Хотын утаа арай дэндлээ. Улаанбаатараар дүүрэн хоолой нь хорсож, хий ханиалгасан хүмүүс өглөө бүр утааны зураг олон нийтийн сүлжээнд байршуулж, угаартаж байгаагаа, хордож байгаагаа илэрхийлсээр байна. Идэр ес эхлэхээр галлагаа нэмэгдэж, утааны хэмжээ өнөөдрийнхөөс хэд дахин ихсэх нь тодорхой. Тэр үед хэчнээн нь угаартаж, хэд нь хордсноо мэдэхгүй өвчилж явах бол гэхээс зүрх халширмаар. Сайжруулсан шахмал түлшийг рекламдаж эхлэхдээ дарга нар “Хотыг утаагүй болгоно, хот утаагүй боллоо” хэмээн түлшний уут барьж, зургаа даруулж, маазарч байсан. Тэдний ингэж үхэн хатан рекламдаж байсан сайжруулсан хэмээх хортой түлшийг түлсэн иргэд гэр бүлээрээ хамт амьдардаг муур, нохойтойгоо угаартаж, нас барсаар байна. Энэ намар гэхэд эрүүл саруул сайхан амьдарч байсан 30 настай эмэгтэй гурван хүүхэдтэйгээ угаартаж, нас барсан. Угаартаж нас барсан хүн бүрийн амийг, утаатай байгаа өдөр бүрийн тоогоор шахмал түлшийг баруун, солгойгүй магтаж, үнсэх нь холгүй байсан дарга нар хариуцлага хүлээх хэрэгтэй байна. Хариуцлага гэдгийг зөвхөн албан тушаалаасаа огцрохыг хэлэхгүй.Тэд бидэнд утаагүй ганц шөнийг, олон өдрийг бий болгож өгөх ёстой. Одоогоос найман жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Хотын утаа энэ чигээрээ байх юм бол 2024 онд нас барагсдын тоо хэд дахин нэмэгдэнэ” хэмээж байв. Тэр хугацаа нь сар гаруйханы дараа буюу ес эхлэхэд болох нь ээ. Улаанбаатарт эрүүл, аюулгүй, тайван амьдрах амьдралын баталгаа алга. Дарга нарын утаагүй болгоно гэж шахсан шахмал түлш Улаанбаатарыг бүр илүү утаатай, хортой болгосоор байна. Сүүлийн үед утааны талаар, утааг бууруулах талаар ярихадаа өнөөх шахмал түлшээ дурдахаа больж. Мөн л хуучин шигээ зуух, яндан тараах, зөв хэрэглүүлэх тухай ам уралдан ярьж байгаа нь харамсалтай.

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого, байгаль орчин, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга О.Номинчимэг утааны талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Нийслэлийн шинэ баг томилогдоод нэг сар болж байна. агаарын бохирдлыг бууруулахад хурдан хугацаанд ямар арга хэмжээ авах талаараа бодлогоо тодорхойлоод явж байна. Нэн тэргүүнд гэр хорооллыг орон сууцжуулх хуулийн төслийг Их хуралд өргөн барьсан. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах ажил байгаа. Эхний ээлжинд 20 мянган айлыг орон сууцад оруулах төлөвлөгөө байна. Хоёрдугаар агаарын бохирдол гэр хорооллын болон авто машины утаанаас үүдэлтэй агаарын бохирдол байна. Учир нь насжилт өндөртэй машин их байгаа нь үүнд нөлөөлж буй. Хоёрдугаарт богино хугацаанд авах арга хэмжээ байна. Тавантолгой түлш ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс жил болгон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Гэр хороололдп 198 мянга орчим өрх байна. 82 мянга нь стандартын бус зуухтай байна. Үүнээс үүдэлтэй угаар, утаа алдалт их байна. Сая энэ асуудлыг нийслэлийн 2023 оны төсвийн тодотгол дээр ярьсан. Улмаар янданг бууруулах арга хэмжээ авна. Нөөц боломж дээрээ тулгуурлан 20 мянган айлыг цахилгаан халаагуур руу шилжүүлнэ. Мөн амьжиргааны түвшин доогуур зуухны асуудалтай 70-80 айл өрхөд мянган нэн яаралтайгаар давхар шаталттай зуух ашиглуулах төсөл хөтөлбөр гаргаад явж байна" гэв.
| ШАХМАЛ ТҮЛШ ХОТЫГ УТААГҮЙ БОЛГОНО ГЭСЭН ЯАСАН БЭ, ДАРГА НАР АА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |