“Clubhouse” аппликэйшн сүүлийн нэг сарын хугацаанд iOS үйлдлийн систем дэх хамгийн эрэлттэй хайлтын нэг болоод зогсохгүй гадаад, дотоодын олны танил эрхмүүдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрчээ. Үүнтэй холбоотойгоор iOS үйлдлийн системтэй гар утас, төхөөрөмжийн эрэлт ч нэмэгдсэн байна.
“Clubhouse” аппликэйшнийг зөөврийн радио, подкаст хэлбэрээр ашиглаж, яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Тус аппликэйшнд бүртгүүлэхийн тулд хэрэглэж буй хэн нэгэн хүнээс танд хүсэлт ирэх хэрэгтэй. Хэрэглэгч бүртгүүлснийхээ дараа өөрийн сонирхлоор дуу хөгжим, уран зохиол, шинжлэх ухаан гэх зэрэг каталогиос сонголт хийх бөгөөд сонголт хийсний дараа хэрэглэгчид тухайн каталогитой холбоотой ярианы өрөөнүүд гарч ирнэ. Өрөөнд өрөөг үүсгэгч, хөтлөгч, сонсогч зэрэг төрлүүд бий. Өрөөг үүсгэгч болон хөтлөгч нь хэн, хэзээ ярих боломжийг хангаснаар яриа, хэлэлцүүлэг өрнөдөг. Олны танил эрхмүүдийг хамруулж, олон сая хэрэглэгчдийг нэгтгэж чадсан “Clubhouse” аппликэйшний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

-“Clubhouse”-д сүүлийн нэг сарын хугацаанд зургаан сая гаруй хэрэглэгч нэгдсэн бөгөөд 10 сая гаруй хүн татаж авсан байна.
-Уг аппликэйшнийг анх Пол Дэвисон, Рохан Сет нар өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард зохион бүтээж, дөрөвдүгээр сарын 8-наас цахим сүлжээгээр цацсан юм.
.jpg)
-“Clubhouse” iOS үйлдлийн систем хэрэглэгчдийн хүртээл болсноосоо хойш буюу өнгөрсөн оны тавдугаар сард 10 сая ам.доллароор үнэлэгдсэн. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд нэг тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
-“Clubhouse” аппликэйшн нээлтээ хийснээс хойш дэлхийн хамгийн баян хүн Элон Маск, реппер Дрейк, жүжигчин Кэвин Харт, “Фэйсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг зэрэг эрхмүүд ашиглаж эхэлсэн аж.
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн ерөнхийлөгч, дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маск “Clubhouse”-д хэлэлцүүлгийн өрөө нээж, одон орон, орон зайн тухай хэлэлцүүлэг хийжээ. Тэрбээр уг хэлэлцүүлгийн өмнөхөн тус аппликэйшнд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
-“Фэйсбүүк” сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг “Clubhouse"-ын идэвхтэй хэрэглэгчдийн нэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “Фэйсбүүк”-д “Clubhouse”-тай адил каталог нэмж оруулна хэмээсэн юм.

-Тус аппликэйшнийг хэрэглэгчид удахгүй нэмэгдэх хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж, зар сурталчилгаа үзэж, түүнийгээ хуваалцсанаар орлого олох боломжтой гэнэ.
-“Clubhouse”-ыг үүсгэн байгуулагч Рохан Сетийн охин нь алхах, ярих чадваргүй төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд Рохан Сет охиндоо ертөнцийн сонин хачин, асар их мэдлэгийг дэргэд нь хүргэхийн тулд уг программыг зохион бүтээсэн тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурджээ.

| “Clubhouse”-ын тухай сонирхолтой баримтууд |
|
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |