Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, байгалийн баялгийг хувьдаа завшиж, оффшор бүсэд онц их хэмжээний ам.доллар байршуулсан улстөрчид болон бизнесийн салбарын 49 хүний нэр гурван жилийн өмнө тодорч, дуулиан шуугиан тарьж байсан. Оффшор бүсэд их хэмжээний мөнгө байршуулж байсан хүмүүсийг тухайн үед зарлан өдгөө ч АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
2017 оны долдугаар сарын 24-нд буюу оффшорын мэдээлэл задрах үед Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг нэр бүхий улстөрч, бизнесмэнүүдэд уриалж байсан. Дээрх уриалга гарсны дараа “Петровис” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Ч.Давааням 4.3 сая ам.доллараа авчирснаа зарлаж байв. Түүнээс хойш оффшор бүсээс хууль бус хөрөнгөө оруулж ирэгсдийн цуваа тасраад байсан гэж болно.
Тэгвэл өнгөрсөн сард “Эрдэнэт” үйлдвэрийн дансанд болон оффшор бүсээс хоёр сая ам.доллар орж иржээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн инженерээр олон жил тасралтгүй ажилласан Лодойн Дэлгэрбат гэх иргэн АТГ-т шалгагдаж байгаа. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал худалдан авдаг компанитай үгсэн тохиролцож, хувьдаа ашиг хүртдэг байсан нь тогтоогдсон. Олсон ашгаа оффшор бүсэд хадгалдаг байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон. Улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Сэжигтэн ч үндэслэлгүйгээр баяжсан гэдгээ хүлээн зөвшөөрч, зэсийн баяжмал хямд үнээр худалдан борлуулж, хямд үнээр борлуулсан тонн тутмаас ашиг хүртэж байсан талаараа хууль хяналтынханд барин тавин мэдүүлсэн байдаг. Үүгээр зогсохгүй оффшор бүсээс мөнгөө татсанаа ч хүлээн зөвшөөрсөн утгатай мэдүүлэг өгөөд байгаа” гэв.
Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд “Эрдэнэт” үйлдвэрийн Хаан банкны 5094.... тоот дансанд Л.Дэлгэрбатын нэр дээрээс 700 сая төгрөг шилжин оржээ. Үүний дараа буюу энэ сарын 25-нд тус үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 388 мянган ам.долларыг “Л.Дэлгэрбат хохирол барагдуулав” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Үлдсэн ам.долларыг төрийн өмчийн харилцах дансанд хийсэн ажээ. Ингэснээр хоёр сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө оффшор бүсээс орж ирсэн нь тогтоогдоод байгаа юм байна.
Л.Дэлгэрбатыг оффшор бүсэд мөнгө байршуулнаас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн холбогдсон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.
АТГ-ын 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар тус газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар асан Т.Баярхүү “Дунд шатны албан тушаалтнууд холбогдсон хэргийн тухайд, хууль бусаар тендер шалгаруулж, үнийн дүнгээс тодорхой хувийг авч, оффшор бүсээр дамжуулан найм орчим сая ам.доллар буюу 20 гаруй тэрбум төгрөгийг мөнгө угаах замаар оруулж ирсэн асуудал шалгагдаж байна. Нийтдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад 95 сая орчим ам.доллар буюу бараг 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс оруулж ирснийг тогтоон шалгаж байна. Хэрэг шүүхээр шийдэгдвэл энэ хэмжээний хөрөнгө хураана гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл, авлигын замаар оффшор бүс рүү шилжсэн мөнгө барилга, байшингийн хөрөнгө оруулалт гэх мэтээр угаагдаад, хэлбэр дүрсээ өөрчлөөд, манай улсад эргэж орж ирснийг тогтоож, царцаасан. Мөн хилийн чанадад ч байгаа зарим хөрөнгийг тогтоосон. Энэ бүхнийг мөрдөн шалгаж тогтооход эрх зүйн болон санхүү, эдийн засгийн мэдлэг, ур чадвар, туршлага болон мэргэжлийн шинжээчдийн оролцоо шаардагддаг. Тийм учраас албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд олон улсын байгууллагаас Монгол Улсад зохион байгуулсан сургалтад 90 албан хаагч, гадаад улс оронд зохион байгуулагдсан сургалтад 19 албан хаагчийг хамрууллаа” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл АТГ дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ. Оффшор бүсэд хадгалагдаж байсан мөнгө угаагдаж, Монголд орж ирээд барилгын компаниудаар дамжиж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын амнуудад орон сууцны болон хувийн хаус болчихсон байгааг хууль хяналтынхан тогтоож эхэлсэн гэсэн үг. Тодруулбал, оффшороос Монголд орж ирсэн мөнгөний гүйлгээг нь тогтоох ажиллагаа хийгдэх үед уг мөнгө томоохон хотхонуудыг барих ажлын санхжүүжилт болсон нь илэрчээ. Дээрх хэргийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн сурвалжилж мэдээлэх болно.
Үүний дараа буюу энэ сарын 25-нд тус үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 388 мянган ам.долларыг “Л.Дэлгэрбат хохирол барагдуулав” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна
| Инженер Л.Дэлгэрбат гэгч оффшороос оруулж ирсэн их хэмжээний ам.доллараа “Эрдэнэт” үйлдвэрийн данс руу хийжээ |
|
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |