Монгол Улс нь 1964 оноос эхлэн олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. Харин 1984 онд ОХУ буюу тэр үеийн ЗХУ-ын санаачилгаар социалист орнууд “Лос Анжелес-1984” олимпыг бойкотолсноор Монгол Улс 1984 оны зуны олимпод оролцоогүй юм.
Монголын үндэсний олимпын хороо 1956 онд байгуулагдаж 1961 онд НҮБ-ын гишүүн болсоны дараа 1962 онд Олон улсын олимпын хороо хүлээн зөвшөөрч гишүүн болгосон түүхтэй.
1964 оны Токиогийн олимпын наадамд Монгол Улс анх оролцож чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин хурд, хүчээ сорьж байв.

1968 онд 16 тамирчин Мексик Улсын Мехико хотод болсон олимпын наадмаас чөлөөт бөхийн 87 кг-ын жинд Ж.Мөнхбат мөнгөн медаль , 57 кг-ын жинд Ч.Дамдинбазар, 70 кг-ын жинд Д.Сэрээтэр, 78 кг-ын жинд Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.
1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж, чөлөөт бөх, жүдо бөхийн төрөлд хоёр мөнгөн медаль хүртсэн ч сэргээшийн төрлийн эм, бэлдмэлээс болж, 60 кг-ын жинд мөнгөн медаль авсан Б.Буядаагийн медалийг хүчингүй болгож, чөлөөт бөхийн 100 кг-ын жинд Х.Баянмөнх мөнгөн медаль авч 121 орноос 36 байрт орсон.

1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгөн медалийг чөлөөт бөхийн 62 кг-ын жинд З.Ойдов хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.

1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож хоёр мөнгөн медалийг чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Ж.Даваажав, жүдо бөхийн 65 кг-ын жинд Ц.Дамдин, хоёр хүрэл медалийг чөлөөт бөхийн 57 кг-ын жинд Д.Оюунболд, жүдо бөхийн 71 кг-ын жинд Р.Даваадалай нар хүртэж, таван тамирчин шагналт байр эзэлсэн амжилтаар 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.
1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.

1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медалийг боксын 60 кг-ын жинд Н.Энхбат, албан бус самбо бөхийн төрөлд мөнгөн медалийг С.Эрхэмбаяр авч байжээ. дөрвөн тамирчин шагналт байрт шалгарч, 159 орноос багийн дүнгээр 47-д оржээ.


1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медалийг боксын 60 кг-ын жинд Н.Баярсайхан, буудлагын гар бууны 25 м-ийн дасгалд Д.Мөнхбаяр нар хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.

1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медалийг Д.Нармандах хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.
2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин О.Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан байдаг.

2004 оны Афины олимпын наадамд Монголын багийн цорын ганц хүрэл медалийг жүдо бөхийн 60 кг-ын жинд Х.Цагаанбаатар хүртсэн.

2008 оны Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-д Н.Түвшинбаяр, боксын 54 кг-ын жинд Э.Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа, боксын 48 кг-ын жинд П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.

2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-ын жинд олимпын аварга Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын 52 кг-ын жинд Н.Төгсцогт мөнгө, жүдо бөхийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, чөлөөт бөхийн 63 кг-ын жинд С.Батцэцэг, боксын 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу таван медальтай ирсэн юм.

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхийн 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгө, боксын 60 кг-ын жинд Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.

2020 оны Токиогийн олимпын наадамд спортын найман төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцсон. Энэ олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-ын жинд Сайд Моллай мөнгөн медаль, 48 кг-ын жинд М.Уранцэцэг, 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн билээ.
Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Монголчууд олимпын наадмаас жүдо бөх, чөлөөт бөх, бокс, буудлага гэсэн топ дөрвөн спортын төрлөөр медаль хүртээд байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсын жүдо бөхийн тамирчид олимпоос 11, чөлөөт бөхийн тамирчид 10, боксчид долоо, буудлагынхан хоёр медаль хүртээд байна.

Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг сар бүр урамшуулах зарлигийг 2012 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар хэрэгжүүлсэн түүхтэй. Өнгөрсөн онд л гэхэд 67 тамирчин сард 154 сая төгрөг, жилд 1.848 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал хүртжээ. Харин өнгөрсөн 2023 оны Засгийн газрын хуралдаанаар олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан
| ТАНИЛЦ: ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛ ТАМИРЧИД |
|
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |