“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд 92 хүнийг албадан авчирч, хянан шалгаж, хэргийг нь хүлээлгэж, тохирох ял шийтгэлийг нь хүлээлгэнэ гэж байлаа.
Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг эхний “шувуу” болгож тунчиг сүртэй Филиппин Улсын Сэбу хотоос эх оронд нь авчирч, албадан баривчилсан. Т.Бадамжунай Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, ах, дүүгийнхээ халаасны компани руу шургуулсан байж болзошгүй. Мөн нүүрсний хулгай, хөгжлийн банкны гэх хэрэгт ч холбоо хамааралтай гэгддэг.
Уг хэрэгт шалгагдаж эхэлсэн даруйдаа тэрбээр Дорнод аймгаар дамжиж, хувийн машинаар хил даван зугтаад таван жил сураггүй болсон байдаг. Түүний хэргийг улирал дамнан хэлэлцэж, эцэст нь түүнийг цагдан хорихгүйгээр хилийн хориг тавин шалгаж байна. Томоохон хэргүүдэд холбогдоод буй Т.Бадамжунайг хоёр улирал дамнан шалгаж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй хэвээр байгаа. Үүнийг улс төрийн хүрээнийхэн түүнийг улс төрийн тохиролцоо хийсэн гэх “бор шувуу” нисгээд буй. Т.Бадамжунайн дараа Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг нарыг авчрах ёстой байсан ч тэднийг тойрсоор ээлжит “шувуу”-г авчирлаа.

Харин Засгийн газрын ээлжит попролын эзэн Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байхдаа БНХАУ руу зүсээ хувилган зугтсан гэх Д.Наранхүү байв.
Д.Наранхүүг он гарснаас хойш зургаан сар орчим эрэн хайж, зургадугаар сард БНСУ-д байгааг нь илрүүлсэн байдаг. Харин энэ сарын 26-ны өдөр “Шувуу ажиллагаа”-ны баг Д.Наранхүүг сүр дуулиантайгаар АТГ-ын мөрдөгчид, Гадаадын иргэн харьяатын холбогдох албан тушаалтнуудаар “сугалуулан” авчирсан юм.
Х.Нямбаатар сайд түүнийг “Шанхай, Макао, болон БНСУ-аар дамжин орогнож байсан. Мөн Д.Наранхүү пластик мэс заслаар нүүр царайгаа өөрчлөн зүсээ хувилгасан байсан бөгөөд хурууны хээгээр нь Д.Наранхүү мөн болохыг баталгаажуулсан” гэсэн байдаг. Гэвч түүний зүсээ хувиргалт нь сахлаа ургуулсан төдий л зүйл байв. Инээдэм гэх үү, эмгэнэл гэх үү. Сүржин эхэлж, даржин өрнөх “Шувуу ажиллагаа”-ны үнэн төрх л энэ л байлаа.
Д.Наранхүү нь “Нүүрсний хэрэг”-т холбогдоод буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд хоёрын гол хамтрагч байсан гэгддэг. Бид өмнө нь Д.Наранхүүгийн 10 компаниар нүүрс зөөж байсан тухай ноцтой баримтуудыг дэлгэж байсан билээ. Дэлгэрэнгүйг дараах холбоосоор уншина уу. https://ergelt.mn/news/22/single/36963
| СҮРЖИН ЭХЭЛЖ, ДАРЖИН ӨРНӨХ “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ҮНЭН ТӨРХ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |