Дэлхийн томоохон түргэн хоолны байгууллага KFC компаниас тахианы мах халаагчтай видео тоглоомын консолоо албан ёсоор танилцууллаа. Тус консолыг KFC болон Cooler Master компаниуд хамтран бүтээж байгаа бөгөөд танилцуулгын үеэр KFC компанийн төлөөлөгч Марк Чиверс “Энэхүү консол нь орчин үеийн шилдэг тоглоомуудыг өндөр хүчин чадлаар тоглуулах чадалтай. Ширүүн тоглолтын дунд таны түргэн хоолыг халуун болгож, идэхэд бэлэн байлгана” гэв. Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий видео тоглоомын консолтой энэхүү тахиа халаагчийг мэргэжилтнүүд 2000 ам.доллар орчим үнэтэй байна хэмээн таамаглаж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард тус компанийн зүгээс дээрх видео тоглоомын консолын талаарх мэдээллийг түгээхэд олон нийт “Хуурамч сурталчилгааны кампанит ажил” хэмээн хүлээж авсан билээ.
KFC компани тахианы мах халаагчтай видео тоглоомын консолоо танилцууллаа |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |