• Өнөөдөр 2024-05-14

“Мастерс-2021”: Г.Одбаяр М.Мохейлдинийг цэвэр яллаа

2021-01-12,   713

       Катар Улсын Доха хотод жүдо бөхийн “Мастерс-2021” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Тус тэмцээнд манай орны 16 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдрийн барилдаанаас Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.

       “Мастерс-2021” тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны хуваарийн дагуу дөрвөн жинд манай орны таван тамирчин зодоглож байна. Эрэгтэйчүүдийн төрлийн -73 кг жинд ДАШТ-ий хүрэл, “Мастерс” тэмцээний мөнгөн медальт Г.Одбаяр Египетийн тамирчин М.Мохейлдинтэй учраа таарч, цэвэр ялалт байгууллаа.

 


“Мастерс-2021”: Г.Одбаяр М.Мохейлдинийг цэвэр яллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188