-Өнөөдрийн эхний барилдаанд эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд “Мастерс-2019” тэмцээний мөнгөн медальт Г. Наранцэцэг Африк тивийн хошой аварга Г.Уайтбойтой учраа таарч, ялалт байгуулсан боловч хоёрдугаар тойрогт Португалийн К.Костад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
-Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ийн хүрэл медальт Ё.Басхүү Африк тивийн дөрвөн удаагийн аварга Египт Улсын тамирчин М.Абделмавгог давж, цэвэр ялалт байгуулсан байна.
-Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд залуучуудын Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Л.Сосорбарам “Лондон-2012” Олимпын наадмын хүрэл медальт Белги Улсын тамирчин Ч.Вантай учраа таарч, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс” тэмцээний алт, мөнгөн медальт Г.Хэрлэн “С” хэсгийг тэргүүлэв.
-Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд өнгөрсөн оны Дюсселдорфийн Их дуулгын хүрэл медальт Б.Хорлоодой залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Израилийн Г.Примог нэмэлт цагт буулган авлаа.
-Мөн тус жинд Олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, “Мастерс” тэмцээний дөрвөн удаагийн аварга МУГТ Д.Сумъяа Руми Улсын тамирчинтай учраа таарч, цэвэр ялалт байгууллаа.
-Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд эхний тойрогт ялалт байгуулж, хоёрдугаар тойрогт АНУ-ын А.Диазыг цэвэр яллаа.
-Харин Дэлхийн аваргын мөнгө, “Мастерс”-ийн гурван удаагийн хүрэл медальт МУГТ Д.Амартүвшин “С” хэсгийг тэргүүлэн барилдаж буй Испанийн тамирчин Ф.Гарригост ялагдаж, тэмцээнээ дуусгав.
-Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Дэлхийн аваргын иж бүрэн медальт, “Мастерс” тэмцээний алт, хүрэл медальт МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт ялалт байгуулж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын И.Долговатай барилдах байсан ч И.Долгова дэвжээн дээр гарч ирээгүй тул М.Уранцэцэгт ялалтыг өгсөн байна.
-Улмаар хагас шигшээд МУГТ М.Уранцэцэг Украйны Дариа Билодидод унаж хүрэл медалийн төлөө Франц Улсын тамирчин М.Клементтэй учраа таарч, хүрэл медалийн болзол хангасан билээ.
-Эрэгтэйчүүдийн -66 кг жинд "Мастерс"-ийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө ОХУ-ын А.Григоряантай учраа таарч, ялагдал хүлээж "Мастерс-2021" тэмцээний тавдугаар байрт шалгарлаа.
| “Мастерс-2021” тэмцээнд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, найман тамирчин тэмцээнээ дуусгалаа |
|
ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
2026-11-23 12:23:02
АН-ЫНХАН СЭХЭЛ АВАХААРАА Л АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨӨД ЭХЭЛДЭГ
2026-11-23 08:18:23
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-23 07:01:36
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-23 07:00:52
ЭРДЭНЭТЭД ЭЗЭН СУУХЫГ САНААРХАГЧ Д.БАТЛУТЫН БАРААН БАРИМТ
2026-11-23 07:00:15
ГУРВАН ГҮРНИЙ “ТОХИРОЛЦОО” БУЮУ ШЭНЬЖЭНИЙ ТУНХАГЛАЛ ДЭЛХИЙ ДАХИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ
2026-11-23 07:00:00
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН ХАЛУУН ХӨӨРӨЛДӨӨН
2026-11-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |