Спортын төрлүүд үргэлж шинэчлэгддэг тул тоглогчид, дүрэм зэргээс эхлүүлэн хуучнаараа үлддэг зүйл үгүй. Гэвч өмнө нь ямарваа нэгэн тоглогчийн тогтоосон рекордыг эвдэгдэхгүй гэдэгт үл итгэдэг спорт сонирхогчид цөөнгүй. Тухайн спортын төрөл дүрмээ шинэчилж, өөрчилснөөр хуучны нэгэн тоглогчийн амжилтыг давах, түүнтэй дөхөж очиход ч хүндрэлтэй болсон. Уншигч та бүхэнд өнөөг хүртэл хадгалсаар ирсэн спортын түүхэн дэх эвдэгдэшгүй таван рекордыг танилцуулж байна.
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бостон Селтикс” баг 1959-өөс 1966 оны улирлуудад дараалан найман удаа аваргын цом өргөж байсан юм. Тухайн цаг үед өнөөгийнх шиг олон баг өрсөлддөггүйн зэрэгцээ “Бостон Селтикс” баг лигийн шилдэг тоглогчдыг багтаа цуглуулж, хадгалж чадсан нь энэ амжилтыг тогтооход гол нөлөө үзүүлсэн байна.

Бейсболлын спортын нэрт тамирчин Кал Рипкэн Жуниор уг амжилтаа үзүүлэхийн тулд 16 жилийн турш бүх тоглолтод завсаргүй оролцжээ. Судлаачдын үзэж буйгаар “Өнөө цагийн тоглогчид бэртэл гэмтэлд ихээр өртөж, нэг улирлын бүх тоглолтод оролцож чадахгүй байгаа энэ цагт уг амжилтыг сэргээн шинэчлэх тоглогч дахиж төрөхгүй болов уу” хэмээсэн юм.

Сагсан бөмбөгийн тамирчин өөрийн карьертаа 50 болон түүнээс дээш оноо авбал гайхалтай зүйл хэмээн тооцогддог. Харин Супер хүн хэмээгддэг Уилт Чемберлен АҮСБХ-ны 1961-ээс 1962 оны улиралд 50.4 оноо дунджилсан билээ. Тус спортын түүхэнд өнөөг хүртэл түүний энэ амжилттай ойртсон тамирчин үгүй.

Канадын нэрт тамирчин Уэйн Гретцки хоккейн спортынхоо карьерт нийт 2867 оноо авсан бөгөөд түүнээс өөр 2000 оноонд хүрсэн тоглогч үгүй билээ. Тэрбээр нэг улиралд 92 гоол оруулж, улирлыг 215 оноотой дуусгасан амжилтыг мөн эзэмшдэг. Өнөөгийн хоккейн спортын гол төлөөлөгчдийн нэг ОХУ-ын тамирчин Алекснадер Овечкин түүний тухай “Ирээдүйн хоккейн спортод 2000 оноод хүрсэн нэгэн гарч, ирж магадгүй. Гэвч хэн ч оноо авах тал дээр түүн шиг хамгийн агуу нь болж чадахгүй” хэмээсэн юм.

Найман жил дараалан аваргын цом өргөсөн “Бостон Селтикс” багийн хамгийн гол тоглогч нь Билл Рассел байв. Рассел “Селтикс” багийнхаа хамтаар найман жил дараалан аваргын цом өргөж, нэг жил завсарлаж, дахин гурван удаа аваргын цом өргөсөн байдаг. Тэрбээр бүх төрлийн спорт дахь хамгийн их аваргын шагналыг эзэмшдэг “ялагч” билээ.

| Спортын түүхэн дэх ЭВДЭГДЭШГҮЙ рекордууд |
|
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |