АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани өнгөрсөн оны төгсгөлд жолоочгүй автомашинаа танилцуулсан. Харин уг автомашиныхаа гарааны үнэ болон албан ёсоор худалдаанд гаргах хугацааг зарлаагүй. Гэсэн хэдий ч автомашины хөгжилд том хувь нэмэр оруулж буй тус компанийн урьд өмнөх төсөл, төлөвлөгөөгөөр энэ оны шилдэг автомашинуудын жагсаалтад хоёр ч загварын автомашин нь багтсан байна. “Тесла” компани түрүүлж, араас нь “Форд”, “Тоёота” компаниуд удаалж буй 2021 оны шилдэг автомашины загварууд болон түүний үнэ, ерөнхий мэдээллийг танилцуулъя.
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийнхан энгийн, уламжлалт ган төмөр ашигладаг автомашины үйлдвэрлэлийг халж, шинэ загвар гаргахаа мэдэгдсэн. Уг автомашин 500 миль хүртэлх хурдны хайрцагтай бөгөөд 60 км цаг хурдлахад 2.9 секунд хангалттай гэнэ. Зэвэрдэггүй ган төмөр болон гөлгөр гадаргуу нь уг автомашиныг кинон дээрх ирээдүйн автомашинтай төстэй болгож, олон нийтийн хүлээлтийг үүсгэж байгаа юм. Автомашиныг үйлдвэрлэгч "Тесла" компаниас энэ ондоо багтааж, борлуулалтад гаргахаа мэдэгдсэн. “Tesla Cybertruck”-ийн захиалахын тулд урьдчилгаа 39900 ам.доллар буюу 113 сая төгрөг үйлдвэрлэгч компанид төлөх ёстой юм.

Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч компаниудын нэг болох “Форд” компаниас шинэ автомашины загвараа өнгөрсөн онд зарласан. “Ford Mustang Mach-E” автомашиныг ирэх зунаас эхэлж худалдаанд гаргах бөгөөд үйлдвэрлэгч компанийн зүгээс уг загварын автомашины эрэлтэд эргэлзэхгүй байгаа хэмээжээ. Урд болон хойд хөтлөгчөө хамт ашиглах эсэхээс шалтгаалж 270-305 миль хурдалдаг тус автомашины гарааны үнэ нь 125 сая төгрөг гэнэ.

Энгийн “Volvo XC40” дөрвөн цилиндртэй турбо хөдөлгүүртэй бол “Volvo XC40 Recharge” загвар нь 402 морины хүчтэй цахилгаан дамжуулагч төхөөрөмжтэй юм. XC40 загварын автомашины дээрх хоёр төрөл нь 60 км цагт 4.9 секундэд хүрдэг. “Volvo” компаниас шинэ загварын автомашинаа энэ оны сүүлээр албан ёсоор худалдаанд гаргах бөгөөд үйлдвэрлэгчдийн мэдээлж буйгаар 50 мянган ам.доллароос бага үнэтэй байх гэнэ.

Энэ онд нээлтээ хийх автомашинуудыг өнгөрсөн онд жагсаахад тэргүүлсэн бартаат замын автомашиныг ирэх зунаас худалдаанд гаргана. Хосолсон хайбрид хөдөлгүүртэй “Toyata RAV4 Prime” автомашин нь 10 хүртэлх жил цэнэгээ барих цахилгаан зайтай бөгөөд 302 морины хүчтэй аж. “RAV4” автомашины доод талын үнэ 30 мянган ам.доллар буюу 85 сая төгрөгөөс эхлэх юм.

Тансаг загварын автомашинаараа алдартай “Chevrolet” брэндийн шинэ загварын автомашин нь 20 мянган ам.доллароос бага үнэтэй байх гэнэ. Дөрвөн дугуйндаа бүтэн хөтлөгч “Chevrolet Trailblazer” автомашин нь 155 морины хүчтэй аж.

“Тоёота” компанийн шинэ загварын автомашин нь хоёр төрлөөр гарах бөгөөд төрлөөсөө хамаарч 357-402 милийн хурдны хайрцагтай байна. Хойд хоёр дугуйндаа хөтлөгчтэй “Мирай” автомашин түлш болон цахилгаан шаардахгүй. Устөрөгчийн ажилладаг тус автомашиныг худалдан авах, түрээслэхээс хамаарч 3-6 жилийн устөрөгчөөр үнэгүй хангах аж. Устөрөгчөөр ажилладаг шинэ загварын автомашин нь 49000 ам.доллар орчим буюу 139 сая төгрөгийн үнэтэй байх гэнэ.

Шинэ төрлийн “Оптима” буюу K5 загварын 1.6-2.5 литрийн турбо банктай автомашин өнгөрсөн арванхоёрдугаар сараас худалдаанд гарсан билээ. “Kia Optima” автомашиныг 23490 ам.доллар буюу 66 сая төгрөгөөс эхэлж, улс бүрд харилцан адилгүй үнээр зарж байна.

Өнгөрсөн жилийн есдүгээр сараас худалдаалж эхэлсэн АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн шинэ загварын энэхүү автомашин нь долоон хүний суудалтай. Мөн хосолсон мотороо цэнэглэж, нэг цэнэглэлтээрээ 300 миль хүртэл зорчих боломжтой. “Tesla Model Y” автомашины үндсэн үнэ нь 39 мянган ам.доллар буюу 111 сая төгрөгөөс эхлэх юм.

Анх 2020 оны гуравдугаар сард худалдаанд гаргахаар зарласан ч одоог хүртэл албан ёсоор худалдаанд гараагүй байгаа “Киа” брэндийн шинэ төрлийн бага оврын жийп энэ онд худалдаанд гарах гэнэ. Дөрвөн цилиндртэй бөгөөд хоёр болон дөрвөн дугуйны хөтлөгчтэй байхаар худалдан авагч өөртөө тохируулан сонгох боломжтой. Автомашин үйлдвэрлэгч “Киа” компанийн мэдээлснээр 20 мянган ам.доллар буюу 56 сая төгрөгөөс бага үнэтэй байх гэнэ.

“Lexus” брэндийн шинэ загварын автомашин нь дотроо дөрвөн төрлийн сонголттой, хосолсон хөдөлгүүртэй гарах гэнэ. Дөрвөн цилиндртэй, 203 морины хүчтэй “Lexus ES” автомашины гарааны үнэ 40 мянган ам.доллар буюу 113 сая төгрөгөөс эхлэх гэнэ. Үйлдвэрлэгч компаниас автомашинаа албан ёсоор борлуулах өдрөө товлоогүй ч энэ онд багтааж худалдаанд гаргах тухайгаа мэдээлсэн юм.

| 2021 оны шилдэг автомашины загварууд |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |