УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: Цөмийн энергийн хуулийг дагаад Хөрөнгө оруулалтын болон Татварын хуульд өөрчлөлт оруулах юм байна. Татварын хууль тогтоомж нь Цөмийн энергийн хуулиас гадна Монгол Улсын стратегийн орд газруудтай байгуулсан бусад хөрөнгө оруулалттай давуу байдал олговол шууд үйлчилдэг зарчимтай. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын хөнгөлөлт чөлөөлөлттэй харилцаанд энэ ямар байдлаар тусаж үйлчлэх вэ. Монгол Улс "Оюутолгой" компаниас татвар авахтай холбоотой асуудал дээр Лондонгийн Арбитрын шүүхэд маргаантай байгаа. Нууцын зэрэглэлтэй яригдаж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээг ажлын хэсгийн түвшинд боловсронгүй болгох шаардлагатай.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: Оюутолгойн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнээс ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр 2013 онд татварын орчинг бүхэлд нь татварын орчинг тогтворжуулсан. Үүнээс болоод Арбитр дээр маргаантай байгаа юм. Тогтворжуулах татварын орчин гэдгээ тусгайлан тодорхой зааж өгч байгаа. Тиймээс Цөмийн энергийн хуулиар өмнөх алдааг давтахгүйн тулд өөрчлөлт оруулж байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: Монгол Улсын эдийн засгаа тэлэх гадаадын хөрөнгө оруулалт татах замаар технологийн шинэчлэл хийж, хүний нөөцөө хангах нь чухал байгаа юм. Манайх хөрөнгө оруулалт татах нь тал дээр муу байгаа. Оюутолгойн гэрээг байгуулаад 15 жил болсон байна. Ураны төсөл дээр Оюутолгойн гэрээний алдааг давтахгүй байх нь чухал. Хуулийн өөрчлөлт нь зөвхөн энэ Францын ураны төсөл дээр үйлчлэх үү. Дараагийн төсөл гэж байх уу. Манайх ураны зах зээлд гол тоглогч болох боломж байна уу. Цаашид Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон төслүүд дээр менежментийн хяналт тавих шаардлагатай байна. Монгол Улс цөмийн зэвсэггүй улс гэдгээрээ бахрахдаг. Цаашдаа цөмийн эрчим хүчний асуудал дээр манайх ямар зорилт дэвшүүлсэн бэ.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: Цөмийн энергийн хууль 2009 онд батлагдсан. Үүнээс хойш төрийн эзэмшлийн хувийг АМНАТ-аар орлуулах боломжийг нээсэн. Цөмийн энергийн хуульд энэ асуудал тусгаагүй юм билээ. Тэгэхээр ураны буюу цацраг идэвхт ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэхээр өнөөдрийн хувьд төрийн эзэмшлийн 34 хувийг албажуулахаас өөр эрх зүйн орчин байхгүй юм билээ.
Б.ЖАРГАЛАН: УРАНЫ ТӨСӨЛ ДЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ АЛДААГ ДАВТАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ |
|