“2025 оны төсвийг зарлага ихтэй баталчихлаа. Кино үзүүлэх ваучер тараах, бяслагын үйлдвэр барих, халамж хавтгайруулж, иргэдийг ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болголоо” гэхчилсэн төсөв тойрсон шүүмжлэл, маргаан манай улсад ид өрнөж байна. Мөн УИХ-ын зарим гишүүн төсвийн талаар сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж, нэгнийгээ давраахгүй, дураар нь орхихгүй гэхчилэн занаж, бухимдалтай байгаагаа илэрхийлээд амжсан. Харин 2025 оны төсөв батлагдсанаар Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж, монголчуудын амьдралд дарамт учруулах эсэх талаар эдийн засагчдаын байр суурийг хүргэж байна.

Засгийн газар томоохон зорилгууд тавьж байгаа нь зөв мэт харагдаж байгаа боловч төсвийг хэтэрхий их тэлэх нь эдийн засагт хортой. “Хувийн хэвшлийг дэмжиж, иргэдийн амьжиргааг сайжруулна” гэх үндсэн зорилгынхоо эсрэг төсөв баталчихаад байгаа. Төсвийн хэт тэлэлтийг хязгаарлах хэрэгтэй. Төр бяслагын үйлдвэр, кино театр барих ёсгүй. Соёлыг дэмжүүлж байна гэж хүүхдүүдэд кино үзэх ваучер тараах шаардлагагүй. Үүнийг хоёр үндсэн шалтгаанаар буруутгаж байна. Нэгдүгээрт, хувийн хэвшлийн хийж болох боломжтой ажлыг төр хийх ёсгүй. Төрийн оролцоог буруу ойлгож байгаа хүн манай улсад олон байна. Төрийн оролцоотой зүйл нь төрд зөв бодлого, суурь дэд бүтэц барих, хувийн хэвшлийнхний эдийн засгийг тэлэх боломжийг бий болгох бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал. Төр хувийн хэвшлийнхнийхээ өмнүүр орно гэсэн үг биш. Хоёрдугаарт, монголчуудын халамжийн зардал хэтэрхий их болж байна. Ингэснээр иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ, үндэстнээ сулруулах үйл ажиллагаа явуулж байна. Халамжийг хавтгайруулж, бүх сегмент рүү хандуулж байгаа нь буруу. Хүмүүсийн хаанаас олсон ямар мөнгөөрөө юу үзэх нь хувь хүний асуудал. Эдийн засгийг тэлэх өнгөрсөн 30 жилийн алдаа, завхралыг засах, үзэл баримтлалын хувьд 2025 оны төсөв зөв төсөв мөн. Харин бодит байдал дээр тоон үзүүлэлт нь тухайн шаардлагаа хангаж чадаж байна уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байгаа.

Манай улс 2025 онд үрэлгэн төсөв баталлаа. Засгийн газарт буюу төрд ямар ч мөнгө байхгүй. Ард түмний татварын мөнгө буюу төсөв нийгэм, эдийн засгийн асуудалд зориулагдах ёстой. Өөрөөр хэлбэл, улсын төсөв ард түмний амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлж, хангахад зарцуулагдах ёстой гэсэн үг. Тэр талаараа ихээхэн дутагдалтай төсөв баталлаа гэж дүгнэж байгаа. Үндсэн хөрөнгийн зардал буюу хөрөнгө оруулалтын зардал орлого болдог. Урсгал зардал бол хэрэглээд дуусчихдаг зардал. Болохгүй төсөл байгааг нь мэдсээр байж УИХ-ын гишүүд гар өргөөд баталж байна гэдэг бол ихээхэн хардалт төрүүлж байгаа. Энэ нь УИХ-ын гишүүдэд эдийн засгийн сонирхол, мөнгө төгрөгтэй холбоотой эрх ашгийн асуудал байна гэсэн үг. Төсөв хэлэлцэхгүй, хэлэлцсэнийг нь хүлээж авахгүй, бурууг нь мэдсээр байж баталдаг тогтолцоо Монголд байгаад харамсаж байна. Энэ жилийн алдаа дараагийн жилүүдэд давтагдах ёсгүй. Төсөв батлах алдаа юунаас болж гарав гэдгийг задалж, шинжилж үзээд хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой. Зөвийг эрхэмлэдэг УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилж, батлуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, манай улсад хяналт, шалгалт байдаггүй. Хяналтыг бий болгохын тулд УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод руу явсан томилолт буюу бүхий л урсгал зардал дээр тайлан авдаг байх ёстой. Шилэн дансан дээр төрийн албаныхан ямар нэгэн тоо, дүн тавиад орхичихож байгаа юм. Тэгэхээр тухайн төсвийг юунд зарцуулав, ямар үйл ажиллагаа болов гэдгийг тайлагнадаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Албан ёсны тайлан авдаг институци, бүтэц Монголд хэрэгтэй байна. Хэрвээ буруу төсөл, төсөв байсан ч дэмжээд байгаа гишүүдэд хариуцлага тооцдог болмоор байна. Гаднын улсууд хууль санаачилсан хүнийх нь нэрээр тухайн хуулийг нь нэрлэж, бүртгэдэг. Харин буруу хууль, төсөл санаачилсан гишүүдийг эгүүлэн татдаг жишээ олон бий.
Зарлага итхэй төсөв баталсан нь татвар төлөгчдийн дарамтыг нэмэгдүүлж байна. Хүн болгон ямар нэгэн хэмжээгээр талх, сүү авч байгаа. Түүнийхээ 10 хувийг НӨАТ хэмээн төлдөг. Тэгэхээр талх, сүү авч байгаа хүн болгон татвар төлөгч болж байгаа гэсэн үг. НӨАТ бол төсвийн орлогыг бүрдүүлж байгаа хамгийн том хэсэг нь. Тиймээс зарлага ихтэй төсөв баталсан учир бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Яагаад гэвэл, талх 1500 төгрөгийн үнэтэй байлаа гэж бодоход, 150 төгрөгийг нь НӨАТ-д төлнө. Харин 2000 төгрөг болж нэмэгдэхээр 200 төгрөгийг НӨАТ-д төлөхөөр болж байгаа юм. Уламжлалт аргаар буюу тэнцвэржүүлсэн тэнцэл гээд тооцохоор Монгол Улсын төсөв алдагдалтай гарчихаад байгаа. Тиймээс зарим гадаад зээлээ зээл биш гэж үзээд зардлаасаа хасчихаж байгаа юм. Тэгээд суурь тэнцэл гэх шинэ ойлголт эдийн засагт бий болгож байгаа. Суурь тэнцэл нь төсвийг хэтэрхий томруулах, өр тавих хязгаарыг тойрч гарах заль болчихоод байгаа юм. Нэг хүн банкнаас зээл авъя гэж бодоход, өдөр тутмын зарлага нь орлогынх нь 60 хувиас хэтэрч болохгүй гэж үздэг. Жишээлбэл, 100 төгрөг олж байвал 60 төгрөгөөр нь амьдарч, 40 төгрөгөөрөө зээл авах ёстой гэсэн үг. Гэтэл зээл авах боломж бүрдүүлэхийн тулд 60 төгрөгөөс 10 төгрөгийг нь зориудаар авчихаж байна гэсэн үг. Манайхан нүүрсээ өндөр үнээр зарна гэж бодоод төсвөө зардал ихтэй баталсан байх. Магадгүй, Америк, Хятадын хооронд худалдааны дайн эхэлвэл яах вэ. Д.Трампын үед худалдааны дайн болж манай улсын нүүрсний экспорт навсайтал унаж байсан. Мөн ковидын үед ч нүүрсний үнэ унаж байсан шүү дээ. Тэгэхээр иймэрхүү эрсдэлийг огт тооцолгүй төсөв баталсан гэж дүгнэж байгаа. Манай улсын нүүрс зарагдахаа больчихвол орлого тасарна. Орлогыг нөхөхийн тулд зээл авна. Тэрхүү зээл нь эргээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа, дарамж болно гэсэн үг. Энэ жилийн төсөвт хэрэггүй зардал маш их байна. Тухайлбал, Хөвсгөлд 20 тэрбум төгрөгөөр бяслагын үйлдвэр барина гэсэн. Тэр үйлдвэрийг хувийн хэвшлийнхэн барих ёстой. Хувийн хэвшлийнхэн барьж чадахгүй байна гэдэг нь манай улсын бизнесийн орчин муу байна гэсэн үг. Уг нь, тэр мөнгөөр хотын захад 7-8 сургууль барьчих боломжтой байсан. Бяслагын үйлдвэр барилаа гэж бодоход, хэн, хэзээ бяслаг авах нь тодорхойгүй байгаа юм. Энэ бол ганцхан жишээ. Товчхондоо, УИХ-ын гишүүд улсын төсвийг яаж хулгайлах вэ, хэрхэн мөнгө угаах вэ гэдэг зарчмаар баталсан. Уг нь, улсын төсөв батлахдаа бодлого тодорхойлж, төсвөө эрэмбэ, дараалалтай хувиарлах ёстой байсан.
| БАЙР СУУРЬ: ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ ҮЙЛДВЭР БАРИХ, КИНО ҮЗҮҮЛЭХ, ВАУЧЕР ТАРААХ ЗЭРГИЙГ ДЭМЖСЭН ҮРЭЛГЭН ТӨСӨВ БАТЛАХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |