Хүн гэдэг амьтан хэчнээн “хэврэг” болохыг ойлгуулах, нийгмийн нэгэн хүнд сэдвийг хөндсөн Монголын хамгийн анхны видео тоглоом Fragile буюу “Хэврэг” тоглоом албан ёсоор нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус видео тоглоомыг реппер RokitBay болон “Оннц Дүмд” цувралын Beer Night Studio багийн хамт олон хөгжүүлж байна. Хичээлээ тараад харихаар явж буй нэгэн охиныг үл таних этгээд хулгайлж, түүнийг хаягдсан уурхайн барилгад хорих болно. Өнөөгийн нийгэм дэх баян, ядуугийн ялгаа, хүчирхийлэл, хүний наймааны золиос болж буй бага насны охины түүхийг өгүүлэх адал явдалт, аймшгийн төрлийн 2D тоглоом юм.
Гол дүрийн охин сургуулиасаа гарч, харих замдаа явахад нь нийслэл хотын утааны асуудал, архидалт зэргийг харуулсан нь зөвхөн хүний наймааны сэдвийг хөндсөн бус тоглоомын тоглогчдод үүгээрээ дамжуулан хүрээлэн буй орчноо анхаарах “мессэж” өгөв. Fragile тоглоомын дунд “Шагай таах”, “Морь уралдуулах” зэрэг шагайгаар наадах үйл явц оруулсан нь уг тоглоомыг “жинхэнэ” Монгол тоглоом болсныг харуулна. Тоглоомыг бүтээсэн төслийн багийнхан ердөө хүний наймааны сэдэв бус өнөө цагт бидэнд тулгарч буй нийгмийн хамгийн хар бараан сэдвүүд рүү ханджээ. Магадгүй тэдний хийж чадах нь ганц зүйл нь энэ тоглоомоороо хэлж, ярьж болдоггүй зүйлсийг бусдадаа анхааруулахыг хүссэн болов уу. “Залуу хүн том асуудлуудад оролцож болохгүй”, “Жоохон юм байж” хэмээдэг нийгэмд аж төрж буй залуусын гаргасан хамгийн том уриа нь энэ байж ч болно шүү дээ. Монгол Улсыг утааны асуудал, хүчирхийлэл, архидалт гэх зэрэг үгс тодорхойлох болсон нь эмгэнэл.
Олонх тоглоомын түүхэнд тоглолт өрнөж буй газрын талаар гардаггүй. Гол дүрийн баатрыг хорьсон хаягдсан барилга нь уурхайн байр. Тус уурхайн байр хэдээс хэдэн он хүртэл ажиллаж байсан. Юу олборлож, яагаад уурхайн ажил нь зогсож, “хаягдах” болсныг нь тоглоомын дунд хэсэгт дэлгэрэнгүй мэдээллээр тайлбарласан нь бусад видео тоглоомоос илүү хэмээн “сайшаах” шалтгаануудын нэг болсон.
.jpg)
Хүний наймаа, хүчирхийллийн хохирогчдын 79 хувийг бага насны охид эзэлдэг бөгөөд Fragile тоглоомын гол дүрийн баатрыг мөн адил бага насны охиноор сонгосон нь олон нийтийн орхигдуулдаг зүйлийг харуулахыг зорьсон биз ээ. Тоглоомын төгсгөлд гол дүрийн охины амьдралыг харуулах бөгөөд ээж нь нас барж, түүний дараа аав нь архинд орсон. Улмаар охиныг харж, хандах, анхаарах хүнгүй болсон нь түүнийг “золиос” болоход хүргэсэн. Охины нэр тоглоомын туршид дэлгэгдээгүй ч зөвхөн аав болон өөрийнх нь хадгалдаг нар болон сарны тэмдгээс үзвэл түүний нэр Нараа байх боломжтой. Тоглоом төгсгөл хэсэгтээ хүрэхэд гол дүр маань дотоод өөртэйгөө тэмцэлддэг. Хар бараан, санан дурсмааргүй дурсамжаа бодож явахад нь түүний өмнөөс аварга том шавьж дайрах аж. Тоглоомын өрнөл хэсэгт олж авсан гар буугаараа өнөөх аварга шавьжийг буудах, буудахгүй байх гэсэн хоёр сонголттой тулгарна. Аварга шавьжны толгой хэсэгт сарыг дүрсэлсэн тэмдэг байх нь түүнийг охины аав гэдгийг илтгэх юм. Хэрэв тоглогч буудах товчийг дарвал, айж сандарсан байдлаасаа болж аавыгаа санамсаргүй буудан хөнөөж, тоглоом гунигтайгаар төгсөнө. Буудахгүй бол аав нь түүнийг тэвэрч аз жаргалтай, сайхан төгсгөлтэй “золгох” юм. Ихэнх видео тоглоом зөвхөн сайн төгсгөлөөр төгсдөгийг өөрөөр харж, тоглогчийн ажиглах, бодох чадварыг шалган хоёр төрлийн төгсгөлтэй болгосон нь Fragile-ийг дэлхий даяар түгээмэл дэлгэрсэн бусад энэ төрлийн тоглоомоос илүү шинэлэг болсныг илтгэх юм.
Fragile тоглоомын турш гол дүрийн баатарт дайсны тал хүний наймаачид мангас, чөтгөрийн дүрээр харагдаж буй. Охин айсандаа тэднийг мангас болгож харж байгаа юм. “Хүн ч гэсэн мангас болж болдог”-ийг бага насны охидын хүнд, хэцүү амьдралаар харуулж чадсан тус видео тоглоомын төслийн багийнханд алга таших хэрэгтэй. Бид өөрсдөө ч мэдэлгүй нэг нэгэндээ муухай хандаж, “мангас болж” байгаа юм биш биз. Архидалт, хүчирхийлэл, хүний наймааны гэмт хэрэг ихэссэн “муухай” орчинд хүүхдүүд хэрхэх вэ. Хар бараан амьдралынхаа хамгийн хүнд, хэцүү үеийг өөрийнхөөрөө гэрэлтүүлэхийг хүсэж буй Нараа охины түүх тоглогч, уншигч бүхэнд “нэгийг” бодогдуулах биз ээ.

| Бид бүгд “ХЭВРЭГ” |
|
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |