Хөл бөмбөгийн Европын АШТ үргэлжилж байна.
Одоогийн байдлаар тус тэмцээний шигшээ 16 багийг тоглолтууд өндөрлөж, шилдэг найман шалгараад байгаа юм.
Хасагдах шатны тоглолтууд энэ сарын 26-29 өдрүүдэд үргэлжилсэн. Уншигч та бүхэнд шигшээ 16 багийн тоглолтуудыг тоймлон хүргэж байна.
Тоглолт Голланд Улсын Амстердам хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 26-ны 18:00 хотод болсон. Тоглолтын бүтэн цагт Дани Улсын хөл бөмбөгийн шигшээ баг дөрвөн гоол оруулж, Уэльс Улсыг буулгаж авсан юм.
Тоглолт Их Британийн нийслэл Лондон хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 26-ны өдрийн 21:00 цагт болсон. Тоглолтын бүтэн цагт хоёр баг хоёулаа оноо авсан амжилттай үргэлжилж байсан ч Австри Улс хаалгандаа дахин нэг бөмбөг алдсанаар Итали Улсын шигшээ баг шилдэг наймт шалгарч байна.
Тоглолт Унгар Улсын нийслэл Будапешт хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагт зохион байгуулагджээ. Тоглолтын бүтэн цагт Чех Улс хоёр гоол оруулж, Нидерланд Улсын шигшээ багийг буулган авч, Евро-2020 Европын АШТ-ээ үргэлжлүүлэхээр болов.
Тоглолт Испани Улсын Севиль хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 27-ны өдрийн 21:00 цагт болжээ. Энэ удаагийн Европын АШТ-ий аваргад өрсөлдөх хэмжээний хүчирхэг хэмээгдэж байсан хоёр багийн тоглолтын бүтэн цагт Бельги Улсын шигшээ баг нэг оноогоор Португал Улсыг буулгаж авсан байна. Харин тоглолтод Бельги Улсын шигшээ багийн ахлагч Эден Азар бэртсэн юм. Эден Азар шигшээ найман багийн тоглолтод эргэж, ирэх эсэх тодорхойгүй байна.
Тоглолтыг Дани Улсын Копенгаген хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагт зохион байгуулжээ. Тоглолтын бүтэн цагт нийт найман гоол бүртгэгдсэнээс тавыг нь Испани Улсын шигшээ баг эсрэг багийн хаалгандаа оруулж, дараагийн шатанд шалгарав.
Тоглолт Румын Улын нийслэл Бухарест хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 28-ны өдрийн 21:00 цагт болов. Тоглолтын бүтэн цагт хоёр талын шигшээ баг 3-3 онооны харьцаатайгаар тэнцэж, пеналтаар шийдэхээр болсон байна. Торгуулын цохилтод Франц Улсын шигшээ баг нэг цохилтоо алдаж, Швейцарт Улсын шигшээ Европын АШТ-ээ үргэлжлүүлэхээр болжээ.
Тоглолт Их Британийн нийслэл Лондон хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 29-ны өдрийн 18:00 цагт зохион байгуулагджээ. Тоглолтын бүтэн цагт Английн шигшээ баг хоёр оноогоор тэргүүлж, 2014 оны Дэлхийн аварга Германы шигшээг буулган авчээ.
Тоглолт Шотлоанд Улсын Глазгов хотод орон нутгийн цагаар зургадугаар сарын 29-ны өдрийн 21:00 цагт болов. Тоглолтын бүтэн цагт нийт гурван гоол орсноос Украйн Улс хоёрыг нь оруулж, Швед Улсын шигшээ багийг хожиж, Евро-2020 тэмцээнийг үргэлжлүүлэхээр болсон юм.
| Шигшээ 16 багийн тоглолтуудад нийт 29 гоол орж, шилдэг НАЙМАН БАГ тодорлоо |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |