Холбоодын нэгдсэн УАШТ-ийн гар бууны холимог багийн тэмцээний аваргаар “Алдар” спорт хорооны баг тодорч, өнгөрсөн жилийн амжилтаа давтлаа. Өнгөрсөн жилийн хүрэл медалийн эзэн “Хилчин” спорт хорооны баг финалд тэдэнтэй тун ширүүн үзэлцэж, мөнгөн медаль дээр буув. Финалын цуврал буудлага 14:14 болон тэнцэж, сүүлийн сумаар ялагчийг тодруулах эгзэгтэй мөчид “Алдар”-ын хоёр буудагч 19.9 оноо (Э.Даваахүү 10.7, Г.Хэрлэнцэцэг 9.2) авсан бол “Хилчин”-ийнхэн 19.8 оноо (А.Буяндэлгэр 10.2, Э.Бадамгарав 9.6) авсан юм.
Ийнхүү 0.1 оноогоор илүүрхсэн “Алдар”-ынхан аварга цолоо хамгаалллаа. ОУХМ Э.Даваахүү эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлээд байсан бол холимог багийн тэмцээнд аваргалснаар энэ УАШТ-ийг хос алтан медальтайгаар өндөрлүүлэв. Хүрэл медалийг О.Төгөлдөр, Э.Номин нарын бүрэлдэхүүнтэй “Аварга” баг хүртсэн. Тэд медалийн төлөөх буудлагад “Том босс” клубийг 16:14-өөр хожсон юм.
Хийн гар бууны холимог багийн дүн:
1.”Алдар” спорт хороо алтан медаль. (Г.Хэрлэнцэцэг, Э.Даваахүү)
2.”Хилчин” спорт хороо мөнгөн медаль. (Э.Бадамгарав, А.Буяндэлгэр)
3.”Аварга” клуб хүрэл медаль. (Э.Номин, О.Төгөлдөр).
| Холимог багийн аварга баг 0.1 онооны зөрүүгээр алтан медалийг хүртэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |