Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын хугацаанд ОХУ руу айлчлал хийнэ гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан. Тодруулбал, Монгол Улсад ОХУ-аас 20 мянган тун Спутник вакцин хандивлахаар болсон. Иймд Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр энэхүү хандиваар олгож буй вакциныг авчирна гэх мэдээлэл бий. Дээрх асуудлыг бид Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой асуудлыг мэдээлэх боломжгүй. Учир нь, Ерөнхийлөгчийн айлчлал нь Төрийн болон төрийн албаны нууцын хуулиар зохицуулагддаг, нууцын зэрэглэлтэй холбоотой асуудал" гэсэн тайлбар өгсөн юм.
Монгол Улс цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж, хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй вакциныг тээвэрлэсэн онгоц өнөө өглөө Буянт-Ухаад газардсан бол хоёр дахь ээлжийн вакцин БНХАУ-аас ирж байна. Тодруулбал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тус улсаас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакциныг тээвэрлэн авчрах юм.
| ЕРӨНХИЙЛӨГЧ ОХУ-аас вакцин авахаар айлчлал хийх үү |
|
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |