шүү. Чөлөөт бөхийн бэлтгэл хийгээгүй бүтэн жил болсон болохоор дэвжээний мэдрэмж, шүглийн чимээ бага зэрэг алга болчихсон байсан. Бэлтгэл маань ханачихсан орсон бол арай жаахан өөрөөр барилдах байсан байх гэж боддог. Харин Т.Түвшинжаргалын хувьд илүү сайжраад, бяртай болсон юм шиг санагдсан. Урд өмнөхөөсөө өөр болсон байсан шүү.
-Спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Миний хувьд “U-17” насны УАШТ-ийн мөнгө, хүрэл медальтай. Залуучуудын УАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан. “U-23” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалтай.
–Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Харин сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж байсан уу?
-Насанд хүрэгчдийн УАШТ-д нэг удаа барилдаж үзсэн.
-Эмэгтэй хүнд жингийн онцлог гэвэл, хөнгөн жингээс юугаараа ялгаатай байдаг вэ?
-Хөнгөн жингийн тамирчид илүү хурдтай тэсэрч, хөл авсан хурдтай барилдаан их хийдэг. Харин хүнд жингийн тамирчид маань арай тогтуун, гар таллаж, сугадаж шилдэх гэх мэт барьцнаас барилддагаараа арай ялгаатай юм уу даа. Хөнгөн жингийн тамирчид шиг зайнаас бус аль болох тулж, барьцнаас зулгааж барилддагаараа өөр юм шиг санагддаг.
Т.УЯНГА-ЭРДЭНЭ: Ээж минь чөлөөт, самбо, жүдо бөхөөр барилддаг байсан ОУХМ Д.Номинчулуун гэдэг хүн бий |
|
2025-05-15 10:36:18
2025-05-15 10:14:08
2025-05-15 09:50:20
2025-05-15 09:42:24
2025-05-15 09:07:21
2025-05-15 08:12:25
2025-05-15 07:21:48
2025-05-15 07:00:31
2025-05-15 07:00:03
2025-05-15 07:00:00
2025-05-14 16:18:03
2025-05-14 15:40:11
2025-05-14 15:20:14
2025-05-14 14:22:52
2025-05-14 13:52:23
2025-05-14 13:47:24
2025-05-14 13:39:54
2025-05-14 12:52:54
2025-05-14 12:06:28
2025-05-14 10:37:23
2025-05-14 10:22:52
2025-05-14 09:22:32
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 05:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |