Одоогоос жилийн өмнөх энэ өдөр сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан билээ. Өнөөдөр түүнийг зөвхөн би бус дэлхий даяарх сая сая дэмжигчид нь санан дурсаж буй. Тэрээр өөрийн их спортдоо шилдгийн шилдэг нь байсан төдийгүй сайн нөхөр, сайн аав, мөн миний хувьд байж болох хамгийн бодит баатар минь байсан юм.
Коронавирустэй холбоотой таагүй мэдээнүүд цахим хуудас дүүргэж, иргэд ч түүнээс бусдыг нь үл сонирхож байсан өнгөрсөн оны нэгдүгээр сар. Шөнө дунд гэнэт нойргүйдэж, сэрсэн минь мөн л муу мэдээ сонсох совин байсан биз. “Нэрт сагсан бөмбөгч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор нас барлаа” гэх гарчиг бүхий мэдээ уншиж, “Хүмүүс ч юм юмаар тоглоом хийнэ шүү” гэж бодсон ч, цаанаасаа нэг л “ёозгүй” байв. Улмаар таагүй мэдрэмж төрүүлсэн мэдээ “үнэн” болохыг мэдсэн юм л даа. Хоолой аргаж, нойр ч сэргэв. Залуу яруу найрагч Тө.Бямбасүрэн нэгэн шүлэгтээ
“Хэзээд бэлэн нулимс ширгэчих шиг
Хэнгэнэтэл сайхан уйлж ч чадаагүй” хэмээн бичсэн нь санаанд орж байлаа. Өөрийн хүндэлж бишрэн, үлгэр дууриалал авдаг нэгэн маань өөд болоход араас нь уйлмаар санагдсан юм л даа. Гэвч чадаагүй. Хэн нэгэн үүнийг минь сонсоод “Ердөө л нэг гадаад, хар арьстан үхлээ” гэх зэргээр хүлээж авч болох ч, миний хувьд тийм бус. Тэрээр миний хүндэлдэг тамирчин бус миний баатар байсан юм. Гар утасны минь нүүрний зургаас салдаггүй, түүний зургууд. Гар утасныхаа санах ойг дүүргэсэн түүний тоглолтын дүрс бичлэгүүд. Тэр надад хэрхэн хөдөлмөрлөх, хэрхэн ялагдахыг “зааж” сургасан.

“Уйлмаар санагдсан” хэмээн бичсэн минь биднийг хэчнээн дотно байсныг сануулсан болов уу. 2007 онд ах нарынхаа хамтаар алдартай сагсан бөмбөгчдийн өмсгөл худалдаж авсан юм. Хүн бүрийн сайн мэдэх Майкл Жордан, ахын маань үргэлж ярьдаг Аллен Айверсоноос өөр сагсан бөмбөгч мэддэггүй байсан үе. Дорноговь аймгийн иргэдийн нэрлэж, заншсанаар “Баруун зах”-аас авсан өмсгөл минь Коби Брайантын найм дугаартай өмсгөл. Зүсийг нь үзээгүй, нэр таних тоглогчоо харахыг хүссэн ч, боломж олдолгүй явсаар хоёр жил өнгөрлөө. Тухайн үед интернэт, технологийн хөгжил дэвшил хараахан дэлгэрээгүй байсан юм. Өөрийн дуртай “Америк харууд”-ынхаа тоглолтыг “СпортБокс” телевизээр үзэх боломжтой. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн хичээл сагсан бөмбөгийн шууд тоглолттой давхцан таардаг. Энэ шалтгаанаар түүнийг ололгүй хоёр оныг ардаа орхисон. Нэгэн өдөр хичээлээ таслахыг зорьж, түүнийгээ ч гүйцэлдүүлж, найм дугаартай, тод ягаан, алтан шаргал өмсгөлтэй нэгэн сагсан бөмбөгийн талбай дээр “бүжиглэж” байхыг нь үзсэн. Тэрээр сагсан бөмбөгийн жирийн нэгэн тоглогч биш, спорт дахь яруу тансгийг харуулсан юм.
Коби Брайант гайхалтай сайн тоглогчдын нэг байсан ч, “Майкл Жордан, ЛеБрон Жеймс шиг гоц авьяастан биш” гэгддэг. Мэргэжлийн сагсан бөмбөгийн багт 18 настайдаа элсэж, олны анхаарлыг татаж чадсан ч, эхний хэдэн улирлын турш сайн амжилт гаргаж чадалгүй явсан нь түүний нэрийг ийн доош унагадаг. Ямарваа нэгэн баг, тамирчны хөгжөөн дэмжигч байна гэдэг хүндэлдэг тамирчиндаа үнэнч байхыг хэлнэ. Кобиг “Авьяасгүй, муу тоглогч” гэх мэтээр шүүмжлэх хүмүүстэй мэтгэлцэж, дуртай тоглогчийнхоо талд маргааны ялалтыг эргүүлэхийн төлөө сагсан бөмбөгийн хамгийн сайнаараа судалж, мэдээлэл цуглуулдаг байлаа. Улмаар Коби Брайантыг шүүмжлэх, түүнтэй өөр хэн нэгэн тамирчныг жишиж, харьцуулахад нь няцааж чаддаг болсон юм.

2016 он. Тэрээр зодог тайлах болсноо албан ёсоор зарлав. Зөвхөн гар утсыг минь дүүргэдэг бус тоглолтыг нь үзэхэд л цээжийг минь сайн сайхнаар дүүргэдэг түүнийг зодог тайлна гэдгийг сонсох хэчнээн хэцүү байсан гэж санана. Гэвч түүнд өөр арга зам байгаагүй. Өмнөх хэдэн улиралд маш хүнд бэртэл авч, олон тоглолтыг бэртлийн улмаас өнжих болсон. “Тоглогчийн насны хувьд, сэтгэлзүйн хувьд ч тэр бүрэн гүйцэд бууж өглөө” гэж бодож байлаа.

“Black Mamba” буюу хар хорт могой хэмээн хочлуулдаг түүний сүүлийн “хатгалт” өрсөлдөгч багийнханд нь бус түүний хөгжөөн дэмжигчдийн сэтгэлд хүрэв. Тэр хамгийн сүүлийнхээ тоглолтод дахин сагсан бөмбөгийн спорт дахь 13 рекордыг шинэчилсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс түүний зодог тайлж, эцсийн “хатгалт”-аа хийж буйг нь харж байлаа. Хамгийн эцсийн тоглолтоороо ч хөгжөөн дэмжигчдэдээ том бэлэг барьж буй түүнийг хараад тэсэлгүй нулимс дуслуулсан намайг ойрын танилууд “Нэг муу хараас болж уйлаад” гэж байлаа. Тэрхүү нулимс гунигтай байсных уу, аз жаргалтай байсных уу, аль нь гэдгийг одоо ч мэдээгүй хэвээр л явна.
Сагсан бөмбөгийн талбай дээрээс сайхан бүхнийг харуулж, гурван охины эцэг болсон тэрээр өдгөө “эндэхийн” хүн биш болсон. Нэгдүгээр сарын 26. Энэ өдөр магад зөвхөн миний бус, түүний, “Лос-Анжелес Лейкерс” багийн хөгжөөн дэмжигчдийн хамгийн “муухай” өдөр болон үлдсэн биз ээ. Үүнийг дурсмааргүй ч байдаг. Ялагдал гэдэг хэчнээн эрхэм зүйл болохыг тэрээр өөрийг нь үзэж буй бүгдэд харуулж чадсан юм. “Хүн гэдэг тэнэг амьтан. Ялагдлаасаа суралцахгүй л бол болохгүй. Хэрэв үгүй бол “тэнэг” хэвээрээ дуусах болно” Коби тэр бүгдийг сагсан бөмбөгийн талбай дээрх өөрийн замналаараа харуулж чадсан. Зөвхөн миний бус, бүгдийн баатар байж чадсан нэгэн бол Коби Брайант билээ.

| Миний баатар КОБИ БРАЙАНТ |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |