Салбарын сайдынх нь нүүр улаймаар, төрийнхөн хүүхдүүддээ сургууль барьж өгч чадахгүй болтлоо төсвийг нь идчихсэнг илтгэх ичмээр зураг саяхан олон нийтийн сүлжээнд ил болов. Тэр бол Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар ангийнхны эсгий гутлаар жигдэрсэн байдал. Тэдний зургийг харсан ихэнх нь шэйрлэж, багш, сурагчдыг өхөөрдөж байсан нь ч бас ичмээр. Галлахаас нааш дулаацдаггүй, сийгсэн модон сургуульд суралцдаг хүүхдүүд даарсандаа эсгий гуталтай зогсож байна гээд бод. Өхөөрдмөөр тийм сайхан юм биш. Харин багш нар нь хичээл заахын хажуугаар хүүхдүүдээ бээрүүлчихгүйн тулд өдөржин тонголзож, гал түлсээр байгаад орой нь халтайсан “юм” харьдаг. Иймэрхүү байдалтай нэг нь заадаг, нөгөөх нь суралцдаг гэх нь боловсролын систем, чанар, хүртээмжид нийцэх үү, Л.Энх-Амгалан сайд аа. Эмгэнэлтэй юм биш үү.Тэд хэдий алслагдсан суманд амьдарч, суралцаж байгаа ч гэлээ иймэрхүү байдалтай зөнд нь орхиж, "хаяж" болохгүй ээ. Тэдний зургийг харсан төрийнхөн юу бодож суусан бол. Бас л "Эсгий гутал өмсчихсөн байна шүү дээ. Хөөрхөн юм бэ" гээд өхөөрдсөн болов уу, өөрсдөөсөө ичсэн болов уу. 21 дугаар зууны ардчилсан Монгол Улсын сурагчид үнэндээ ийм орчинд суралцаж болохгүй ээ. Зарим нь даараад хичээлээ бараг ойлгодоггүй ч байж мэднэ. Тэдний эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхийг нь ингэж олон жилээр хааж, боогдуулмааргүй байна сайд, дарга нар аа.
.jpg)
Цагааннуур сумын үе үеийн сурагчид ангидаа гутлаа тайлж, хөлөө ээж, өвлийн хахир хүйтнийг давдаг гэдгийг Л.Энх-Амгалан сайд нутгийн гишүүнийх нь хувьд, салбарын сайдынх нь хувьд хамгийн сайн мэдмээр, өмнөөс нь зүрх, сэтгэл нь өвдөж, "Ганц ч болтугай сургууль барьж өгье" гээд яармаар сан. Уг нь, 2020 онд Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүд Цагааннуур сумынхныг "Сургуультай болгож өгнө" гэж амлаад сонгуульд гарсан гэдэг. Гэтэл амлалтаа биелүүлэх дөрвөн жил нь хэдийнэ өнгөрч дараагийн сонгууль болоход зургаахан сар үлджээ. Энэ сумынхны сургуульгүй байдал нь дахиад нь сонгуульд нэр дэвшигчдийн өгөөш болж, хүүхдүүд дараагийн өвлөөр дахиад л даарах нь, харамсалтай. Багш нар нь "Паартай сургуультай болтлоо хүүхдүүддээ эсгийг гутал өмсүүлнэ дээ. Уг нь манай суманд орчин үеийн сургууль барьж өгөх төсвийг 2024 оны төсөвт оруулж, батлуулсан гэсэн. Хэзээ барьж, хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй" гэж ярьж байна лээ гээд хоног тоолон хүлээсэн байдалтай байна лээ. Хүүхдүүдээ даарч, зутарч байгаа мэдсэн багш нэг удаа хүүхдүүддээ “Ертөнцийн гурван хүйтэн зохио” гэж даалгавар өгчээ. Гэтэл тэд

“Дааруулж байгаа анги нэг хүйтэн
Даарч байгаа хөл нэг хүйтэн
Давхар ордог цас нэг хүйтэн” гэх мэтээр бичсэн байх нь өрөвдөлтэй. 38 жилийн түүхтэй сум өнөөдрийг хүртэл галлахаас нааш дулаацдаггүй, сийгсэн модон сургууль 21 дүгээр зууны Монголын дүр төрхийг илтгэж байна. Хөлдүү байсан хичээл зааж байгаа багш, хөл, гараа ээн барин суралцдаг сурагчдад паартай байшин бариад өгөөч, Л.Энх-Амгалан сайд аа.
Орон нутагтаа ганц сургууль барих сэтгэлгүй болохоор боловсролын салбар хамгийн дампуу нь болохгүй гээд ч яах билээ. Хэн ч бараг хичээлийн байргүй гэхэд болмоор алслагдсан суманд ирж, гал түлж, хөө тортог болоод багшлахыг хүсэхгүй. Боловсролын салбарт боловсон хүчин дутагдаж байгаа гол шалтгааныг цалин хөлс, ажлын ачаалалаар төсөөлөхөөс гадна сургуулийн орчин чухал байдаг. Манай улсад хүүхдийн суралцах орчин маш муу гэдэг нь зөвхөн алслагдсан сумын галладаг сургуулиудаар хэмжигдэхгүй. Хичээлийн шинэ жил эхлэхэд нийслэлийн сургуулийн хүүхдүүд багталцдаггүй. Нэг ширээны ард гурав, дөрвөөрөө суух нь наад захын асуудал болдог. Зарим нь ширээ сандал, хүрэлцээгүй гээд цүнхээ өвөр дээрээ тавьж байгаад хичээлээ хийж байгаа дүр зураг ч харагддаг. Үүнээс гадна хичээлийн шинэ жил эхлэхэд л асуудал дагуулсан сурах бичигийн асуудал он дуусах гэж байхад ч цэгцрээгүй байна. Жилийн жилд сурах бичгийн тендер зарлаж, хүртээмжээ болгоно гэж ярьцгаадаг ч тендерийн мөнгөгүй, сурах бичиг ч үгүй хичээлийн шинэ жилийг дуусгадаг. Сүүлийн үед шинээр хэвлэгдсэн сурах бичгийн агуулга гэж авах юмгүй болсон. Элдвийн "балай" үг, өгүүлбэртэй болсон гэдгийг эцэг, эхчүүд шүүмжилж, олон нийтийн сүлжээнд ил болгосоор байгаа. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүд хүүхдүүддээ анхаарч зөв шийдэлтэй ажил нэн даруй хийхгүй бол боловсролын салбараа аврахгүй бол хэцүүдэх нь ээ.
.jpg)
| Цагааннуур сумын цаатан ардын хүүхдүүд -40 хэмийн хүйтэнд хөлдүү сургуульд хичээллэж байна, Л.Энх-Амгалан сайд аа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |