Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өнгөрсөн нэгдүгээр сард “PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Тус тэмцээнд манай орны “ZEUS” баг амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү үйл явдал Монголын видео тоглоомын хөгжилд асар их нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор “PUBG mobile” тоглоомыг сонирхох залуусын тоо эрс нэмэгдсэн. Гэвч өдгөө л монголчуудын хараанд өртөж буй тус тоглоом нь өнгөрсөн онд дэлхийд хамгийн өндөр эрэлт, борлуулалттай байсан шилдэг 10 тоглоомын жагсаалтад багтаагүй юм. 2017 онд нээлтээ хийснээсээ хойш “PUBG mobile” видео тоглоомын хандалт жил ирэх тусам буурч байгаа нь дээрх жагсаалтад нөлөөлжээ. Өнгөрсөн онд хамгийн их эрэлт, борлуулалттай байсан шилдэг 10 видео тоглоомыг танилцуулж байна.
Урьд өмнөх скүүтэрийн спортыг харуулсан тоглоомуудаас ялгаатай нь уг тоглоом нь орчин үеийн графикийг маш сайн ашиглаж чадсан. Тони Хоук гэх нэртэй скүүтэрчний зодог тайлах болсон бэртэл гэмтэл болон спортынх нь тухай гайхалтай түүхийг шинэчлэн найруулсан “Tony Hawk’s Pro Skater” видео тоглоом нь “PlayStation”, “XBox” болон компьютер дээр хоёр цуврал гарчээ.
.jpg)
“Fortnite”, “PUBG” зэрэг тулаантай тоглоом тоглосоор уйдсан тоглогчид өнгөрсөн жил бага багтаамж эзлэх, жижиг тоглоомууд сонирхох болжээ. Энэ үеэр хүүхэлдэйн киноны загвар, дүрслэлтэй нэгнийгээ шоглож, өрсөлддөг “Fall Guys” видео тоглоомыг “PlayStation” консол болон компьютер дээр тоглож байгаа юм.

Нислэг үйлдэхэд хэрэгтэй физик онол нь бодит амьдралд хэрхэн бууж буйг харуулсан “Microsoft’s Flight Simulator” видео тоглоомыг онгоцны нисгэгч мэргэжлээр сурч байгаа хүмүүс ихээр тоглож байгаа гэнэ. Дэлхийн олон улс орон болон тухайн улсуудын онцлогийг өндөр нягтаршилтай дүрс бичлэгээр харуулсан уг тоглоомыг дэлхийгээр аялах хүсэлтэй хүмүүс ч тоглоход сонирхолтой байна хэмээн хөгжүүлэгч компаниас мэдээлжээ. “Microsoft’s Flight Simulator” тоглоом нь одоогоор зөвхөн компьютер дээрх загвартай бөгөөд хөгжүүлэгч компаниас тун удахгүй “XBox” консолын загварыг гаргана хэмээн мэдээлсэн байна.

Видео тоглоом сонирхогчдын эртний танил “Call of Duty” цуврал видео тоглоомын 2019 онд гарсан хамгийн сүүлийн цуврал нь өнгөрсөн онд нэлээдгүй эрэлттэй байжээ. “PUBG”, “Fortnite” видео тоглоомоос ялгаатай нь тулааны талбарын стратеги, системийг илүү тусгасан юм. “Call of Duty: Warzone” тоглоом компьютер болон “Xbox”, “PlayStation” консол дээрх загвараа гаргаад байна.

“Ori and the Will of the Wisps” видео тоглоомын эхлэлд гол дүрийн баатар Ори ойгоос нэгэн шар шувууг олж, улмаар өсгөж, том болгодог байна. Цаг хугацааны эрхэнд шар шувуу том болж, төрсөн ой руугаа буцах болоход Ори түүнийг төрсөн газарт нь хүргэхээр тоглоомын адал явдал эхэлнэ. Орчин үеийн бусад тоглоомоос ялгаатай нь “Ori and the Will of the Wisps” тоглоом “Grand Theft Auto” тоглоомтой төстэй томоохон ертөнцийг дотроо агуулж буй. Уг тоглоомыг компьютер болон “Xbox”, “Nintendo Switch” зэрэг консол дээр тоглох боломжтой.

“Animal Crossing: New Horizons” тоглоомд амьтдын хамтаар эзэнгүй аралд хаягдсан нэгэн охины тухай гарна. Хөл хорионы үед видео тоглоом сонирхогчид өөрийн хүслээр амьдралаа өөрчилж, шинээр амьдрал босгож буй уг тоглоомд өндөр үнэлгээ өгчээ. Зөвхөн “Nintendo Switch” консол дээр загвартай ч өнгөрсөн оны хамгийн эрэлттэй видео тоглоомууд дундаа тавдугаар байрт жагссан байна.

Сансрын хөлөг доторх хууран мэхлэгч буюу харь гарагийн хүнийг олж, онгоцноос гаргах ёстой “Among Us” тоглоом өнгөрсөн оны хоёрдугаар хагаст хамгийн их эрэлттэй байсан. Тоглогчид нэгнийгээ мэдэх боломжгүй бөгөөд худлаа ярих, хууран мэхэлснээр хөлгийн гишүүнийг ч хөлгөөс гаргаж магадгүй юм. “Among Us” тоглоомыг “Discord” компаниас хөгжүүлж, тоглоом доторх гишүүдийн хурлыг текст хэлбэрээр бичилгүй ярьдаг болгож өөрчилсөн. Уг тоглоомыг ухаалаг гар утсан дээрээ ч тоглох боломжтой.
.jpg)
Дэлхий даяар вирус тархаж, амьд үхдэлүүдийн эрин ирж буйг харуулсан уран зөгнөлт “Last of Us” видео тоглоомын эхний анги нээлтээ хийж, олон сая тоглогчдоос маш сайн гэх үнэлгээ авсан. Тэр хэрээрээ тоглоомын хоёрдугаар ангийг хүлээж байлаа. Харин өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн уг тоглоомын хоёрдугаар анги нь видео тоглоом сонирхогчдын хүлээлтэд хүрээд зогсохгүй илүү давж гарсан талаар олны танил тоглогчид дурджээ. “Last of Us” тоглоомыг зөвхөн “PlayStation” консол дээр тоглох боломжтой.

Маш олон видео тоглоом сонирхогчид хүн аалзыг Питер Паркерын дүрээр таньдаг. Гэвч энэ удаад өнгөт арьст өсвөр насны жаал хүү Майлз Моралесийн Нью-Йорк хотын гэмт хэрэгтэй тэмцэж буй түүхийг харуулах болно. Урьд өмнөх хүн аалзын тоглоомуудаас ялгаатай нь видео тоглоом доторх байгаль, хотын орчныг илүү бодитой болгож, хамрах газрын хүрээг нь тэлсэн аж. “Spider-man: Mes Morales” тоглоом одоогоор “PlayStation” консол дээрх загвараа гаргаад байна.

Эртний Грекийн домогт өгүүлснээр аянгын бурхан Зевс, далай тэнгисийн бурхан Посейдон нарын дүү болох Хейдсийг газар доорх ертөнцийн эзэн гэдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд түүх, домгоос сэдэвлэсэн видео тоглоом зах зээлд хамгийн өндөр борлуулалт, эрэлт авч буй. Үүнтэй адилаар өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Hades” видео тоглоом газар доорх ертөнц буюу тамын эзний түүхийг өгүүлнэ. Эртний Грекийн домгоос сэдэвлэсэн өнгөрсөн оны хамгийн шилдгээр шалгарсан энэхүү тоглоомыг “Nintendo Switch” консол болон компьютер дээрээ суулган, тоглох боломжтой юм.

| Шилдэг 10 видео тоглоом |
|
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |