2021 он гарснаас хойш “Токио-2020” олимпын наадам цуцлагдах өндөр эрсдэлтэй байгаа талаар ОУОХ, Япон Улсын эрх баригч Либерал намаас мэдэгдэж байв. Өчигдөр буюу зургадугаар сарын 22-ны байдлаар Япон Улсад “Ковид-19” цар тахлаар 785287 хүн өвчилж, 14423 хүн эндээд байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор тус улсын иргэд ээлжит зуны олимпын наадмыг хойшлуулах, цуцлах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлж байна. Саяхан “Токио-2020” олимпын наадмын түнш Японы “Асахи Шимбүн” сониноос зохион байгуулсан олимпын наадмыг цуцлах эсэх санал асуулгын дүнд нийт судалгаанд оролцсон иргэдийн 80 хувь нь тус наадмыг хойшлуулах бус цуцлах илүү үр дүнтэй хэмээн үзжээ.

Цар тахлын цаг үе дундах хүн төрөлхтний хамгийн том спортын наадам болох олимпыг зохион байгуулах эсэх асуудал эрчимтэй яригдаж буй. Үүнтэй холбоотойгоор Япон Улсын цахим худалдааны томоохон компани болох “Софтбанк”-ын гүйцэтгэх захирал Масаёоши Сон “Олимпын наадмыг зохион байгуулж байгаа нь амиа хорлож байгаагаас ялгаагүй. Улсын хэмжээний аюулгүй байдал, иргэдийн амь настай холбоотой энэ асуудалд нухацтай хандаж, болж өгвөл энэ удаагийн зуны олимпын наадмыг цуцлах нь хамгийн зөв сонголт болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Мөн зургадугаар сарын 17-нд “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулах комиссын ерөнхийлөгч Сэйко Хашимото “Онц байдал зарласан ч ээлжит зуны олимпын наадам зохион байгуулагдана гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно” хэмээн мэдэгдсэн юм.

Гэвч томчуудын олимпын наадмыг зохион байгуулна, байгуулахгүй гэсэн маргааны дунд олон нийтийн дур сонирхол “хаягдаж” байна. “Олимпын наадам ядуу хүмүүсийг хөнөөж байна”, “Бид үхмээргүй байна”, “Олимпын наадмыг цуцал” гэсэн лоозон, самбар барьж, жагссан иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Гэсэн хэдий ч амьд нас, эрүүл мэндээ төлөөлөн жагсаалд оролцсон иргэдийн дуу хоолой эрх баригчдын чихэнд хүрэлгүй байсаар “замхарсан”. Сүүлийн таван сарын хугацаанд Японы Токио, Хоккайдо, Саппоро зэрэг газруудад наадмыг зохион байгуулах эсэх санал асуулгад бүгдэд нь хойшлуулах, аль эсвэл цуцлах санал тэргүүлж байсан юм.

1964 оны XVIII зуны олимпын наадам Япон Улсын нийслэл Токио хотод байгуулагдсанаас хойш 57 жилийн дараа олимпын галт бамбар тус улсад очиж байна. Хүн төрөлхтний хамгийн том спортын наадам гэгдэх олимпыг зохион байгуулах нь асар том нэр хүнд. Япон Улс дахин хоёр дахь удаагаа өөр дээр нь “нисэж” ирсэн энэ боломжийг алдахгүй. Өчигдөр буюу зургадугаар сарын 22-ны өдөр ээлжит зуны олимптой холбоотой хэд хэдэн мэдээллийг албаны эх сурвалжаас олон нийтэд дэлгэсэн.
XXXII зуны олимпын наадмыг 10 мянга хүртэлх үзэгчтэйгээр зохион байгуулах гэнэ. Мөн энэ тухайд Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Олимп болон паралимпын үеэр онц байдал зарлавал олимпын наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж магадгүй” тухай мэдээлсэн юм. Тэрбээр мөн өөрийн хувьд ч үзэгчгүйгээр зохион байгуулах сонирхолтой байгаа гэнэ. Олимпын наадмын галт бамбар Япон Улсыг тойрч яваа. “Нэгэнт хөдөлсөн бол зогсохгүй” гэдэг шиг хүн төрөлхтний хамгийн том спортын наадмыг зохион байгуулах энэ том нэр хүндийг Япон Улс “тавиад туучихгүй” нь лавтай. Хэрэв энэ удаагийн зуны олимпыг дахин хойшлуулах шийдвэр хүрвэл цуцлагдах эрсдэл бий болохыг судлаачид сануулж байгаа юм. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал тухайн оронд хүндэрч, ээлжит олимпын наадмыг хойшлуулж, цуцлахад хүрвэл дэлхийн дайны үеүдэд л цуцлагдаж байсан зуны олимпын наадам дөрөв дэх удаагаа цуцлагдана. Харин үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэрт хүрвэл хүн төрөлхтөнд анх удаагаа хамгийн том спортын наадам болох зуны олимпоо үзэгчгүй зохион байгуулж байгаагаараа онцлог болох юм.

| ОЛИМПЫН ЭРГЭН ТОЙРОНД: Зуны олимп цар тахлаас болж дахин хойшлох уу |
|
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |