БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод марафон гүйлтийн олон улсын тэмцээн болсон билээ. Тус марафоны 42 км зайг амжилттай туулж, АНУ-д жил бүр тогтмол зохион байгуулагддаг “Бостон марафон”-д оролцох эрх хүртсэн Гансүхийн Ганцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр “Mongolian Elite Runners Club”-ийн гишүүн, явган алхалт, гүйлтийн төрлөөр сонирхон хичээллэгч юм.
-Хятадын Өвөр Монголын Хөх хотод болсон олон улсын марафонд амжилттай оролцож Бостон марафонд гүйх эрх авсанд баяр хүргэе.
- Баярлалаа. “Бостон марафон”-д оролцохын тулд хоёр шалгуур давах ёстой. Эхний шалгуурыг нь л давсан. Өөрөөр хэлбэл насны ангилалдаа бүтэн марафонд 3 цаг 40 минутаас дотогш гүйх нь эхний шалгуур тавигддаг. Одоо “Бостон марафон”-д оролцохоор бүртгүүлнэ. Тэгээд 30.000 гүйгчийн нэг болж чадах эсэх нь дараагийн шалгуур юм. За тэгээд шалгарчихвал виз, зардал мөнгө гээд өөр даваанууд байна аа, байна.
.jpg)
-Хөх хотод марафоны ямар төрөлд уралдав. Сонирхогчдынх байсан уу мастер ангиллын марафон байв уу?
- Хөх хотын марафон мини таван км, хагас марафон, бүтэн марафон гээд гурван төрлөөр явагдсан. Миний хувьд бүтэн марафоны төрөлд оролцсон. Ер нь марафон нь элит, мастерс, сонирхогчид гээд бүх гүйгчид нэг гараанаас гарч, нэг замаар гүйгээд, бүгд барианд орж ирдэгээрээ онцлогтой спортын төрөл юм. Гоё байгаа биз дээ. Харин “Мини марафон” гүйлт нь тусдаа замд явагдсан. Харин 21 ба 42 км-ын гүйгчид бүгдээрээ нэг замаар уралдаад, 21 км-ийн хагас марафончид дундаасаа зам салаад барианд ордог.

-Тус марафонд хэдэн орны хичнээн тамирчидтай өрсөлдсөн бэ. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын холимог марафон юм уу?
-Тус марафонд бүртгүүлэхэд 42.195 км , 21.975 км зайд 10.000, 5000 м зайд 20.000 хүн оролцсон гэж байсан. Өмнө хэлсэнчлэн бүх ангиллын гүйгчид, нас, хүйс ялгалгүй бүгдээрээ нэг зам дээр уралддаг. Бүтэн марафонд гүйсэн эмэгтэйчүүдээс 12 дугаар байрт, насны ангилалдаа эмэгтэйчүүдээс тавдугаар байрт орсон.
.jpg)
-Хөх хотын марафонд гэр бүлийн хүний хамт гүйсэн юм уу?
-Тийм ээ, тэгсэн. Хөх хотын марафоныг зохион байгуулагчид цаанаасаа пэйс мэйкэрүүд ажиллуулдаг юм байна лээ. Тэд 6:00, 5:30, 5:00, 4:30, 4:00, 3:30, 3:00, 2:30 гэсэн пайзтай пэйс мэйкэрүүд гүйж байсан. Тодруулж тайлбарлавал жишээ нь 3:30 гэдэг нь 42 км зайг яг 3 цаг 30 минутад гүйнэ гэсэн үг. Ийм цагт гүйх зорилготой хүмүүс тэр пэйс мэйкэрийг дагаад л гүйнэ. Миний хувьд нөхөр маань пэйс мэйкэр хийж, бүтэн марафонд 3:25:28 цагийн амжилттай гүйсэн. Манай хүн 2024 оны гуравдугаар сард Сөүл марафонд 2:47:02 цаг гүйж, цагийн болзолоо хангасан.
.jpg)
–Гэр бүлий чинь хүн марафон гүйлтийн мэргэжлийн тамирчин юм уу. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?
–Манай хүнийг Баатарболд гэдэг. Банкир, санхүүч хүн. Гүйх зорилготой хүмүүст зориулан гаргасан “Гүйдэг Моги” номын зохиогч. Хэт холын марафон гүйлтээр хичээллэдэг, ОУХМ цолтой тамирчин хүн.
–Та хэдий үеэс марафон гүйлтээр хичээллэж эхэлсэн бэ?
–Би дөрвөн жил гаруй хугацаанд нөхөртэйгөө хамтдаа хэт холын марафон гүйлтээр хичээллэж байгаа. Бид “Mongolian Elite Runners Club”-т харъяалдагдан бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Манай клубт Монгол Улсын шигшээ багийн тамирчид, мастерс ангилал, пара ангилал, өсвөрийн гээд олон гүйгчид байдаг.
.jpg)
-Өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй. Дэлхийн алдартай хэдэн марафонд уралдаж байв?
-Хамгийн чухалжилж буй амжилт бол эрүүл мэнд. Гурван хүүхэд төрүүлж, өсгөхдөө жин их нэмсэн. Өөрт нэмэгдсэн арван гаран кг жингээ гүйж л хассан. Тэгээд хэвийн жингээ дөрвөн жил тогтвортой хадгалж байна. Энэ бол миний хувьд хамгийн том амжилт юм. Дараа нь гэвэл нөхөртэйгөө хамт гүйлтээр хичээллэснээр бидний хамтдаа өнгөрүүлэх аз жаргалыг мэдрэх мөчүүд ихэссэн, үр бүтээлтэй цаг хугацаа нэмэгдээд байгаа. Мөн бид хүүхдүүдэдээ үгээр биш, үйлдлээр үлгэр дуурайлал болж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
Гүйлтийн амжилт гэвэл 2022, 2023, 2024 онуудад “Улаанбаатар марафон” гүйлтийн хагас марафонд насандаа VIII, IV болон хоёрдугаар байрт тус тус шалгарч байсан. 2022, 2023, 2024 оны зургаан цагийн гүйлтийн УАШТ-д амжилттай оролцож, 6:0 цагт 61 км замыг туулж гүйсэн. 2022, 2023, 2024 оны уулын эрчимт алхалтын УАШТ-д багаараа алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн. 2024 оны “Бага Хангай марафон” гүйлтийн багийн төрөлд мөнгөн медаль, 2023, 2024 оны “Арк Экиден” тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан. Харин хилийн дээс алхан олон улсын марафонд анх удаа оролцлоо. Цаашдаа их зургаан марафон буюу хамгийн том зургаан марафонд оролцох мөрөөдөл бий. Тэдгээрээс хамгийн өндөр босготой нь дэлхийн анхны марафон болох “Бостон марафон” юм.
.jpg)
-Холын зайд гүйхийн аз жаргал, сэтгэл ханамж юу байдаг вэ?
-Яг үнэндээ би анх гүйлтэд дуртайдаа гүйж эхлээгүй ээ. Нөхөртэйгөө хамт байх боломжтой цаг нь л цуг гүйлтээр хичээллэх байсан. Сүүлдээ гүйх нь гоё юм байна гэдгийг мэдрээд, бага багаар гүйлтэд орсон доо. Гүйснээр бие чийрэгжинэ, “фит байна”, таргалах байх гэсэн ямар ч айдасгүйгээр хүссэн зүйлээ иддэг болсон. Мөн өөрт таалагдсан хувцсаа өмсөнө. Энэ бүгдээс чухал нь өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү утга учиртай амьдарч байгаа юм шиг санагддаг. Би бага байх даа биеийн тамирын хичээлд ерөөсөө ордоггүй охин байлаа. Ийм хүн гүйж болж байхад, сэтгэл, хичээл зүтгэл гаргавал хүн бүр гүйж чадна л гэсэн үг. Тиймээс илүү олон хүн гүйдэг болоосой гэж боддог. Хэрхэн, яаж эхлэхээ мэдэхгүй бол “Гүйдэг Моги” номыг уншаарай. Надтай ярилцсан танд их баярлалаа.
| Г.ГАНЦЭЦЭГ: Их зургаагийн марафонд оролцох мөрөөдөл бий |
|
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |