Спортоор амьдралаа залгуулахын зэрэгцээ тэрбумтан болсон тамирчид цөөнгүй бий. Тухайлбал, нэрт хөл бөмбөгч Кристиан Роналдугийн хөрөнгө энэ жил анх удаа тэмбум ам.доллар давсан үзүүлэлттэй гарч, хамгийн залуу спортын тэрбумтан болсон юм.
Дэлхийн алдартай “Форбс” сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн баян 100 тоглогчийг жагсаан бичжээ. Хамгийн баян гэгдэх 100 тамирчин дунд ердөө долоо нь тэрбум давсан ам.долларын хөрөнгөтэй аж. Тэгвэл тэрбум давсан хөрөнгөтэй хамгийн баян долоон тамирчинг танилцуулъя.

“Форбс” сэтгүүлээс гаргасан шинэ тайлан дээр Португалийн алдарт тамирчны орлого нэг тэрбумд хүрчээ. Тэрбээр зөвхөн хөл бөмбөгийн спортоосоо 650 сая ам.долларын цэвэр ашиг олсон бол бусад орлогын эх үүсвэрээсээ буюу зочид буудлын сүлжээний бизнес болон зар, сурталчилгаанаас олсон байна. Мөн үүгээр тогтохгүй Францын хөл бөмбөгийн “Ювентус” клубын супер од Роналду энэ жил хамгийн их ашиг орлоготой оддын жагсаалтад дөрөвт жагссан ажээ.

Алдарт уралдааны нисгэгч Михаэль Шумахер нэг тэрбум ам.долларын цэвэр хөрөнгөөр уг жагсаалтын зургаадугаар байрт жагсжээ. Тэрбээр дэлхийн алдартай “Мерседес”, “Феррари” зэрэг авто машины брендийн нүүр царай болсныг нь түүний орлогын эх үүсвэртэй холбон тайлбарладаг байна. 2010-2012 онд буюу богино хугацаанд тэрбээр нийт 307 дэлхийн аваргын гран прид оролцсон амжилттай юм. Харамсалтай нь 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд хүүтэйгээ цанаар гулгаж байхдаа толгойдоо хүнд гэмтэл авч, их спортоо орхих болсон билээ.

Боксын спортын хамгийн хүчирхэг тулаанч хэмээгддэг Флойд 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын тавд бичигдэж байна. Money буюу Мөнгө хэмээн хочлуулдаг уг тамирчин тус жагсаалтад багтахын зэрэгцээ 2012 оноос хойш хамгийн өндөр цалинтай 50 тамирчны жагсаалтыг дөрвөн жил дараалан тэргүүлж, өдгөө хамгийн баян боксын спортын тамирчин хэмээгддэг болсон юм.

Жак Никлаус бол гольфын спортын түүхэн дэх хамгийн их ашиг орлого олсон гурван хүний нэг. Мөн тус гурван тамирчин нь уг жагсаалтын эхний дөрвийг эзлээд байна. Өдгөө 80 настай домогт тамирчин тус спортын оргил үедээ ашиг орлогын араас яваагүй ч зодог тайлсныхаа дараа барилга, байгууламж, уран зургийн бизнесээр хөрөнгөө ихэсгэж, 1.15 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын дөрөв дүгээр байрт жагссан юм.

Гольфын спортын “PGA Tour” тэмцээнд 62 удаа түрүүлж, “Их мастеруудын” наадамд дөрвөн удаа ялалт байгуулсан тэрээр спортоосоо төдийлөн ашиг олж чадаагүй ч, маркетинг сайтай учир зар, сурталчилгаа зэргээс ашиг, орлогынхоо дийлэнх хувийг олж байсан аж. 1.35 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын гурав дугаарт жагссан тэрээр 2016 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Гольфын спортод илт хүчирхэг байсныхаа улмаас тус спортын дүрэмд өөрчлөлт оруулахад нөлөөлсөн энэ эрхмийг гольфын спорт сонирхогчид, дэмжигчид, өрсөлдөгч багийнхан гэлтгүй бүгд хүндэтгэдэг билээ. Спортын бараа, бүтээгдэхүүний “Nike” компанитай хийсэн гэрээ нь түүний одоогийн 1.65 тэрбум ам.долларын хөрөнгөд хүргэсэн хэмээн үздэг байна.

Сагсан бөмбөгийн спортын амьд домог Майкл Жордан хэдий 2003 онд зодог тайлсан боловч “Nike” брендээс гаргадаг түүний нэрийн спортын бараа, бүтээгдэхүүн өнөөг хүртэл хамгийн өндөр борлуулалттай байдаг. Жордан тус брендээрээ жилд дунджаар гурван тэрбум ам.долларын ашиг орлого олдог бөгөөд түүнээсээ 120 сая паундыг өөрийн хувийн орлогоор авдаг байна. Өдгөө 57 настай Майкл Жордан “Nike” брендтэй “Арьс өнгө, нийгмийн шударга байдал, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө” 10 жилийн гэрээ байгуулсан учир өөрийн брендийн олдог гурван тэрбум ам.долларын ихэнх хувийг сайн үйлсийн аянд зориулдаг ажээ.
| Бүх цаг үеийн хамгийн баян долоон тамирчин |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |