Их Британийн “Metal Hammer” сэтгүүл шинэ оны эхний дугаартаа орчин үеийн хүнд рок хөгжмийг шинэчлэн хөгжүүлж буй дөрвөн хамтлагийг танилцуулжээ. Хүнд рок хөгжмийн урсгалыг хөгжүүлж байгаа тус дөрвөн хамтлагийн нэгээр Монголын "The HU" хамтлаг нэрлэгдсэн байна.
2016 онд анх байгуулагдсан цагаасаа хойш үндэсний хөгжмийн товшуур, морин хуур, хөөмийн урлагийг дэлхий дахинд таниулж буй "The HU" хамтлаг энэ цагийн шилдгүүдийн эгнээнд ийнхүү зэрэгцэн ирлээ. Тус жагсаалтад Германы "Heilung", Шинэ Зеландын "Alien Weaponry", Норвегийн "Twin Temple" зэрэг өнөө цагийн шилдэг хамтлаг багтжээ.

| Их Британийн сэтгүүл "The HU" хамтлагийг шилдгээр нэрлэлээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |