-“Кадр” брэндийг үүсгэн байгуулсан түүхээс яриагаа эхлэх нь зүйтэй байх ?
-Багаасаа л өөрийгөө загвар зохион бүтээгч болно гэдэгт бат итгэсэн хүүхэд байлаа. Надаас “Ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуувал “Хувцас загвар зохион бүтээгч болно” гэж эргэлзэлгүй хариулдаг байсан. Өөрийн брэндтэй болох хүртлээ шантарч, замын дундаас буцаагүй, үргэлж урагшаа, мөрөөдөл рүүгээ тэмүүлсээр өнөөдөрт ирлээ.
-Багын мөрөөдөл гэсэн шүү дээ. Тэр жаахан хүүд загвар зохион бүтээгч болоход юу ингэж хүчтэй нөлөөлсөн юм бэ?
-Ээжийгээ их чамин, ганган эмэгтэй байсныг санадаг юм. Намайг ч их ганган өсгөсөн. Сургуулийн дүрэмт хувцсыг тайрч, хүрэмний загвартай, яг биед таарсан, загварлаг болгож өгдөг байлаа. Ээжийгээ үргэлж хөөрхөн, хээнцэр байхыг харж өссөн учраас ертөнцийг тийм л гоо сайхнаар хардаг. Ээж минь надад ийм сайхан нандин мэдрэмжээ өвлүүлсэн учраас “Би үргэлжлүүлэх ёстой” гэж боддог. Тэр утгаараа би энэ мэргэжилд хайртай, амин сүнсээрээ холбогдсон юм шиг л ажилладаг.
-Эрэгтэй, эмэгтэй загвар зохион бүтээгчийн ялгаа нь юугаар илэрдэг вэ?
-Миний хувьд аливаа юманд эрэгтэй хүн мэдрэмжээр, эмэгтэй хүн ухаанаар ханддаг гэж ажиглагддаг. Эмэгтэй хүн төлөвлөгөөтэй, бодолтой ханддаг. Харин эрчүүд дотор байгаа хүч, мэдрэмжээрээ ажилладаг юм болов уу.
-“Кадр” брэнд Монголын хувцас загварын ертөнцөд тэсрэлттэй орж ирсэн. Үүсгэн байгуулагч нь эрэгтэй загвар зохион бүтээгч гэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байв?
-Эхлээд өнгөний талаар яримаар байна. Би тод өнгө ашиглаж, хувцас урлах дуртай, мэдээж улирал бүрд нь тааруулна. Улаанбаатар хот их саарал, бараан л даа, барилгууд нь саарал, ногоон байгууламж багатай, тоос шороо, түгжрэл ихтэй. Залуучууд ч даруухан, бараан өнгийн хувцас өмсөх нь түгээмэл байдаг. Тиймээс “Саарал, уйтгартай Улаанбаатар хотод өнгө нэмье. Залуус бид өөрсдөө гэрэлтэж, зоригтой байя” гэсэн санаа өгөхийг хүссэн. Эрэгтэй загвар зохион бүтээгчийг мэддэггүй хүн бий. Гэхдээ надаас гарч байгаа мэдрэмж, эрч хүчинд дуртай хүмүүс байдаг.
-Хүмүүс Кадрын загваруудыг өнгөлөг, чамин гэдгээр нь онцолж хардаг. Тэгвэл тэр загварлаг хувцсыг урладаг хүний хувиар Кадрын загварын онцлогийг ярьвал?
-Энэ загварыг зохион бүтээсэн хүн нь эрэгтэй хүн гэдэг нь мэдрэгддэг байгаасай гэж хүсдэг, мэдрүүлэхийг хичээдэг. Хүмүүс миний бүтээлийг хараад “Энэ хувцсыг эрэгтэй хүн хийжээ. Учир нь, хувцаснаас нь хүч, зориг, шийдэмгий байдал мэдрэгдэж байна” гэдэг байгаасай.
-Урлангаа байгуулсны дараа анхны бүтээлүүдээ загварын шоун дээр харсан үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Анх “Конгурей” монгол хувцасны коллекц гаргаж байлаа. Би “Монгол костюмс” төвд түүхэн хувцас судлаачаар ажиллаж байcан. Үндэсний хувцсаа хайрлаж, хэв шинжийг нь алдагдуулалгүйгээр хойч үедээ өвлүүлэхийг хүсдэг. Үндэсний дээл хувцсаа загварчилгаанд оруулж байна гээд үндэс, ур ухаанаар нь эвдэхийг хүсдэггүй. Тиймээс орчин үеийн загварыг үндэсний дээлийнхээ хэв шинжтэй уялдуулан загвараа гаргасан. Тэнд Кадр брэндийн эхлэлийг тавьж, намайг тодорхой хэмжээнд олонд таниулсан тайз болсон доо.
-Хийсэн хувцсанд нь алдаа гарч хэмжээ зөрөх, буцаах гэх мэт тохиолдол гарч байв уу. Ямар нэгэн алдаа гарсан тохиолдол засварлаж өгдөг үү?
-Бүх зүйл нь 100 хувь төгс хүн байхгүй шүү дээ, алдаа гарах үе бий. Гарсан алдааг нь дор нь засахыг хичээдэг. Гэхдээ засагддаггүй үе бий, “Намайг уучлаарай, үнэхээр чадсангүй” гэж хэлж л байсан. Гэхдээ “Кадр” брэндийн хувьд энэ үзэгдэл маш ховор. Миний дур хүрэхгүй үе гэж бас бий. Захиалга өгөхөөр ирсэн хүний төлөө хичээгээд байхад, надад итгэхгүй байгаа тохиолдолд бидний дундаас гоё бүтээл гарахгүй, би дурлаж тухайн хувцсыг урлахгүй шүү дээ.
-Хувцасны загвар гаргахдаа өөрийгөө хэрхэн хөглөдөг вэ. Ямар орчинд илүү тухтай ажиллаж байна?
-Хүн бүрийн онгод ондоо ордог байх. Минийх бүүр ч өөр, бусад хүн шиг дуу сонсож, найзуудтайгаа зугаалж, навчсыг хардаггүй. Омогшиж миний онгод ордог. Би өөрийгөө хөөргөж, “Чи чадаж байна. Одоо дахиад нэг гоё зүйл, нэг шат ахицгаая” гэж өөрийгөө зоригжуулж байж сайн бүтээл гардаг юм шиг санагддаг. Унтарчихсан, гунигласан үед надаас ямар ч бүтээл гардаггүй.
-”Кадр” брэндийн ард чадварлаг хамт олон байдаг шүү дээ. Багийнхаа гишүүдэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Хамт олонгүй урагшилна гэж байхгүй, мянга ганцаараа хичээгээд амжилт олно гэдэг хэцүү. Бид багаараа байж илүү хурдтай, далайцтай хөдөлдөг. Баг бүрдүүлж, удирдана гэдэг амаргүй даваа. Энэ хугацаанд урт, богино хугацаагаар олон хүнтэй хамтарч ажилласан байна. Би багаа бүрдүүлэхдээ хурдтай, сэтгэлтэй, хөгжилтэй гээд чадварыг нь үнэлэх бус сэтгэлийг нь хардаг. Багийнхныгаа “Тогтсон цагт ажилла” гэж хэлдэггүй, ирэх үедээ ирээд, хийх ёстой зүйлээ хариуцлагатай хийхийг л даалгадаг.
-Захиалагч нь нандигнаж өмссөн, та ч хайраа шингээж урласан хувцас олон биз?
-Би бүх хувцсандаа хайр шингээж, дурлаж урладаг. “Ямар хөөрхөн юм бэ, яасан гоё юм бэ” гэдэг үг хүнд аз жаргал, баяр хөөр өгдөг. Миний урласан хувцсыг өмсөөд тэр үгсийг сонсоно гэдэг цаг зарцуулж хийсэн надад ч сайхан, тэр үгнээс таашаал авч байгаа нөгөө хүнд ч сайхан.
-Танд хүсэлт тавиагүй ч, та өөрөө хувцас урлаж өгөхийг хүсэж байсан хүн бий юү?
-Шат дараатайгаар л явж байна. Олны танил хүнд, загвар өмсөгчид миний хувцас ямар харагдах бол, “Энэ дуучинтай тоглолтод хамтарч ажиллах юм сан” гэж бодож, хүсэж явсан. Би дуучин Ука, Д.Болд хоёртой хамтран ажиллаж, хувцас хийж өгөхийг хүсэж байсан. Саяхан Укагийн тоглолтод хамтран ажилласан. Одоо “B” продакшнд гэрээт стилистээр ажиллаж байна. Миний хувьд урлагийн томоохон хоёр төлөөлөл гэж боддог хүмүүстэйгээ хамтарсан. Одоо илүү том зүйл хүсэж мөрөөдмөөр байна. Кадрын загварууд олон улсын улаан хивсний ёслол дээр ямар харагдахыг харахыг, мэдрэхийг хүсэж байна.

-Тохирсон гоё хувцас урлахын тулд захиалагчаа хэрхэн судалдаг вэ?
-Сэтгэл зүйчээр ажиллах шаардлага тулгардаг. Аяга халуун кофе ууж, хоол идэж ярилцахдаа тухайн хүний дотор ямар өнгө, ямар хүн нуугдаж байгааг мэдэхийг хичээдэг. Бид нийгэм, хүрээлэн буй орчноосоо хамаараад дотоод мөн чанар, гэрлээ унтраачихдаг, нийгмийн цутгамал хэв маягт орчихсон байдаг. Тэр уг хүнийг нь би гаргаж ирэхийг хичээдэг. Гэхдээ огцом өөрчилж болохгүй, цочирдоно, тэр хувцастайгаа нийгэмшиж чадахгүй. Зарим загвар зохион бүтээгч, стилистүүдийн гаргадаг нэг дутагдалтай тал бий. Өөрийг нь зориод ирсэн хүнд байгаа бэлэн бараагаа тулгаж “Энэ хувцас чамд сайхан харагдана, би мэргэжлийн хүн учраас мэдэж байна” гэдэг. Нөгөө хувцсыг нь өмсөөд гарах гэхээр толинд огт өөр хүн харагдана. Тэр үед өөртөө итгэлтэй байдлаа алдаж, биеэ барьж эхэлнэ.
-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Би залхуурахыг, юмыг хойш тавихыг хүсдэггүй. Аливаа зүйлийг хурдтай хийхийг хүсдэг. Гараа хөдөлгөж, ямар нэг юм хийж байхдаа дараа дараагийн зүйлсээ бодож, сэтгэхийг хичээдэг. Би өөрийгөө хөдөлгүүр гэж хардаг, байнгын зогсолтгүй хөдөлдөг хөдөлгүүр байхыг хүсдэг.
-Таныг загварын ертөнцөд хөтөлсөн ээждээ зориулж, хувцас урлаж байв уу?
| Б.ЭНХБААТАР буюу КАДР: БИ ДАВИЛУУН, ОНГИРОО, САГСУУ, ЖИЖИГХЭН ЗҮЙЛД БАЯРЛАЖ ТҮҮГЭЭРЭЭ ЗАГВАРАА БҮТЭЭДЭГ |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |