Уран бүтээлчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, зураачдын бүтээл, зохиол хэрхэн ундардаг нь үеийн үед тайлагдашгүй, нууц байсаар ирсэн. Жишээ нь, яруу найрагч Фридрих Шиллер ширээний шүүгээндээ хатсан алим хийж, үнэрийг нь үнэрлэж байж бичдэг байсан гэдэг. Уран бүтээхүйн гол нууц бүтээлчийн зуршилтай салшгүй холбоотой ч байж мэднэ.
Энэ удаа бид зохиолч, яруу найрагч, зураач мэргэжилтэй дөрвөн уран бүтээлчийн бүтээх арга барил, бүтээхийн тулд санаатай бөгөөд санамсаргүйгээр хийдэг зуршилтай нь танилцлаа. “Гүзээлзгэний амьдрал”, “Ирээдүйн дурсамж” зэрэг олон бүтээлийн эзэн яруу найрагч, зохиолч Б.Эрдэнэсолонго, яруу найрагч Т.Амар-Амгалан, “ALT CTRL” ТББ-ын үүсгэн байгуулагч, зураач Д.Баярцэцэг, Ж.Анунаран нар хэрхэн бүтээлээ туурвидаг зуршлаа бидэнтэй хуваалцсан юм. Тэдний бүтээхүйн зуршлыг ТЭМДЭГЛЭЛ, ХАВАР, ГЭРЭЛ, УРЛАН гэх үгсээр тодорхойлж болно.
Би өдөр тутмын сонинд үндсэндээ 15 жил ажилласан юм байна. Сонины ажил их ачаалалтай. Цэрэг шиг, долоо хоногт ердөө ганцхан өдөр л амардаг байлаа. Ийм өндөр ачаалал дунд хүн удаан явахаар сүүлдээ их ядардаг л даа. Шүлэг, зохиолын хувьд боломж нөхцөл нь бүрдээд цаг гарсан даруйд нь л суудаг. Шөнө, өдөр, өглөө хэзээ ч хамаагүй сууна. Тэгэхээр энэ тал дээр жаахан замбараагүй явж иржээ. Нэг бичээд суувал хэдэн цагаар ч хамаагүй улайраад сууна. Заримдаа огт бичихгүй, элдэв шалтаг тоочоод тойрч зугтаад байна. Тэгэхээр яг нэг тогтсон хэмнэл гэж ярих нь миний хувьд үнэхээр хэцүү юм. Хүмүүс өөрсдийн хувь онцлогоос болоод бичих янз бүрийн зуршилтай байдаг байх. Миний хувьд нэг өрөөндөө бүгж аваад л, тэндээ өнөөхөө бичиж дуустлаа утсаа салгаж, бусдад аль болох анзаарагдахгүй байхыг хичээдэг дээ. Бараг тэндээ ганцаараа амьдрах шахуу юм болно. Ялангуяа "атаманууд" (хүүхдүүд)-д нэг олзлогдвол тэгээд “дуусаа”. Юун юм бичих. Харин одооноос л төлөвлөж сурч байна. Үргэлжилсэн үгийн, том хэмжээний юм бичихэд зайлшгүй энэ төлөвлөлт гэдэг урт хугацааны зохицуулалтыг амьдралын хэмнэлдээ оруулах, түүндээ зохицож ажиллах шаардлагатай болдог гэдгийг ойлгосон. Яг марафонд гүйж байгаа хүн шиг тэвчээр их шаарддаг ажил ажээ. Хуучин бол надад бичих шиг амар ажил байсангүй. Харин одоо “Бичих шиг хэцүү зүйл гэж байна уу?” гэж өөрөөсөө асуух боллоо. Заа, нэг иймэрхүү маягаар ажилладаг. Өөр айхавтар дэг жаяг, маяг үгүй. Аль болох энгийн амьдарч, өөрт олдсон энэ боломж дээр илүү ихийг амжуулж, хийхийг хүсдэг. Хуучин бол халаасандаа заавал нэг жижиг тэмдэглэлийн дэвтэр авч явдаг байсан. Хүний нэр ус, утасны дугаар, тархи толгойд орж ирсэн хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ тэмдэглэдэг. Харин одоо гар утас гэж сайхан хэрэгсэл байна. Утсандаа шууд ярих, бичих зэргээр ашиглана. Бичиж байхдаа кофе ууж, тамхи татах гэх мэт зүйл хэрэглэдэггүй ээ. Харин завсраар нь их л холхидог. Надад бичиж байхад цонх, ор хоёр хажууд байх л чухал. Тарж унатлаа суусны дараа нуруугаа тэнийлгээд хэвтэх шиг жаргал үгүй. Яг бичиж байхдаа бол хүн хартай юм ярих дургүй. Тийм үед гаднын хүн орж ирвэл жаахан уцаартай болчихдог талтай. Товчхондоо иймэрхүү байна.
.jpg)
Бичих тухайд ёстой хаана ч бичдэг шүү. Гэвч хэн нэгэн саад болохгүй байх нь чухаг. Д.Нямсүрэн гуайн " ...Шүлэг бичиж суухад
Чи минь эрхэлж болохгүй
Шүлэг гэдэг шувуу
Өвөр дотор буухгүй..," энэ мөртүүд надад их ойр байдаг. Үнэхээр л хором мөчийн гялсхийсэн тохиол санагддаг. Тийм үед намайг түр орхиоч гээд эхнэрээсээ гуйх үе гардаг. Амандаа үглээд мартах гээд байгаа юм шиг санагдаад байдаг шүү. Ихэнх тохиолдолд ганцаараа байх үед их бичдэг.
Цагаас илүү улирал надад сонин санагддаг. Би бол хавар бичдэг. Бүх зүйл сэрнэ, хөдлөх гээд илэрхийлж чадахгүй сонин зүйлс заримдаа санамсаргүй ч маш тодорхой нууцлаг тохиолоор холбогдоод шүлэг биччих шиг санагдах үе энэ улиралд таардаг юм даа
Бичих зуршил бий ч энэ мэргэжлийн зохиолчдод энэ үг их хамааралтай байх. Дадалгүй хүн юу бичээд байгаагаа ч заримдаа мэдэхгүй самуурч, сэтгэлийн хөдөлгөөн юугаа гаргаж тавиад “Энэ бол бүтээл. Та нар унш дүгнэлтээ өг” гээд энэ тэрүүгээр гүйж явахтай зөндөө л таардаг шүү дээ бид.

Аль болох байгалийн гэрлийг ашиглаж, нартай өдөр өөдрөг, нарнаас урам зориг авч ажилладаг. Бүтээл болгоны төрөл, жанраас хамаараад зуршил аандаа бий болдог шиг санагддаг. Муутуу цаас, уран бичлэг, дорнын өнгө аястай бүтээл хийхэд орчин их чухал. Миний хувьд тухайн өдрийн сэтгэл санаа, сэтгэл зүй, дотоод энерги, эрчим хэр хүчтэй бэлтгэгдсэн байна вэ гэдгээ тодорхойлохоос эхэлдэг. Миний сэтгэл санаа сайхан, өөдрөг, байх үед бүтээлээ туурвидаг. Мөн бүтээлээ хийхээс өмнө урьдчилж бүх зүйлээ бэлддэг. Хийх гэж байгаа зүйлээ нэгдүгээрт маш сайн төлөвлөнө. Орчноо бүрдүүлнэ. Бийр янтайгаа бэлдэж, өнгө будгаа найруулаад тавьчихсан байх уу, бүтээлээ хийж байхдаа найруулах уу, гэдэг төлөвлөгөөнөөс шалтгаалдаг. Тиймээс л зуршил уран бүтээлийн концепцтой салшгүй холбоотой гэж боддог. Харин дохио гэдэг зөн совинтой холбоотой зүйл. Шувуу мөрөн дээгүүр өнгөрөх ч юмуу, цонхон дээр суух ч дохио юм. Тэр дохиог уран бүтээлч хүн бүр олж харах чадавхтай байдаг. Тэрхүү дохиогоор өөрийн хийх зүйлээ олж хардаг..jpg)

Өглөө эрт урландаа ирж кофе чанаж, хөгжим тавихад кофены үнэр урлангаар дүүрээд л миний өдөр эхэлдэг дээ. Урлан минь миний хувьд номын сан, амрах өрөө, уулзалтын өрөө, тэр бүү хэл фитнес, иогийн өрөө болох нь ч бий. Аль болох эрч хүчтэй, бүтээмж өндөр байх үедээ ажиллах дуртай.
Миний хувьд бүтээл хийх хувийн орон зай болон бүтээл хийх цаг хугацааг тохируулахыг хичээж, сэтгэл санаагаа бэлддэг. Түүнээс тав, тухтай орчин зөвхөн бүрдүүлэхийн хойноос хөөцөлдвөл хангалттай бүтээл хийх нөхцөл бүрддэггүй гэж боддоггүй. Бүтээл хийхэд тухайн өдөр, өдрийн сэтгэл санааны байдал хамаатай ч хийх гэж буй зүйл минь намайг эзэмдсэн үед бүтээлээрээ өвчилчихдөг. Тэр үед жаргаж, зовж, шаналж, бас шатаж, бүхий л төлөвийг дайран өнгөрөх хэрэг гардаг. Энэ үед би бүтээлийнхээ салшгүй нэг хэсэг болоод үргэлжлэн байх шиг санагддаг.
Бүтээх үед тохиолдлын чанарыг байх л зүйл гэж харж түүнийгээ ажиглаж, мэдэрч, бас суралцаж, шинэ туршилтуудыг хийх дуртай. Тэгснээр бүтээлд өмнө ажиглагдаж байгаагүй шинэ элемент, уур амьсгалыг бий болгох нь бий. Бүтээнэ гэдэг давхар өөртэйгөө ажиллах орон зайг олгодог.

| Уран бүтээлчдийн зуршил IV: ТЭМДЭГЛЭЛ, ХАВАР, ГЭРЭЛ, УРЛАН |
|
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |