Уран бүтээлчид, оюуны хөдөлмөр эрхлэгчид, зураачдын бүтээл, зохиол хэрхэн ундардаг нь үеийн үед тайлагдашгүй, нууц байсаар ирсэн. Жишээ нь, яруу найрагч Фридрих Шиллер ширээний шүүгээндээ хатсан алим хийж, үнэрийг нь үнэрлэж байж бичдэг байсан гэдэг. Уран бүтээхүйн гол нууц бүтээлчийн зуршилтай салшгүй холбоотой ч байж мэднэ.
Энэ удаагийн дугаартаа зохиолч, яруу найрагч П.Майнбаяр, жүжигчин, найруулагч Я.Билгүүнсар, зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгс нарыг урилаа. Тэднийг бүтээлээ туурвиж, “амилуулахдаа” хэрхдэг бүтээхүйн зуршлыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Бүтээл бүхэн өөрийн цагтай. Тэр цагтаа л бичигддэг байх. Тухайлаад ингэдэг, тэгдэг гэхээр зүйл надад юу билээ.
Уулын оройд гарсан хүн салхины дууг сонсдог. Салхи олон янз буй. Ул мөрөө санаанд үлдээх нь ч өөр өөр. Ямар улирал вэ гэдгээс мэдээж хамаарч таарна. Модны мөчрөөс хийсэх цасыг ажиж буй шувууны дүрийг буулгаад үзье. Үл мэдэг салхинд цас хийснэ. Шувуу цасыг, шувууг хүн харлаа. Мөчир, салхи, шувуу, цас, бас хүн. Өнөөх салхины учир шүү дээ. Сэтгэлд нэг санаа төрлөө. Ингээд түүнийхээ үзэгдэх байдал, тасралтгүй холбоо хэлхээг алдчихгүйг бодно. Энэ бодол хөнгөн ч байж мэднэ, хүнд ч байж мэднэ. Хамгийн гол нь үзэгдлийг харлаа. Үйл явцыг цааш нь бодол санаа үргэлжлүүлнэ. Тэр үедээ хүн цасыг ажиж буй өнөөх шувуутай адилхан болдог ч байж магадгүй. Бүх учир салхинд оршиж буй шиг. Ийм салхи л уран бүтээлчийг урин дууддаг. Заримдаа сэвэлзүүр зөөлөн, заримдаа догшин ширүүн нь тэр л салхи. Тэгж л үг үсэг цаасан дээр буудаг. Урин дуудах өөр өөрийн “өнгөтэй” салхийг л хүлээнэм.
.png)

Бүтээлээ гараас гаргах гэж зүүдэлнэ, догдолно, шанална. Өмнө нь плитка асааж, дээр нь юм тавьчихаад суудаг байсан ч, одоо бүр плиткаа хоосон асаачихаад суудаг, яагаад гэдгээ мэддэггүй.
Тэгээд л олон давхар цоожоор гэрээ түгжээд “эзэнгүй юм шиг” гэрт олон хоногийн турш бүгнэ. Харин тэр үед л мэдрэмж, аль эсвэл ямар нэг далдын дуу хоолой надад хандан “Алив яасан, арчаагүй амьтан минь” гээд ч байгаа шиг санагддаг.
Эгшинд дотогш цөмөрч орж ирсэн санааг амьдрал дээр бодит үйл болгоход мэргэжлийн онцлогоос ч шалтгаалаад юм уу, бясалгах, гүн бодолд автах шаардлага гарна. Юунд, хэрхэн шингээж, яаж илэрхийлэх вэ гээд л...

.jpg)
Зохиолч яруу найрагчид бүтээн туурвихаасаа өмнө, туурвин бүтээх үйл явцынхаа дунд итгэмээргүй сонин, этгээд гаж үйлдэл гаргадаг жишээ алийг хэлж барах билээ. Миний нэг яруу найрагч найз лав шүлгээ бичихдээ эгээ л уншиж сурч буй жаахан хүүхэд шиг үг нэг бүрийг нь амандаа үглэж, тэгэх тоолондоо үгийг нь засан өөрчилсөөр цааснаа буулгахдаа эмх цэгцтэй, элдэв чимэггүй, товч тодорхой, саруул мэдрэмжээр дүүрэн шүлэг биччихдэг.
Харин миний хувьд шүлэг бичихдээ сонгодог хөгжим сонсдог. Клод Дебюсси, Шопен, Шастокович нарын гагц төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг л тавиад суучихна. Шүлэг гэдэг тухайн агшинд төрсөн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн төдий, бүтээх үйл явцын хувьд ч урт удаан хугацаа үргэлжилдэггүй, дүргүй, үргэлжилсэн үйл явдал хөөдөггүй мэдрэмжээс л төрөн гардаг урлаг болохын хувьд энэ хангалттай.
Илүү буурьтай бүтээл дээр суухаасаа өмнө мэдээж санаагаа олно. Олсон санаагаа олон талаас нь тойруулан эмхэрдэж, төрөл бүрийн төгсгөл бодож олох хэрэг гарна. Тийм болохоор хөгжмөөс аль болох хол байж, чимээгүй орчинд гав ганцаар суухыг чухалчилдаг. Дөрвөн хананы дунд суугаад зохиолч болно гэдэг боломжгүй зүйл. Тиймээс гадагшаа гарч хүмүүстэй уулзах, цэцэрлэгээр зугаалах, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсохыг эрмэлздэг. Ном бол хамгийн сайн нөхөр. Бичиж буй зохиолын хэлбэр агуулга, хэл найруулга, сэдвээс үл хамааран дэргэдээ үргэлж байлгадаг ном бол “Библи”. Хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний нэгэн оргил болсон бүтээлээс оюун санааны хувьд эрчим хүч, энерги авдаг гэх юм уу даа.
Аливаа уран бүтээлийг эхлүүлээд бичих явцдаа би босож холхих, санаагаа дотроо боловсруулах зэргээр тухайн бүтээлийнхээ тойрогт л эргэлддэг. Энэ байдал хөндлөнгөөс ажигласан хүнд жигтэй санагдах үе бий. Яг энэ үедээ хүнтэй харилцахгүй байхыг боддог. Хөндлөнгөөс хэн нэгэн шууд харилцаа үүсгэсэн тохиолдолд хамаг санаа сэдэл, сэрэл мэдрэмжүүд ул мөргүй замхран арилчихдаг гэмтэй. Ийм тохиолдолд олонтаа орж, тэр болгондоо гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох явдал гарч байсныг нуугаад яах вэ.
Яг одоогоор би түүхэн жүжиг дээр сууж байна. Түүхэн баримт, ном товхимол харж судлах гээд бишгүй ажил хөвөрнө. Түүний хажуугаар дүрүүдийнхээ зан араншинг жүжгийнхээ үйл явдлуудаар тодотгох, эсвэл жүжгийнхээ үйл явдлынхаа дүйвээнд дүрүүдийнхээ шинж чанарыг хэрхэн тодотгох гэх мэтийн техник ажлууд хөврөхийн сацуу, дүрүүдээ бие хүн болохынх нь хувьд бүрэн зураглал гаргаж байна. Буурьтай бүтээл туурвихын тулд буурьтай бодож, буурьтай сэтгэж, буурьтай суун бичиглэх ёстой шүү дээ.
.jpg)
| УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЗУРШИЛ: Зохиол бичихдээ заавал плиткаа асаадаг, яагаад гэдгээ мэддэггүй |
|
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |