• Өнөөдөр 2024-04-28

Каунтри хөгжмийн супер од Чарли Фрайд коронавирусийн халдварын улмаас нас баржээ

2020-12-14,   649

       Америкийн каунтри хөгжмийн супер од, дуучин Чарли Фрайд өнгөрсөн амралтын өдөр коронавирусийн халдварын улмаас өөд болсон талаар түүний албан ёсны цахим хуудсаар мэдээллээ. Тэрээр 1934 оны гуравдугаар сарын 18-ны өдөр АНУ-ын Миссисипи мужид тариаланч Чарл Фрайдын дөрөв дэх хүү болон мэндэлсэн юм.
       1953-аас 1958 онуудад мэргэжлийн бейсболлын зургаан багт шидэгчийн байрлалд тоглож, бүх цэргийн спортын наадамд тэргүүн байр эзэлсэн юм. Бейсболлын спортоосоо зодож тайлж, каунтри хөгжмийн урсгалаар бүтээл туурвих болсон тэрээр Элвис Прэслигээс хойших хамгийн их борлуулалттай дуучин болж, оны шилдэг бүтээл шалгаруулах “Гремми” шагналын гурван удаагийн эзэн болжээ. Мөн 2000 онд каунтри хөгжмийн алдрын тэнхимд залрахдаа африк, америк гаралтай хоёр дахь супер од болсон юм.

Каунтри хөгжмийн супер од Чарли Фрайд коронавирусийн халдварын улмаас нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188