-Хятадын Өвөр Монголын Хөх хотод болсон олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнд түрүүлсэн баяр хүргэе.
-Сайн байна уу. Та бүхэнд баярлалаа.
-“Парис-2024” олимпын дараа ойрхон Хөх хотын марафон болсон болохоор хагас марафонд уралдав уу?
-Үгүй ээ, яг ч тийм биш ээ. “Парис-2024” олимпоос хойш ерөнхийдөө 20 хоног сэргээлт авч, биеэ сэргээж, амралттай байж байгаад саяхан бэлтгэлдээ орсон. Тэгээд бэлтгэлийн журмаар Хөх хот марафоны хагас марафон зайн төрөлд гүйсэн байгаа.

-Хөх хотын марафонд хэдэн орны хичнээн тамирчидтай өрсөлдөж түрүүлэв. Тоолж барамгүй олон тамирчин уралдаж байгаа харагдсан. Дэлхийн шилдэг тамирчид уралдав уу?
-Тийм ээ, Хөх хотын марафонд нийт 20 мянга орчим хүн гараанаас гарсан.Түүнээс мэргэжлийн 300-аад тамирчин байлаа. Африк тивийн марафон гүйчдээрээ алдартай Кени Улсын шилдэг тамирчид гүйсэн. Мөн Хятадын тамирчидтай өрсөлдсөн байгаа.

-Бүтэн марафоны гүйлтийн тэмцээнд оролцоогүй юм уу. Бостоны марафоны эрхийг Г.Ганцэцэг авсан гэсэн. Өөрөө Бостоны марафонд уралдах уу?
-Тийм ээ, бүтэн марафонд оролцоогүй. Өөр тэмцээн төлөвлөсөн байгаа. Дэлхийн “Топ-6” марафон буюу мажор марафонд тэр болгон хүн очиж оролцоод байдаггүй юм. Цаанаасаа нарийн шалгуур тавьсан байдаг. Тийм болохоор нас насны ангилалд нь цаг заасан байдаг л даа. Тэр шалгуурыг биелүүлсэн тамирчид оролцдог байгаа. Г.Ганцэцэг эгчийн хувьд өөрийн насны ангилалдаа мажорын нэг марафонд оролцох цагийн болзлоо хангасан юм.

-Ер нь хэдий үеэс марафон гүйлтээр хичээллэж эхэлсэн бэ?
-Миний хувьд марафоноор 2013 оноос хойш сонгон хичээллэж байна. Марафон гүйлтээр 11 дэх жилдээ хичээллэж байгаа.

-Чухам яагаад ийм хүнд, тэсвэр тэвчээр шаардсан гүйлтийн төрлийг сонгож хичээллэх болов?
-Би дунд сургуулийн ахлах ангийн сурагч байх үедээ гүйлтийн спортоор их хожуу, оройтож хичээллэсэн. Тэгээд оюутан болж Улаанбаатар хотод ирээд спортын мастер А.Гантулга багшийн баг дээр бэлтгэл хийхээр очсон юм. Тэгсэн тэнд ОУХМ Л.Отгонбаяр эгч, ОУХМ Ц.Бямбажав ах, одоо миний дасгалжуулагч, манай нөхөр ОУХМ Б.Доржпалам, ОУХМ Г.Хишигсайхан эгч гээд марафоны мундаг тамирчин ах, эгч нар байсан. Тэд нараасаа үлгэр дуурайлал авч, тэсвэр тэвчээр,тамирчны ёс суртахуун гээд бүх зүйлээс нь суралцаж эхэлсэн. Ер нь өөрийгөө цаашдаа хөнгөн атлетикийн спортоор сорьж үзэх, цааш ямар хэмжээнд хүрэх, ямар тамирчин болж чадах вэ гэдгийг үзэх хүсэл сонирхолдоо хөдлөгдөөд марафон гүйлтийг сонгож байлаа.

-Гүйх нь битгий хэл, 42 км замыг алхаж туулахад 5-6 цаг ядарч явдаг. Ийм хол зайг, тэгээд эмэгтэй хүн гүйж туулна гэхээр санаанд багтахгүй юм. Марафон гүйлтээр хичээллэж байх үед шантрах мохох үе байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Бүтэн марафон буюу 42 км195 м-ийн зайд хүн тасралтгүй хоёр цаг гаруй хугацаанд жигд хурдтай темпээ барьж гүйнэ гэдэг амаргүй. Асар их хүч,тэсвэр тэвчээр,тасралтгүй бэлтгэл сургуулилалтын үр дүнгээс шалтгаалдаг. Марафон гүйлтийн тамирчид бэртэл гэмтэл авах, бэлтгэл дутуу үед шантрах гутрах үе нэлээдгүй гардаг.Тэр үед өөрийгөө аль болох зоригжуулж урьдаа тавьсан зорилго, мөрөөдлөө бодож, сэтгэлийн хаттай, хүчтэй байхыг хичээдэг.

-Монгол улсын холын зайн гүйлтийн хэдэн төрлийн зайн рекорд амжилтыг эзэмшиж байгаа вэ?
-Миний хувьд Монгол Улсын дунд болон холын зайн 3000 м,5000 м,10000 м, хагас марафон, бүтэн марафоны рекорд амжилтыг эзэмшдэг байгаа.

-Өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй. Дэлхийн алдартай хэдэн марафонд уралдаж байв. ДАШТ-д хэдэн удаа оролцсон бэ?
-Олон улсын марафонуудаас товчхон дурдвал Өмнөд Солонгосын Гунсаны олон улсын марафоноос 2017 онд алтан медаль, 2018 онд мөнгөн медаль, 2019 онд дөрөвдүгээр байр эзэлж байв. Мөн Японы "Пүжи 2016" олон улсын марафоны аварга, Японы "Коби-2018" олон улсын марафонд хоёрдугаар байр эзэлж байлаа. “Бээжин-2015”, “Лондон-2017”, “Катар-2019”, “Ореган-2022” ДАШТ-д оролцсон.

-Таны сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн сайхан тэмцээн хэзээ байв?
-Сэтгэлд хоногшин үлдсэн тэмцээн гэвэл 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр "Сөүл-2024" марафонд 2:24:45 цагийн амжилт үзүүлэн гүйж Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлээд, “Парис2024” олимпын эрх авсан тэмцээн байгаа. Яагаад гэхээр сүүлийн гурван жил миний хөл өвчтэй байсан. Тэрнээс нь болоод оролцсон тэмцээнүүддээ олигтой цагийн амжилт гаргаж чадахгүй байсан юм. Тэгээд 2023 оны аравдугаар сард хөлөндөө маш сайн эмчилгээ хийлгэсэн. Бэлтгэл хийхэд өвдөлт, шаналал бага болсон. Тийм болохоор өөртөө итгэлтэй, зоригтой зорилго тавин гүйж олимпын эрхээ авсан тэр мөч хамгийн гоё байсан.

-Холын зайд гүйхийн аз жаргал, сэтгэл ханамж юу байдаг вэ?
-Бэлтгэлээ өөртөө итгэлтэйгээр төгс дуусгасны дараах мөч хамгийн их аз жаргалтай гоё. Шантрах, мохох, болих мэдрэмж төрсөн ч өмнөө тавсан зорилго, эх орныхоо нэрийг бодоод зориг тэнхээ орж өөрийгөө ялан дийлж дуусгадаг даа.

-Цас, бороо, хүйтэн салхи, халуун нартай үед хамгийн хүнд ямар марафонд уралдаж байв?
-Хамгийн халуун марафон "Катар-2019" ДАШТ байсан. Тэр үед 36 хэм давж халсан. Маш их халуун, бүгчим байсан л даа. Ихэнх улсын тамирчид замаасаа гарч ухаан алдаж унаж байхад монголын тамирчид тэсвэр заан үлдэж, замаа гүйцэд дуусган барианд орсон. Монгол орны эрс тэс уур амьсгал, тэр их тэсвэр тэвчээрийн хүчийг Монгол хүнд суулгадаг байх. Бид Монгол Улсынхаа нэр хүндийг бодож, тэр хүнд, бүгчим халууныг даван туулан ДАШТ-ий марафоны замаа бүрэн дуусгаж байсан даа.

-“Рио-2016”, “Токио-2020”, “Парис-2024” гурван олимпын наадмын замд уралдлаа. Энэ гурван олимпын онцлог болон ялгаатай талууд юу байсан бэ?
-Тийм ээ, гурван олимпод оролцлоо. Эдгээр гурван олимпын зохион байгуулалтууд адилхан сайхан байлаа. “Парис-2024” олимпын марафоны хувьд хамгийн хүнд замтай байсан. Өгсүүр их, огзом уруу замтай байв. Олимпын марафоны үед их халуун байлаа. Тамирчдын бэлтгэл сургуулилалт маш сайн хангагдсан тулдаа тэр бүхнийг даван туулж, өрсөлдөөн өндөр сайхан уралдаан болсон. Манай тамирчдын хувьд олимпод дундуур гүйж, энэ жилийн хувийн амжилтаа ахиулсан.

-“Парис-2024” олимпын наадамд ОУХМ Г.Хишигсайханы хамт уралдсан. Нэг улсын хоёр тамирчин хамт уралдахын давуу талууд бий биз?
-Давуу тал гэхээс илүүтэйгээр хувь хувийн багш нарынхаа өгсөн цаг, тактикийн дагуу бид хоёр уралдаанаа хийсэн байгаа.
-Дараагийн “Лос Анжелес-2028” олимпын циклийн марафонууд хэдий үеэс эхлэх вэ?
-Лос Анжелесийн олимпын оноо цуглуулах тэмцээн 2027 оны нэгдүгээр сараас эхэлнэ.
| Б.МӨНХЗАЯА: Өөртөө итгэлтэй зорилго тавин гүйж олимпын эрхээ авсан тэр мөч хамгийн гоё байсан |
|
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |