Фүжинүма Саторү бол 29 настай, цагийн ажил хийж, ээжийнхээ хамтаар аж төрдөг ямар ч нийгмийн идэвхгүй нэгэн. Түүнийг бага сургуулийн сурагч байхад ангийнх нь нэгэн охин ор сураггүй алга болж, бусдын гарт амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Нэгэн өдөр санамсаргүйгээр үүнийг санан дурсаж явсаар гэртээ ортол ээж нь хэн нэгэнд хорлогдсон байх аж. Ээжийнх нь амиа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагынхан Саторүг сэжиглэж, түүнийг эрэн сурвалжилж, хайж эхэлдэг. Тэрбээр айж сандарсандаа цагдаа нараас зугтсаар нэг л мэдэхэд ухаан алдаж, сэрэхдээ танил дотно атлаа алс хол гэмээр мэдрэмжийг авдаг.

“Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн” гэдэг шиг маш этгээд хэргийн дараа Саторү 18 жилийн өмнөх үе рүүгээ ирсэн юм. Уг үйл явдлыг үгүйсгэхийг хүсэх ч эхний хэдэн өдрөө туршилт хийсээр 29 насандаа буцаж очиж чадахгүйгээ мэднэ. Хэдий өөрийнх нь туулж, өнгөрүүлсэн амьдрал ч хэдийнээ өөрийнх нь бус санагдах амьдралаа шинээр эхлүүлж, өмнө нь туулсан замаа өөрчлөхөөр шийднэ. Өмнөх амьдрал руугаа эргэж очихоосоо өмнө санан дурссан ангийнхаа охин Каяогийн үхлийн шалтгааныг судлахаар шийдэж, түүний амь насыг ч аврахыг хүсдэг. Мөн тэрбээр ээжийг нь хөнөөсөн нэгэн өмнө нь Каяог хөнөөсөн байж болохыг таамаглана.
Харин Каяо бол гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, сургуульдаа үргэлж шарх сорвитой ирдэг, дуу муутай охин. Саторү Каяогийн үхлийн шалтгаанд түүний гэр бүлийнхнийг сэжиглэх бөгөөд гэр бүлийнхнийх нь талаар мэдээлэл цуглуулж, судалж эхэлдэг. Улмаар Саторү Каяо хоёр нөхөрлөж, дотносно. 11 насандаа эргэн очсон Саторү гэр бүлийнхэндээ зодуулж, хөөгдөж гарсан Каяотой өвлийн хүйтэн шөнө дулаацахын тулд дэнлүүний гэрэлд сууж, түүний зовлон шаналлыг хуваалцахыг хичээнэ.
Тэдний нөхөрлөл цааш үргэлжилж, Саторү Каяогийн амь насыг хөнөөсөн этгээд нь гэр бүлийнхэн нь биш гэдгийг мэдэх болно. 18 жилийн өмнөх цаг хугацаа руугаа эргэн очсон нийгмийн идэвхгүй Фүжинүма Саторүгийн бусдын амьдралд тусалж, өөрийнхөө ч амьдралыг өөрчлөхийг хүссэн түүхийн үргэлжлэлийг уншигч та бүхэнд үлдээе. Одоогоос дөрвөн жилийн өмнө Японы зохиолч Кей Санбегийн “Зөвхөн би л ор сураггүй алга болсон хот” зохиолыг Томохико Итоү анимэ болгон найруулж, “Би л байхгүй хот” нэрээр үзэгчдэд хүргэж байлаа. Үзэгчдийн дунд 8.39 гэж өндрөөр үнэлэгдсэн уг бүтээлийн гол дүр болох Фүжинүма Саторүгийн түүх хүний дотоод мөн чанар, эргэлзээ, хүлээлтийг хамгийн сайнаар харуулж чадсан хэмээн судлаачдын сайшаалыг хүртсэн юм.

| Би л байхгүй хот |
|
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |